Reporter
...
...
BTS, Грэммийн шагналд нэр дэвшиж чадсангүй
2019-11-23 18:03:29

BTS хамтлаг Грэммийн шагналын босгыг хараахан давсангүй.

Грэммийн шагналыг зохион байгуулдаг Америкийн дуу бичлэгийн академи(NARAS) 11 сарын 20-нд дуучин Алиша Кийзээр хөтлүүлэн 62 дахь удаагийн Грэммийн шагнал(Grammy Awards)-ын 84 ангиллын нэр дэвшигчдийг зарлалаа. 

BTS хамтлаг Best pop Best Pop Duo/Group Performance, The Best new artist ангилалд нэр дэвших магадлалтай гэж яригдаж байсан боловч энэ удаад ч нэр дэвшсэнгүй.

BTS хамтлагийн 4 сараас борлуулагдаж эхэлсэн Map of the Soul: Persona цомог Billboard-ын үндсэн цомгийн жагсаалт Billboard 200-д тэргүүлж, 1 жил 2 сар үргэлжилсэн дэлхийг тойрон тоглолтоороо нийт 2 сая гаруй шүтэн бишрэгчдээ баярлуулсан бөгөөд, Грэммийн шагналд нэр дэвших магадлалтай гэж яригдаж байсан билээ. 

Ялангуяа 61 дэх удаагийн Грэммийн шагналд Best R&B Album шагналыг гардуулахад дэмжигчид нь ихэд найдлага тавьж байсан боловч ийнхүү нэр дэвшиж чадсангүй.

Зарим хэвлэл мэдээллээр Грэммийн шагналыг албан ёсны англи хэлтний орон биш бол тухайн орны хип хоп дуучин, бүжигчнийг барагтай бол оруулдаггүй хэмээн BTS хамтлагийг нэр дэвшүүлэх арай болоогүй гэж үзэж байв. 

Billboard-ын үндсэн цомгийн жагсаалтийг тэргүүлсэн ч гэсэн Hot 100-д 8-р байрнаас дээшээ гараагүй нь нөлөөлсөн байж болох юм. 

Америкийн поп дууны 3 том шагналын хоёрыг нь авсан хамтлаг учраас цаашид ч Грэммид өрсөлдөхийн төлөө хичээх нь тодорхой. 

Америкийн дуу хөгжмийн салбарт оролцогчдын цар хүрээ, нэр хүндээрээ дээгүүр ордог Грэммийн шагнал хамтлаг дуучдын олны талархал хүлээснээс илүү урлагийн чанар чансааг нь анхаардгаараа онцлог ажээ. 

Америкийн томоохон мэдээллийн сайт Rollingstone “BTS хамтлаг Грэммийн шагналд багтсангүй” гэж гарчигласан мэдээ нийтэлж Америкийн поп оддоос илүү олон цомог борлуулж том амжилт гаргасан BTS хамтлагийг нэр дэвшүүлээгүй нь Грэммийн шагналыг зохион байгуулагчдыг цаг үеэсээ хоцорсныг харуулж байна гэж дүгнэжээ. 

Rollingstone “4 сараас борлуулагдаж байгаа BTS хамтлагийн цомог Бионсегийн цомгоос сайн борлуулагдаж асар богино хугацаанд Billboard-ын жагсаалтыг тэргүүлснээрээ ч Битлзээс хойш байгаагүй амжилт гаргасан хамтлаг шүү дээ гээд, ийм хамтлагийг нэр дэвшүүлээгүй нь цомгийн үйлдвэрлэлийн бодит байдлыг үл хайхарч байгаатай адил гэсэн байна.

Түүнчлэн “Грэммийн шагнал хуучин зангаа тавиагүй байна.”, “Дэлхийн дайтай сэтгэх цаг нь болсон л баймаар юм.” гэж егөөджээ. 

Грэммийн шагнал-2020 он гараад 1 сарын 26-нд Лос-Анжелесын Staples Center төвд болно.


<Зургийн эх сурвалж: Big Hit Entertainment>



Reporter.mn NEWS ARTICLE
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...