Дэлхийд зартай Insidious цувралын шинэ анги Insidious: Out of the Further 8-р сарын 21-нд нээлтээ хийхээр болжээ. Энэ удаад үхэгсдийн орон The Further-д хориотой байсан ад чөтгөрүүд хүний ертөнцөд нэвтрэх гарц олж, аймшилт үйл явдлууд ар араасаа цувран тохиолдож байгааг өгүүлнэ.

Insidious: Out of the Further -д чадварлаг баг бүрэлдэхүүн ажиллаж байгаагаараа олны анхаарлыг татаж байна. Backrooms-ийн багаас оролцсоноос гадна Saw, The Conjuring цувралуудыг бүтээсэн аймшгийн киноны нэрт продюсер Жэймс ван продюсероор ажиллаж байна. Дээр нь Get Out, M3GAN, Five Nights at Freddy’s кинонуудыг бүтээсэн Blumhouse Productions хамтарснаар аймшгийн киноны мастерууд нэг дор цугласан гэж болно. Ялангуяа Insidious цувралын өвөрмөц ертөнцийг Backrooms-ийн уран бүтээлчдийн найруулгын хэв маягтай хослуулсан учраас цувралынхаа түүхэнд хамгийн түгшүүртэй, айдас төрүүлэм анги болно гэсэн хүлээлтийг нэгэнт үүсгэжээ.  

The Further-ээс ирсэн ад чөтгөрүүд сүнслэг чадвартай Жемма(Амели Ив)-г онилж довтолсноор энэ нас, хойд насны зааг хязгаар нурж, жихүүцэм айдас нөмөрнө. Цувралын зартай ад чөтгөрүүд бүгд дахин гарч ирнэ. Уруулын будаг царайт, Хар бэр, Түлхүүр нүүртээс гадна цувралын бэлгэ тэмдэг болсон сүнсний зууч Элис(Лин Шэй) эргэн ирнэ.  

Insidious цуврал 2010-аад онд орчин үеийн шидэт айдсын киноны төрлийн чиг хандлагыг өөрчилсөн гэж үнэлэгддэг. Бага зардлаар эхэлсэн ч олон орны үзэгчдийн сэтгэлд хүрч, сүнстэй байшин, биеэс сүнс гарах, сүнстэй зуучлах зэрэг сэдвүүдийг багтаан нэгтгэсэн өвөрмөц ертөнцийг тэд бий болгож чаджээ.  

Insidious: Out of the Further 8-р сарын 21-нд нээлтээ хийх гэж байна.