“Жокер” кино нь насанд хүрэгчдийн ангиллын дээд амжилтыг шинэчиллээ.
10 сарын 26 Америкийн Бокс Оффисын нэгдсэн дүнг танилцуулдаг сайт Бокс Оффис Можо сайтад мэдээлснээр, Жокер Умард Америкт 277 сая доллар, гадаадад 571 сая долларын орлого олж дэлхийд 849 сая долларын орлого олжээ. Насанд хүрэгчдийн ангилалд ийм амжилт гаргаж байгаагүй юм.
Америкийн киноны ангиллаас R ангилал буюу "Restricted" нь хязгаартай гэсэн утгыг илэрхийлдэг. 17 нас хүрээгүй тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй үздэг ангилал юм.
R ангиллын кинонуудаас 800 сая давсан орлого олсон кино огт байгаагүй. Өмнөх амжилтыг нь “Дэдпүл” кино эзэмшиж байсан бөгөөд, 783 сая долларын орлого олж байв.
Тодд Филлипс найруулагч 10 сарын 25-нд "Гайхалтай сайхан баг хамт олон, дэлхийн олон орны үзэгчдэдээ баярлалаа” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.
Жокерт амжилтаа булаалгасан Дэдпүлийн продюссер, гол дүрийн жүжигчин Райан Рейнолдс баяр хүргэж хошигнон жиргэсэн байна. Тэрээр Жокерын зурагт хуудсан дээр “Чи муу...XX” гэж бичээд Дэдпүлийг оруулсан R ангиллын киноны дүрийн нэрийг эвлүүлсэн гэрэл зураг нийтэлжээ.
<ⓒ Reporter.mn >