Reporter
...
...
Ридли Скоттын бүтээл “Харийнхан:Ромулус” 2024 оны 8-р сард нээлтээ хийнэ
2024-07-22 10:56:58

“Харийнхан” энэ зун шинэ цувралаар эргэж ирж байна.

“Харийнхан: Ромулус” нь “Харийнхан” цувралын 7 дахь бүтээл бөгөөд тус киноны суурийг тавьсан Ридли Скотт найруулагч продюсероор, “Don’t Breathe”-ийн Феде Альварес найруулагчаар ажилласан байна. 

Олон нийтэд цацагдсан танилцуулга трэйлерт том сансрын хөлөг гарч ирэхийн зэрэгцээ анир чимээгүй болох нь сэтгэлийг түгшээнэ. Улмаар “Туслаарай. Хэн нэг нь надад туслаач дээ.” гэж хэлэх нь сэтгэлийг улам ихээр түгшээж, аажмаар орилох чимээ чангарч, үл мэдэгдэх биет хашхирч, сансрын хөлгийн дотор тал нил цус болж уур амьсгал түгшүүртэй болдог. Удалгүй “Харийнхан” цувралыг төлөөлөх дүр буюу хүний нүүрэнд наалдаж биед нь өндгөө цацдаг “Facehugger” гарч ирдэг ба түгшүүртэй үзэгдлүүд кино театрыг түгшээх ажээ. Эцэст нь “Харийнхан” гарч ирж, “Харийнхан” цувралын шүтэн бишрэгчид төдийгүй шинжлэх ухааны уран зөгнөлт аймшгийн кино хүлээдэг үзэгчдэд хүлээлт үүсгээд байна.  


“Харийнхан: Ромулус”-ийг найруулсан Феде Альваресийн найруулагч “Өмнөх ангийг нь үзсэн ч бай, үзээгүй ч бай энэ бүтээл үнэхээр сонирхолтой байх болно.” гээд тус кино нь хоорондоо салшгүй холбоотой цувралуудын нэг анги хэдий ч тусдаа түүхийг өгүүлнэ хэмээн онцолжээ. Мөн тэрээр “Харийнхан цувралыг үзээгүй хүмүүст энэхүү бүтээл нь тус цувралыг мэдэж авах анхны алхам нь болно.” гэж хэлсэн байна. 

“Харийнхан” нь 1979 онд анх олны хүртээл болж, тухайн үед гарагууд найруулга, үзэгдлээр нээлтээ хийхийн зэрэгцээ дэлхий дахинаа шуугиан тарж байсан шинжлэх ухааны уран зөгнөлт аймшгийн киноны эхлэл хийгээд киноны түүхэн дэх домогт шилдэг сод бүтээл болж байжээ.


Түүнээс хойш Жеймс Камерон найруулагчийн найруулсан “Харийнхан 2” (1986) нь 1-р ангиасаа илүү орлого олж, тус цувралыг сайжруулах алхмыг эхлүүлжээ. Түүнчлэн Дэвид Финчер найруулагчийн “Харийнхан 3” (1992), Жан-Пьер Жене найруулагчийн “Харийнхан 4” (1997) мөн адил амжилтыг дагуулж, эх зохиолын үргэлжлэл Ридли Скотт найруулагчийн “Prometheus” (2012), “Харийнхан: Ковенант” (2017) гээд цувралууд нийт 1.2 тэрбум долларын орлого олж, шинжлэх ухааны уран зөгнөлт аймшгийн киноны цувралын төлөөлөх бүтээлийнхээ хувьд нэр хүндийг нь үргэлжлүүлсээр байна.  

“Харийнхан: Ромулус” кино 2024 оны 8-р сарын 16-ны өдөр кино театруудад нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: 20th century fox

Reporter.mn NEWS ARTICLE
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...