Reporter
...
...
Марвелын шинэ баатар... “Madame Web”?
2024-02-07 10:12:04

Ирээдүйн бүх хувь тавиланг найруулах Марвелын шинэ баатар мэндэллээ. Марвел комиксын “Madame Web” нь 1980 онд анх гарч, ирээдүйг зөгнөх чадвартай, хүчирхэг сэтгэлийн хүч чадвараар Хүн-Аалзын ертөнцийг өргөжүүлсэн дүрээр шүтэн бишрэгчдийн анхаарлыг татжээ. “Madame Web” бүрэн хэмжээний кино бүтээх талаарх яриа шуугиан тарьж буй энэхүү бүтээлд эх зохиолын тэргэнцэр дээр сууж байгаа дүрээр бус, тэргэнцэр дээр суухаас өмнө, түүний эхлэлийн талаар өгүүлнэ гэж яригдаж байгаа нь илүү их анхаарлыг татаж байна.  

Хүмүүсийг хамгаалах үүрэгтэй онцгой байдлын аврагч Касси  Вэбб (Дакота Жонсон) нь авто осол гарсан газар дээр хүн аварч байхдаа осолд орж, ер бусын байдлаар аврагддаг. Түүнээс хойш тэрээр байнга хий юм харах болж, тэр нь цаашид болох ирээдүй юм байна гэдгийг ойлгодог.


Энэ үед хувь тавилан нь өөрчлөгдөх 3 сурагчид тулгарах аюулыг урьдаас мэдэх болсон Касси Вэбб алгуур шинэ баатар “Madame Web” болж өөрчлөгдөх нь Марвелын бусад бүтээлээс ялгаатай, уянгын түүхийг өгүүлэх аж. 

Ялангуяа түүний хүч чадал ирээдүйн бүх хувь тавилантай хэрхэн холбогдож байгаа, цаашлаад адил хүч чадалтай хүчирхэг хорон санаатнууд гарч ирж ямар тулааныг өрнүүлэх нь сонирхол татаж байна.

“Касси Вэбб” хийгээд “Madame Web”-ийн дүрийг авч, анхны баатрыг бүтээсэн Дакота Жонсон ‘Madame Web нь нисэхгүй, мангас болж хувирахгүйгээрээ бусад супер баатруудаас ялгаатай. Надад үнэхээр таалагдсан.” хэмээн хэлсэн байна.


Тус бүтээлийн найруулагчаар “Heroes”, “The Defenders” зэрэг бүтээлээр найруулах чадвараа хүлээн зөвшөөрүүлсэн Эс Жэй Кларксон ажиллажээ.

Мөн “Fifty Shades Freed” цуврал, “Suspiria”, “The High Note”, “The Lost Daughter” зэрэг олон жанрт хүчээ сорьж жүжиглэх чадвараа хүлээн зөвшөөрүүлсэн Дакота Жонсон, Квентин Тарантино найруулагчийн “Once Upon a Time … in Hollywood”-д тоглож өнөө цагийн Холливудын хамгийн анхаарал татаж байгаа шинэ авьяастан Сидни Суини, “Transformers: The Last Knight”, “Sicario: Day of the soldado”-д тоглож дэлгэцийн бүтээлээ нэмсээр байгаа Изабела Монер, “Freaky”-ийн Селеста О’Коннор зэрэг шилдэг жүжигчид нэгдэж жүжиглэх гайхалтай чадварыг харуулах нь анхаарал татаж байна.

Мөн “Аватар”, “Black Widow” зэрэг дэлхий дахинаас хайр хүндлэл хүртсэн бүтээлд хамтран ажилласан киноны багийнхны тулаантай, уянгын түүхийг өгүүлэх шинэ ертөнцийг үзэх үзлийг харуулах нь хүлээлт үүсгэж байна.

“Madame Web” кино 2024 оны 02 сарын 16-ны өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Sony pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...