Жүжигчин Эмма Стоун эсрэг дүр болох Круэллагийн дүрд тоглож байна.
11 сарын 3-нд интернэт сүлжээнд Эмма Стоуны Лондон хот дахь зураг авалтыг харуулсан гэрэл зураг нийтлэгджээ. Цоохор цамц, тод будалтаараа хэн ч харсан Круэлла болжээ.
“Круэлла” бол 1961 онд гарсан “101 гөлөг” (Найруулагч Клайд Жероними, Хамилтон Луске, Волфганг Райтерман) киноноос дүр салж байгаа шинэ кино. Уран сайхны кино болж гарч байгаа энэ киноны найруулагч нь Крэйг Гиллеспи.
“101 гөлөг” кинонд Круэлла хорон санаат шулам шиг эмэгтэйн дүрээр гардаг. Алдартай загвар зохион бүтээгч ээжийнхээ өв хөрөнгийг өвлөж авсан Круэллаа үнэт арьс цуглуулж, тансаг амьдрахыг боддог.
Круэлла далматиан үүлдрийн гөлөгний хар цоохор арьсаар хүрэм хийж өмсөхийг хүсэж, үүнийхээ төлөө юу ч хийхээс буцдаггүй.
Эмма Стоун 2018 оны 12 сард Круэллагийн дүрд сонгогдсоноо зарлаж байсан билээ. “Круэлла” 2020 оны 5 сард нээлтээ хийнэ.
<ⓒ Reporter.mn >