Reporter
...
...
Теслагийн цахилгаан ачааны машин… сум нэвтэрдэггүйг үзүүлж байгаад шил нь хагарчээ
2019-12-05 01:17:57

Америкийн цахилгаан машин үйлдвэрлэгч Тесла компани Америктаа хамгийн томд тооцогддог ачааны машины зах зээлд гаргах томоохон бүтээл болох “кибер ачааны машин” -аа танилцуулжээ.

Теслагийн гүйцэтгэх захирал Элон Маск 11 сарын 21-ны орой Лос-Анжелесын Хоторн дахь Дизайн төвдөө цахилгаанаар ажилладаг кибер ачааны машины 3 загварыг хүмүүст үзүүлжээ.

Хэмжээний хувьд 5.86 м урттай, дөрвөн дугуйтай бага оврын ачааны машинтай төстэй.

Дан хөдөлгүүртэй загвар нь 60 миль хурд авах хугацаа 6.5 секунд, хос хөдөлгүүртэй нь 4.5 секунд, гурвалсан нь 2.9 секунд.

3.4-6.3 тонныг чирэх хүчин чадалтай, дан хөдөлгүүртэй загвар нь 1.6 тонн ачааг даана.

Үнийг 39000-50000 долларын хооронд багтахаар байлгана гэсэн амлалтандаа тэрээр хүрчээ.  


Элон Маск захирал цахилгаан ачааны машинаа 9мм хүртэлх гар бууны сум нэвтрэхгүй гэж танилцуулсан бөгөөд, сум нэвтэрдэггүйг нь хүмүүст үзүүлэх гэж Теслагийн тэргүүлэх дизайнер Фон Холцхаузенд машин руу төмөр бөмбөлөг шид гэж хэлсэн байна.

Холцхаузен эхлээд жолоочийн суудал талын цонх руу бөмбөлөг шидэхэд цонх хагарчээ. Элон Маск захирал "Ээ бурхан минь, их л хүчтэй шидэж дээ" гээд дахиад шидүүлэхээр болжээ.

Тэгээд Холцхаузен туслах суудлын цонх руу өөр бөмбөлөг шидсэн боловч мөн адил хагарсан байна. Хоёр ч удаагийн оролдлого бүтэлгүйтэхэд Элон "Муугүй шүү. Сайжруулах боломжтой" гэж хэлээд өнгөрчээ.

Гүйцэтгэх захирал Элон Маск "Бид эрэг чангалах түлхүүр ч шидэж үзсэн, тэр байтугай гал тогооны угаалтуур хүртэл шидэж үзэхэд цав ч суугаагүй юмсан", "Сая л ийм юм болчихлоо" гээд инээжээ. Эцэст нь "Яасан юм бол, бүү мэд", "Шалтгааныг нь олоод засаж залруулах болно" гэжээ.

Кибер ачааны машинаа ийнхүү танилцуулснаа хойш тухайн өдөртөө хөрөнгийн бирж дээр Теслагийн хувьцаа 6.14% унажээ.




Reporter.mn NEWS ARTICLE
user
152м аварга том далайн залхаг… “Аватар: Гал ба үнс...
Шив шинэ Пандораг нээн харуулах “Аватар: Гал ба үнс” хэмжээ, төсөөллийн хувьд өмнөх ангиудаа давж...
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...