...
...
“Холли Бэйли өргөн дэлгэцийг гэрэлтүүлэх хувь тавилантай ажээ.”
2023-05-16 14:46:58

Америкийн кино шүүмжлэгчид болон кино мэргэжилтнүүд 2023 оны 05-р сарын 09-ний өдөр Лос-Анжелес хотноо Долби театрт гарсан “Бяцхан Лусын Дагина” киноны урьдчилсан үзэлтэд оролцож, өөрсдийн олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ үлдээн хуваалцаж байна.

1989 онд анх олны хүртээл болсон адил нэртэй анимэйшний зохиолыг уран сайхны кино болгосон “Бяцхан Лусын Дагина”-д далайн цаана орших дэлхийг мөрөөдөж байсан адал явдал дүүрэн бяцхан лусын дагина Ариэль нь осолдсон ханхүү Эрикийг аварч, сэтгэлийнхээ дуу хоолойг дагаж хориотой хүний ертөнц рүү гарч буй тухай өгүүлдэг.

Гол дүрийн Ариэлийг цагаан арьст бус, өнгөт арьст жүжигчин Холли Бэйли бүтээж, магтаал шүүмжлэл ихээр дагуулж байна. Анхны урьдчилсан үзэлтээр эергээр үнэлж байв. Ариэлийн дүрийг бүтээсэн гол дүрийн жүжигчин Холли Бэйли, хорон санаатан Урсулагийн дүрийг бүтээсэн Мелисса Маккарти нарын жүжиглэлтийг сайшаан магтацгаажээ. 


“Rotten Tomatoes” -ийн шүүмжлэгч Эрик Дэвис “Бяцхан Лусын Дагина” киног үнэхээр сайн бүтээсэн уран сайхны киноны нэг” гээд “Холли Бэйли нь Ариэльд гайхалтай сэтгэл хөдлөлийг шингээсэн нь үзэж байхад үнэхээр шар үс босгож байлаа.” гэж хэлжээ. Кино зохиол бичигч, шүүмжлэгч Фелисиа Вэйд бас “Холли Бэйли өөрөө Ариэль байлаа” гээд “Түүний жүжиглэлт үнэхээр шар үс босгом байж чадлаа. Өнөө хүртэл үзэж байгаагүй лусын дагинын тухай түүх байлаа.” хэмээн магтсан байна. Кино шүүмжлэгч Жои Роз Брайант “Бидний мэдэж хайрладаг түүхийн гол цөм, амин сүнсийг хадгалсан уран сайхны киноны шинэчилсэн хувилбар байлаа.” гээд “Холли Бэйлигийн нөлөө илүү байлаа.


Тэр бол өргөн дэлгэцийг гэрэлтүүлэх хувь тавилантай ажээ.” хэмээсэн байна. Улмаар “Ханхүү Эрикийн дүрийг бүтээсэн Жона Хауэр Кингтэй хамт сайн жүжиглэсэн ба үнэхээр хүчтэй хэр нь чөлөөтэй байсан.” гэж үнэлсэн байна. Мөн “The Insider” -ийн сэтгүүлч Кирстен Акуна “Киноны хамгийн том алдаа нь Урсулагийн тухай тодорхой гаргаагүй явдал” гээд “Учир нь Маккарти нь Урсулагийн дүрийн хувьд үнэхээр аймшигтай хорон санаатан бөгөөд бэлгэдлийн хорон санаатны дүрээр үзэгчдийг өөртөө татах байлаа” гэж хэлжээ. 

Ариэлийн усан дахь найзууд болох хавч Себастьян (Давид Диггз), загас Флоундэр (Жейкоб Трамбле), цахлай Скаттл (Аквафина) нарын хошигнол нь үнэхээр зугаатай байсан гэж бас үнэлсэн байна.


Эрик Дэвис “Бидний мэдэх тэр дууг хэвээр нь хадгалсан шинэ дуу нь сонирхолтой байлаа. Ялангуяа Аквафинагийн дуунаас Лин-Мануэль Мирандагийн онцгой мэдрэмжийг мэдэрлээ” гэж бичжээ. Лин-Мануэль Миранда нь “Бяцхан Лусын Дагина” киноны хөгжмийн найруулагчаар ажилласан ба өмнө нь “Моана”, “Энканто” зэрэг бүтээлийн дуу, хөгжмийг бүтээхэд оролцож байсан чадварлаг хөгжмийн зохиолч юм.

