Ирэх 10-р сарын 16-нд нээлтээ хийх Whalefall киноныхон аварга том кашалот халимны дэргэд хүн хэчнээн өчүүхнийг харуулсан үндсэн зурагт хуудсаа дэлгэжээ. Тус кинонд 24 метр урт, 60 тонн жинтэй халиманд амьдаараа залгиулсан Жэй халимны дотроос амьд гарахын төлөө хэрхэн тэмцэж байгааг өгүүлнэ.  

Зурагт хуудсанд далайн гүн харанхуй, асар том амаа ангайлган эгц дээшээ цойлох халимыг харуулжээ. Усны мандалд харин Жэй(Остин Абрамс) амь тэмцэж буй харагдана. Аварга том далайн хөхтөн амьтны дэргэд өчүүхэн жижиг хүнийг эсрэгцүүлэн харуулснаар тулгамдмал нөхцөл байдлыг тод томруун илэрхийлжээ. “Амьдаараа халиманд залгиулсан нь”, “Үлдсэн хугацаа ердөө нэг цаг” гэсэн бичигтэй. Халиманд залгиулсны дараа хүчилтөрөгч нь багассаар, далайн гүн ч улам гүнзгийрсээр. Ийм л нөхцөлд гарах замаа олох хэрэгтэй болно.  

Уг киног 2026 онд Пулитцерийн шагнал хүртсэн Даниэл Краусын ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Краус бодит амьдралд бөгтөр халиманд залгиулсан ч амьд үлдсэн нэгэн эрийн түүхээс санаа авч зохиолоо бичсэн байна. Зохиол нь 2023 онд The New York Times, NPR болон Amazon-оос шалгаруулсан “Оны шилдэг ном”-ын жагсаалтад багтаж байжээ.  

Киноны найруулагчаар Брайан Даффилд ажилласан бөгөөд, гол дүр Жэйгийн дүрд Остин Абрамс тоглож, Жош Бролин, Элизабет Шу, Жон Ортиз, Жейн Леви, Эмили Радд нар туслах дүрүүдэд тоглосон байна.  

Whalefall кино 10-р сарын 16-аас кино театруудын дэлгэцнээ гарна.