Reporter
...
...
“Өнгөрсөн Зул Сар”-ын гайхалтай хайрын түүх
2019-12-06 16:11:55

Кэйт(Эмилиа Кларк)-ийн жинхэнэ нэр нь Катарина. Тэрээр багадаа эцэг эх, эгчтэйгээ хамт дайн болж байсан Югослав улсаас дайжин Англид ирж суурьшин Кэйт гэж нэрээ өөрчилөн. Гэрийнхэн нь түүнийг Катарина гэж дууддаг боловч Кэйт гэрийнхэндээ дургүй байлаа. Ганцхан чемодантай гэрээсээ гарч, зул сарын чимэглэл зардаг дэлгүүрт цагийн ажил хийж, найзындаа хоног төөрүүлдэг нь ийм учиртай. 

Түүний цорын ганц мөрөөдөл нь дуучин болох. Гэвч тэрээр шалгаруулалтад байнга унаж, цөхрөлд ордог. Зул сарын баярын өмнөх нэгэн өдөр, ямар ч зорилгогүй тэнүүчилж, хэрэг тарьж явдаг байсан тэрээр орон гэргүйчүүдийн төвд сайн дурын ажил хийдэг Том(Хенри Голдинг)-той санамсаргүй тааралддаг. Тэр өдрөөс хойш Кэйтийн явсан газар бүрт тааралдах болсон Том. Тэд Лондон хотоор хамтдаа зугаалж, цагийг өнгөрөөх ба Кэйт түүнд бага багаар татагддаг. 

 

Зүрхний хүнд мэс засал нь түүнд сэтгэлийн гүн шарх үлдээж, хүрд шиг эргэлдэх амьдралд шантарсан Кэйтэд нэгэн өдөр гэнэт гарч ирсэн Том бол Сантагаас өгсөн бэлэг гэлтэй.  

Түүнтэй хамт өнгөрүүлсэн хэдхэн цаг анзааралгүй өнгөрч болох нэгэн жижиг гудамжны үзэсгэлэнтэй сайхныг харуулж, бусдад найдахаас илүүтэйгээр өөрийгөө илүү хайрлан хамгаалахыг сурган сануулж буй.

“Өнгөрсөн Зул Сар” бол эрэгтэй, эмэгтэй хоёр хүний уулзалтаар Кэйт ухаажиж байгааг харуулсан хайрын тухай кино. Мөн Югослав улсаас цагаачилж ирсэн Кэйтийн гэр бүлийн амьдралаар Англи дахь дүрвэгчдийн асуудлыг хамтад нь хөнджээ.

Тус кино нь яг одоо кинотеатруудын дэлгэцнээ гарч байна. 


Зургийн эх сурвалж:  universal pictures




Reporter.mn NEWS ARTICLE
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...