Жои Роз Брайант “Кино театрт үзэхэд илүү тохиромжтой санагдлаа. Гар утаснаас трэйлерийг үзэхээс хавьгүй илүү байсан. Сонирхолгүй хэсэг нэг ч байгаагүй. Бүхэлдээ гоё байлаа.” хэмээн үнэлсэн байна. Урлагийнхны талаар мэдээлдэг “The next best picture” -ийн редактор Мэт Николиа “Далайн гүн нь харахад ширүүн харагдах боловч, кино багийнхны зүтгэлээр эх зохиолын ид шидийн зарим хэсгийг дахин амилуулж чаджээ.” хэмээсэн байна.

“Бяцхан лусын дагина” кино 2023 оны 05-р сарын 26-ны өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
BTS хамтлагийн Жиминий оролцсон “Галзуу хурд 10” к...
BTS хамтлагийн Жиминий оролцсон “Галзуу хурд 10” киноны дуу аль хэдийн ярианы халуухан сэдвүүдийн н...
user
Крис Прэтт “Галактикийн хамгаалагчид 3”-ыг үзэх эр...
“Галактикийн хамгаалагчид 3” кино Гамораг алдаж уйтгар гунигт автсан Питер Квил аюулд унасан галакт...
user
Нинтендогийн дараагийн бүтээл Зелда?
Видео тоглоомын зохиолоор бүтээгдсэн “The Super Mario Bros. Movie” киногоор дэлхий дахины орлогоос...
user
“Галактикийн хамгаалагчид 3” киног сайнаар үнэлж,...
Сүүлийн үед гаднын сайтуудад “Хамгаалагчид 3” киног магтсан сэтгэгдэл их байна. “Digital Spy”-ийн Я...
user
“Галактикийн хамгаалагчид 3” томоожиж, төлөвшсөн Г...
2023 оны 05-р сард нээлтээ хийх “Галактикийн хамгаалагчид 3” киноны шинэ трэйлер цацагдлаа. Тус трэ...
user
Удахгүй нээлтээ хийх “Хүн-Аалз: Аалзны Ертөнцөөр”...
“Sony pictures” 2023 оны 04-р сарын 04-ний өдөр албан ёсны олон нийтийн сувгаараа “Хүн-Аалз: Аалзны...
user
“The Super Mario Bros. Movie”, “Галзуу хурд 10” “Г...
“The Super Mario Bros. Movie”, “Галактикийн хамгаалагчид 3”, “Галзуу хурд 10” гээд үнэхээр үзүүштэ...
user
“Галактикийн хамгаалагчид 3” хамгийн их хүлээлт үү...
Цувралууд нь дэлхий дахинаас 1,637,100,000 долларын орлого олж, байлдан дагуулж байсан “Галактикийн...
user
“Усан дотор ** цагийн зураг авалт хийсэн”... Лусын...
Холли Бэйли бяцхан лусын дагиныг маш олон хүн үзнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ. 2023 оны 03-р...
user
30 жилийн дараа кино театруудын том дэлгэцнээ... “...
Супер Марио ах дүүс кино театруудын дэлгэцнээ 30 жилийн дараа гарах гэж байна. “The Super Mario Bro...
user
Стрессгүй, хөгжилтэй дүрүүдийн тулаан... “Dungeons...
Юуг ч төгс хийж чаддаггүй шуудайд хийсэн үхрийн эвэр шиг багийнхны хөгжилтэй адал явдлыг дүрсэлсэн...
user
Супер баатар Шазамын гайхалтай өсөлтийн үе.... “Ша...
4 жилийн дараа кино театруудын дэлгэцнээ эргэн ирсэн “Шазам” киноны 2 дахь бүтээлд супер баатар Шаз...
user
“Галактикийн хамгаалагчид”-ын Жеймс Ганн, “Супермэ...
Марвелын “Галактикийн хамгаалагчид” цувралаар алдаршсан Жеймс Ганн найруулагч DC-ийн төлөөлөх баата...
user
Том Круз “The Flash” киног магтаж, найруулагчид нь...
Том Круз DC-ийн баатартай “The Flash” киног өндрөөр үнэлжээ. “The Hollywood Reporter” сайтад 2023 о...
user
Мөөгний хаант улсыг хамгаал... “Super Mario Bros....
Тоглоомыг нь мэдэхгүй ч дүрийг нь сайн мэдэх дэлхий дахинаа алдартай Нинтендогийн видео тоглоом “Су...
Bluemon tower, 8th floor, Sambuu street-32, Baga toiruu, 8th khoroo Sukhbaatar district, Ulaanbaatar

© 2019-2020 , Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. developed by AJU