Reporter
...
...
“Cinema Score дээр А ангилал”... “Оппенхаймер”, өмнөх бүтээл “Inception, Interstellar” кинонуудын рекордыг гүйцэв
2023-07-27 09:51:09

Кристофер Нолан найруулагчийн шинэ бүтээл “Оппенхаймер” кино өмнөх бүтээлүүдийнхээ рекордыг эвдэн нээлтийн үзэлтээр түүхэнд байгаагүй үнэлгээ авч дэлхий дахинаа шуугиан тариад байна. 2023 оны 07 сарын 25-ны өдөр “Universal Pictures” -ийн мэдээлснээр “Оппенхаймер” кино Умард Америкт нээлтийн үзэлтээр 82 сая долларын орлого олж, 2023 онд нээлтээ хийсэн R ангиллын бүтээлүүдээс нээлтийн үзэлтийн рекордыг шинэчлээд байна.

Энэ нь Кристофер Нолан найруулагчийн өмнөх бүтээл болох “Inception”, “Interstellar”, “Dunkirk” кинонуудын рекордыг эвдсэн бөгөөд нээлт хийхээс өмнө урьдчилан тооцоолж байсан 48-57 сая долларыг ч бас хамаагүй илүү давсан байна. “Оппенхаймер” кинонд дэлхийг аврахын тулд дэлхий ертөнцийг сүйтгэх аюулыг хянах ёстой суут ухаант эрдэмтний цөмийн эрчим хүч хөгжүүлэх төслийн тухай өгүүлэх ажээ. 


Киллиан Мерфи, Эмили Блант, Мэтт Дэймон, Роберт Дауни-Жуниор зэрэг шилдэг жүжигчид тоглохоор болсон төдийгүй, бүтээл бүр нь гайхалтай түүх, найруулгыг агуулдаг дэлхийг гайхшируулагч Кристофер Нолан найруулагчийн шинэ бүтээл гэдгээрээ нээлт хийхээс өмнө олны анхаарлыг ихээхэн татаж байв. Тус кино дэлхий дахинаа нээлтээ хийснээс хойш магтаал сайшаалаар тасрахгүй байгаа бөгөөд энэ зуны хамгийн их хүлээлт үүсгэж байсан кино гэдгээ харуулаад байна.


“Rotten Tomatoes” сайтад кино шүүмжлэгчдээс болон үзэгчдээс 94%-ийн үнэлгээ авч, киног үзсэн үзэгчдийн сэтгэгдлээр “Cinema Score” -д ч бас А ангилалд багтаад байна. Кристофер Нолан найруулагч энэ удаагийн бүтээлдээ анх удаа хар цагаан IMAX камерыг нэвтрүүлж, мөн атомын бөмбөг дэлбэлэх зэрэг киноны бүх үзэгдэлд ямар ч компьютер график ашиглалгүйгээр “Ж. Роберт Оппенхаймер”-ийн амьдрал уруу үзэгчдийг хөтлөх ажээ.  

“Оппенхаймер” яг одоо кино театруудад гарч байна. 

Зургийн эх сурвалж: Universal pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...