Reporter
...
...
A зэрэглэлийн жүжигчдийн Б зэрэглэлийн зомбитой кино, “Зомбиланд 2”
2019-11-08 10:43:55

Зомбиланд(2009) кино 10 жилийн дараа 2 дахь анги нь гарлаа. Зомбиланд 2-т өмнөх ангийн дүрүүд, тэдний үзэл санаа тэр чигээрээ үргэлжилж улам ухаажсан зомбинуудтай хэрхэн тэмцэлдэж байгааг харуулна. 10 жилийн дараа амжилт дагуулан ирж байгаа Зомбиландийн тухай танилцуулъя.

Зомбиландэд амьд үлдэгсэд зомбинуудтай тэмцэлдэж байгаа үйл явдал гардаг. Хаа сайгүй зомби болсон дэлхийд амьд үлдэгсэд аюулгүй газрыг эрж хайн аян замд гарна. Ингэхдээ тэд зомбигийн дайралтад өртөж, нэг нэгэндээ үл итгэх боловч эцэстээ хүч хавсран зомбинуудыг даван туулснаар амьд үлдэнэ. 

Зөвхөн агуулгаар нь авч үзвэл Зомбиланд бусад зомбитой киноноос ялгарахгүй боловч үзэхээр өөр сэтгэгдэл төрүүлнэ. Юуны өмнө хаашаа явж байгаагаа мэдэхгүй содон дүр гардаг. Гэрийн мухар сахиж тоглоом тоглосоор байгаад санаандгүй амьд үлдсэн Колумб(Жесси Айзенберг) амьд үлдэх аргаа олсон ч хэт мэдрэг эмгэгтэй, айдсаа дэвэргэдэг залуу учраас зовдог. 

Үзэлцвэл ч үзэлцчихье гэдэг Талахасси(Вүүди Харелсон) дуртай жигнэмгээ олж авах гэж зомбинууд шаваарсан дэлгүүрт дайран орж, гайгүй сайн хамтрагч болох нь дээ гэж бодсон эгч дүүс Вичита(Эмма Стоун), Литл Рок(Эбигейл Бреслин) нар тэднийг хэд хэдэн удаа залилж зугтдаг.


Зомбитой киноны байдаг л нэг зохиомжийг хүртэл инээдтэй болгож ашиглана. Колумб судалгаа, туршлагадаа дулдуйдан 30 гаруй арга боловсруулна. “Нэгмөсөн дуусга”, “Нойлд болгоомжил”, “Хатуужилтай бай”, “Ганцаараа явж болохгүй”, “Баатарлаг үйлс хэрэггүй” гэх зэрэг зомбитой олон киноноос харсан хэсгүүдээ сайнгүй жишээ болгон дурдаж улиг домог болсон өнгө аясаас зайлсхийнэ.

Дүрүүдийн талаар ч хэлэх юмтай. Вүүди Харелсон, Жесси Айзенберг, Эмма Стоун, Эбигэйл Бреслин нар нэг кинонд хамт байгаагаараа онцлог. 10 жилийн дараа ингэж нэгдэх амаргүй. Дээр нь Эмбер Херд, Билл Мюррей нар туслах дүр болно. Гэхдээ энэ хоёр гарч ирээд тун удахгүй үхнэ. Эмбер Херд зомби болж суултуурын таганд цохиулж үхнэ, Билл Мюррей харин хэлэхэд хэцүүхэн. Зомбиг дуурайн зомбинуудыг аргалж амьд үлдсэн тэрээр хүмүүст зомби гэж андуурагдан азгүйтэж буудуулж үхнэ. Хөгийн санагдавч дүрдээ орсон нь үзэгчдийн сэтгэлийг эрхгүй татаж, дараагийн анги гарахаар болжээ. 

2-р ангид дэлхий зомбигоор дүүрч 10 жил өнгөрсний дараах үйл явдал гарна. Зомбинуудыг ялж амьд үлдсэн Талахасси, Колумб, Вичита, Литл Рок нар өөр өөрийн аргаар амьдарсаар байдаг. Гэвч зомби нар ч улам ухаажиж дахин аргалах амаргүй болж эхэлнэ. Амьд үлдэгсэд хамтдаа зомбинуудын эсрэг тэмцэж эхэлнэ.

10 жилийг тусгасан 2-р ангид эхний ангийн ориг дүрүүд, кино багийнхан бүгд оролцжээ. Зомбиландээс хойш хэр амжилтанд хүрснийг бодох бүр бахдам. Зомбиландээс хойш Вүүди Харелсон Three Billboards(2018), Жесси Айзенберг The Social Network(2010) киноны дүрээр Оскарын шагналд нэр дэвшиж Эмма Стоун La La Land(2016) киногоороо Алтан бөмбөрцөг, Оксарын шагналын эзэн болсон. Ингэтлээ нэрд гарсан жүжигчид нэг дор цугласныг нь бодсон ч киног үзэхгүй байхын аргагүй. 

Зомбиланд: Давхар Тогшилт яг одоо кинотеатруудын дэлгэцнээ.


<ⓒ Reporter.mn >




Reporter.mn NEWS ARTICLE
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...