Reporter
...
...
“The Marvels”, гурван баатар
2023-11-09 02:47:51

MCU-ийн супер баатар, Ахмад Марвелын 2 дахь түүх хийгээд 2023 оны хамгийн шилдэг блокбастер кино “The Marvels”-т гурван баатар нэгдэж, хамтдаа өсөн дэвждэг тухай өгүүлдгээрээ өмнөх ангиасаа ялгаатай.

Өмнөх анги болох “Ахмад Марвел”-д Ахмад Марвел “Кэрол Данверс”(Бри Ларсон) ямар ч хүнд бэрхшээл дунд дахин босож, өөрийн хэн гэдгээ мэдэхээр явдаг талаар өгүүлж олон үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн билээ.


Үргэлж ганцаараа тулалддаг байсан Ахмад Марвел “The Marvels”-т шинэ хамтрагч нартайгаа хамт аюулыг даван туулж өсөн дэвжиж байгаагаараа илүү олон үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүртэнэ гэсэн хүлээлт үүсгээд байна.

Тус кино нь сансар огторгуйг хамгаалах баатар Ахмад Марвел “Кэрол Данверс” хүчээ ашиглах бүрд “Моника Рамбо”, Хатагтай Марвел “Камала Каан”-тай байршил нь өөрчлөгддөг аюулд унаж, санаандгүйгээр шинэ багаар ажиллах болдог тухай өгүүлэх баатартай тулаант блокбастер юм.


Киноны эхэнд, гурван баатрын хүч хоорондоо орооцолдон тааварлашгүй аюулд унасан болохоо мэдсэнээс хойш Ахмад Марвел өөрийн сансрын зогсоолд амьдарч, хүчээ ашиглахгүй, өөрийгөө хамгаалдаг.

Ахмад Марвелын дүрийг бүтээсэн Бри Ларсон нь ““Кэрол” өөрөөсөө болж өөр хэн нэгэн аюулд бүү унаасай гэж хүсэж байсан.” гээд үргэлж аюулыг ганцаараа шийдэж ирсэн “Кэрол Данверс”-ийн зүрх сэтгэлийг төлөөлөн хэлжээ. 

Гэвч удалгүй “Кэрол Данверс” энэ асар их аюулаас ангижрахын тулд хэн хэнийх нь тусламж хэрэгтэй байгааг ойлгож, Ахмад Марвелын “Илүү өндөр, илүү хол, илүү хурдан” гэсэн уриа нь “хамтдаа” байхгүй бол хэцүү болохыг ойлгодог.


Бри Ларсон “Бид энэ дэлхийд хамтдаа амьдарч байгаа л бол бие биедээ хэрэгтэй, бүгд хүчээ нэгтгэн амьдрах ёстой гэсэн гайхалтай зүйрлэл.” гэж илэрхийлсэн байна.

Ниа ДаКоста найруулагч “Энэ бүх гайхалтай тулаан, галактикийг давах элемент ч бас сонирхолтой боловч, гурван баатрын сэтгэл хөдөлгөсөн, дүрдээ төвлөрсөн хүүрнэл хамгийн чухал нь байлаа.”гэж хэлжээ.  

“The Marvels” 2023 оны 11-р сарын 10-ны өдөр нээлтээ хийнэ.

Зургийн эх сурвалж: Disney


Reporter.mn NEWS ARTICLE
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...