Reporter
...
...
“Deadpool & Wolverine”-д хүч үзэх Кассандра Нова, MCU-гийн шинэ төрлийн хорон санаатан
2024-07-23 09:11:31

“Кассандра Нова” бол “X-men” universe дэх “Чарлес Завиэр” профессорын ихэр нь юм. Тэрээр алсаас удирдах хүчирхэг чадвараар “Wolverine”-ийг маш чөлөөтэй хөдөлгөөд зогсохгүй алсаас мэдрэх онцгой чадвараар нөгөө хүнийхээ бодлыг уншиж удирддаг нэгэн ажээ. 

Шон Леви найруулагч “Кассандра Нова”-ийн талаар “Тэр өөрийн доторх хорон муу санаа болон асар их хүчээ гадагшаа огт ил гаргадаггүй гэдэг нь дур татам бөгөөд үнэхээр овсгоо самбаатай нэгэн” гэжээ. Өмнө нь огт харж байгаагүй MCU-гийн шинэ төрлийн хорон санаатан төрж байгааг мэдэгдсэн нь сонирхол төрүүлж байна. 

Ийнхүү Марвелын дур татам шинэ хорон санаатан “Кассандра Нова”-ийн дүрийг 78 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг”-ийн эмэгтэй шилдэг гол дүрийн шагналыг хүртэж, Холливудын ирээдүйн найдвар гэж тооцогдож байгаа Эмма Коррин бүтээжээ. Тоглосон бүтээл бүрдээ хүчирхэг жүжиглэлтийг харуулсаар ирсэн тэрээр амьдралдаа анх удаа хорон санаатны дүрийг бүтээж, өөрийн чадварыг харуулах ажээ. Түүний талаар Шон Леви найруулагч “Эмма Коррин бол үнэхээр сонирхолтой жүжигчин. Ямар ч шинэ дүрд хувирах чадвартай.” гэж магтсан байна. Энэ удаагийн бүтээлд түүний жүжиглэлт илүү их анхаарал татаж байгаа билээ. 


“Deadpool & Wolverine” нь баатрын амьдралаасаа чөлөөнд гарсны дараа хуучны машины дилер хийн эгэл жирийн амьдарч байсан “Deadpool” төсөөлшгүй аюултай нүүр тулж, бүх талаар нийцдэггүй “Wolverine” дээр очиж үйл явдал өрнөх тулаант блокбастер кино юм. Райан Рейнольдс гол дүрийг дахин бүтээж, “Wolverine”-ий дүрээр Хью Жэкман нэгдэж, ширүүн тулаан төдийгүй инээд бэлэглэх ажээ. 

Мөн энэ удаагийн бүтээлийг “Free guy”, “Real Steel”, “Night at the Museum” цуврал зэрэг бүтээлүүдээр гайхалтай төсөөлөх чадвар, түүндээ шингээсэн хүнлэг ёсоор хайр хүндлэл хүртээж байгаа Шон Леви найруулагч найруулж, илүү их хүлээлт үүсгээд байна. 

“Deadpool & Wolverine” кино 2024 оны 07-р сарын 26-ны өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...