2019 оны Сан Диегогийн “Комик-Кон”, Диснейн “Д23” үзэсгэлэнд “Black Widow”, мөн Марвелын 4 үеийн сүүлийн бүтээл “Thor: Love and Thunder” зэрэг кинонуудын талаарх мэдээлэл цацагдсан боловч “Хүн Шоргоолж 3” киноны талаар юу ч яригдаагүй.
Гэвч өнгөрөгч 1-ний өдөр Холливудын сурвалжлагч “Хүн Шоргоолж 3” кино гарахаар болсныг мэдээлэв. Тэрээр “Хүн Шоргоолж 3” киноны өмнө “Thor: Love and Thunder”, “Doctor Strange in the Multiverse of Madness” киноны зураг авалт явагдана.
Гэвч тодорхой мэдэгдсэн зүйл байхгүй хэдий ч “Quantum Realm”-тай холбоотой” гэж дурджээ.
“Хүн Шоргоолж 3” киноны өмнөх цувралуудыг найруулсан Пейтон Рид найруулахаар, хүн шоргоолжийн дүрд Пол Радд тоглохоор болжээ.
Түүнчлэн Хэнк Пим докторын дүрийг бүтээсэн жүжигчин Майкл Дуглас нэгэн ярилцлагадаа “Хүн Шоргоолж 3”киноны зураг авалт албан ёсоор 2021 оны 1 дүгээр сард эхэлнэ” гэж киноны зураг авалтын талаар дурьдахдаа өөрийгөө дахин тоглох талаар бас хэлжээ.
Васпийн дүрийг бүтээсэн Эванжелин Лилли бас дахин тоглох магадлалтай байгаа. “Хүн Шоргоолж 3” кино 2022 онд нээлтээ хийнэ. Марвелын 5 үеийн бүтээл болохоор яригдаж байна.
© 2019-2020 , Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. developed by AJU