Reporter
...
...
Уолт Дисней, “Фрозен 3, Тоглоомын түүх 5 зэрэг шинэ бүтээлүүдээ нэгэн зэрэг олонд дэлгэлээ.
2024-08-14 11:43:58

Уолт Дисней компани (цаашид Дисней гэнэ) өнгөрөгч амралтын өрдүүдэд “D23: The Ultimate Disney Fan Event” (цаашид D23 гэнэ)-ийг зохион байгуулж, кино, стриминг, theme park, cruise line, game зэрэг шинэ төслөө нэгэн зэрэг танилцуулжээ.

D23 бол дэлхий дахины Диснейн шүтэн бишрэгчдэд зориулж Америкийн Калифорни мужийн Анахаймд 2 жилд нэг удаа зохион байгуулдаг эвент юм. Үзэсгэлэн, шоппинг, бизнесийн болон контентын гол мэдээллийн танилцуулга, мэтгэлцээн(panel session) зэрэг Уолт Дисней компанийн гайхалтай түүх(story telling)-ийг хуваалцах, инновацийг мэдэж авах боломжтой олон төрлийн хөтөлбөрүүд зохион байгуулагддаг ажээ. D23 гэж нэрлэсэн нь Уолт Дисней Америкийн Холливуд студийг анх нээсэн 1923 оноос улбаатай аж. 


Walt Disney Animation Studios “Моана 2”, “Zootopia 2”, “Фрозен 3” гээд шүтэн бишрэгчид нь хүлээсээр ирсэн анимэйшний шинэ ангиудын нээлтийн товыг зарласан байна. Мөн “Араатны хаан арслан: Муфаса”, “Цасангоо”, “Lilo & Stitch” зэрэг уран сайхны кино бүтээх талаар танилцуулжээ. 

Pixar Animation Studios нь Disney+-ийн анхны оригнал цуврал болох “DreamWorks Animation” болон кино театруудад нээлтээ хийх “Elio”, “Тоглоомын түүх 5”, “Incredibles 2” зэрэг киног танилцуулж, шүтрэн бишрэгчдийнхээ сэтгэлийг баясгасан байна. 

Marvel Studios нь Disney+-д нээлтээ хийх “Agatha All Along”, “Daredevil: Born Again”, “Ironheart”-ийг, кино театруудад нээлтээ хийх “Captain America: Brave New World”, “The Fantastic Four: First Steps” зэрэг бүтээлүүдийг танилцуулжээ. 


Lucasfilm нь Disney+-д нээлтээ хийх шинэ оддын дайн цуврал “Skeleton Crew”, “Andor 2”-ыг, кино театруудад нээлтээ хийх “The Mandalorian & Grogu”-г танилцуулсан байна.  

Жэймс Камерон найруулагч тус эвент дээр “Аватар”-ын гурав дахь бүтээлийн нэр нь “Avatar: Fire and Ash” гэж мэдэгдэж, шуугиан тариад байна. Мөн дэлхий дахины шүтэн бишрэгчид удаан хүлээсэн “Tron: Ares”, “Freakier Friday” зэрэг кинонуудын дараагийн ангийг зарлажээ. 

Disney Entertainment, The Walt Disney Company-ийн co-chairman Алан Бергман “Энэ удаагийн D23-т ирэх хэдэн жилд үзэгчдэд итгэл төгс хүргэх гайхалтай контентуудыг танилцуулсандаа баяртай байна.” гээд “Хамт тайзан дээр гарч Диснейн шүтэн бишрэгчдэд мартагдашгүй дурсамжийг хамтдаа бүтээлцсэн бүх киноны баг, жүжигчин, уран бүтээлчдэдээ баярлалаа.” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.

Зургийн эх сурвалж: Disney


Reporter.mn NEWS ARTICLE
user
A Minecraft Movie, эхний трэйлер цацагдав... гол д...
Алдартай видео тоглоом “Minecraft”-аас сэдэвлэсэн уран сайхны киноны трэйлер цацагджээ. Тус трэйлер...
user
“Хүн-Аалз 4”, ирэх жил зураг авалт эхэлж, “Шан-Чи”...
“Шан-Чи” киноны найруулагч Дэстин Даниэл Креттон Марвелын баатартай кино “Хүн-Аалз 4”-ийг найруулна...
user
Амазоны энэ жилийн ном “Эрх чөлөөт Робот Роз” өргө...
“Эрх чөлөөт Робот Роз”-д санаандгүй ослоор өргөн уудам зэрлэг талд буусан Робот Роз ганцаар үлдсэн...
user
“Дэлхий бол тайз”... “Joker: Folie à Deux”, Жокер-...
2024 оны 10-р сард нээлтээ хийх “Joker: Folie à Deux” киноны Жокер Вакин Феникс болон Харли К...
user
“Deadpool & Wolverine”-д хүч үзэх Кассандра Нова,...
“Кассандра Нова” бол “X-men” universe дэх “Чарлес Завиэр” профессорын ихэр нь юм. Тэрээр алсаас уди...
user
Ридли Скоттын бүтээл “Харийнхан:Ромулус” 2024 оны...
“Харийнхан” энэ зун шинэ цувралаар эргэж ирж байна.“Харийнхан: Ромулус” нь “Харийнхан” цувралын 7 д...
user
Шинэ Ахмад Америк мэндлэх нь ээ... “Brave New Worl...
“Captain America: Brave New World” кино олонд ил боллоо. 2025 оны 02-р сард нээлтээ хийхээр төлөвлө...
user
“Despicable Me”-ийн нийт борлуулалт 5 тэрбум долла...
“Despicable Me” цуврал нь анимэйшний франчайзаас борлуулалтаараа 5 тэрбум долларыг давсан анхны ани...
user
“Wicked” киногоор уулзах нь ээ... Ариана Гранде то...
Дэлхийн хэмжээний мюзикл “Wicked”-ийн ид шид мэт үзэл баримтлал өргөн дэлгэцээр гарах нь ээ. Univer...
user
8 жилийн дараа, Моана эргэн ирлээ
“Моана 2” киноны still cut цацагдаж, нас биед хүрсэн дүр төрхтэй болсон Моана анхаарал татаж байна....
user
“Inside out 2” Academy Award for Best Picture номи...
Дэлхий дахины бокс оффисыг байлдан дагуулж байгаа Disney, Pixar-ийн “Inside out 2”анимэйшн Academy...
user
“Том Харди, Веном эргэн ирлээ”...
“Веном” цувралын 3 дахь түүх “Веном: Сүүлчийн бүжиг” кино 2024 оны 10-р сард нээлтээ хийхээр болжээ...
user
“Харийнхан” цувралын хувьслыг үзэх үү?... “Харийнх...
“Харийнхан” цувралын шинэ анги “Харийнхан: Ромулус” кино 2024 оны 08-р сард нээлтээ хийнэ.“Харийнха...
user
Гамшгийн тухай өгүүлэх “Үхлийн хар салхинууд” кино...
“Twisters” буюу “Үхлийн хар салхинууд” кино нь 1996 онд Торнадог судалж буй цаг уур судлаачдын түүх...
user
“Месси англиар?” “Муу залуус: Үүрд хамтдаа” камео(...
Лионель Месси (Inter Miami CF) Холливудын кинонд тогложээ. Английн өдөр тутмын сонин “Dailymail”-д...