Дэлхий даяар олон хүний талархал хүлээсэн аймшгийн тоглоомоос сэдэвлэсэн Resident Evil 9-р сарын 18-нд кино театруудын дэлгэцнээ нээнэ. Аймшгийн, триллер энэ кинонд эмнэлгийн хүргэлтийн жолооч санаандгүй тохиолдлоор амь тэмцэх болж байгаа нэг шөнийн үйл явдал гарна. Өмнөх ангиудад голдуу сүртэй, өрнөл ихтэй тулааны хэсгүүдэд илүү анхаарч байсан бол энэ удаа эх тоглоомын айдас, тэмцлийг тод харуулахыг зорьжээ.

Resident Evil киноны сэдэв нь 1996 онд бүтээгдсэн Capcom компанийн Biohazard гэдэг аймшгийн тоглоомоос эхтэй. Тоглоом давхардсан тоогоор 200 сая хувь борлогдож том амжилт олсон байдаг. Киноны баг тоглоомын зохиогчийн эрхийг аваад зогсолгүй, тоглоомын мэдрүүлдэг айдас, түгшүүрийг дэлгэцийн бүтээлд амилуулахыг ихэд чармайжээ. Үндсэн трэйлер цацагдсанаас хойш цахим орчинд “Бичгийн машин гарч байгаагаас үзэхэд нарийн ширийнд нэлээд анхаарчээ”, “Эмнэлгийн байр юу болж дуусах бол”, “Тоглоомынх нь фэн, Зак Креггер найруулагчийн фэн болохоор театрт заавал үзнэ” гэх зэрэг сэтгэгдлүүд ар араасаа цуварчээ.  

Гол дүр хүргэлтийн жолооч Брайан(Остин Абрамс) Раккун Сити хотын нэгдсэн эмнэлэгт урьдчилан төлөвлөгдөөгүй яаралтай хүргэлт хийхээр явна. Цасан шуурган дундуур урагшилж явтал зам дээр гэнэт нэг юм мөргөж, сүлжээгүй газар учраас айдаст автаж хүнд байдалд ордог.  

Тэгээд газар сайгүй цусанд будагдаж, нуранги болсон хотод амьд үлдэхийн төлөө цөхрөлтгүй тэмцэнэ. Брайан нурсан барилгад хоргодож, хэн юу нь мэдэгдэхгүй юмнуудын эсрэг тэмцэх боловч, хачирхалтай хөлийн чимээ, тэнгэрээс унаж ирэх юмнууд түүнийг шахамдуулна.

Кино зохиол ба найруулгыг Barbarian(2022), Weapons(2025) аймшгийн кинонуудыг найруулж мэдлэг чадвараа нотолсон Зак Креггер хариуцжээ. Найруулагч өөрөө эх тоглоомыг хэдэн мянган удаа тоглож үзсэн төдийгүй, тоглоомын “дарамттай, цөхрөм айдас”-ыг кино дэлгэцэнд үзүүлэхийг хичээсэн байна. Тэрээр “Үзэгчид амьсгаа давчдам байдалтай тасралтгүй нүүр тулах болно” гээд, “Тэмцэл тулаанд нь биш айдас хүйдэст нь илүү анхаараасай гэж хүслээ” гэсэн нь бусад киноноос өөр шүү гэсэн санаа биз ээ.

Resident Evil кино 9-р сарын 18-нд нээлтээ хийх гэж байна.