Reporter
...
...
Мена Массуд: “Аладдинаас хойш нэг ч санал аваагүй”
2019-12-07 15:00:26

Дэлхийн олон үзэгчдийг байлдан дагуулж 1 тэрбум долларын орлого олсон Аладдин киноны эрэгтэй гол дүрд тоглосон Мена Массудын талаарх мэдээг хүргэе. 

12 сарын 4-нд Америкийн The Daily Beast сайтад өгсөн ярилцлагадаа Мена Массуд сэтгэлээ уудалжээ.  

Мена Массуд дэлхийн олон оронд нээлтээ хийж 1 тэрбум долларын орлого олсон Аладдин киноны эрэгтэй гол дүр бөгөөд дараа дараагийн амжилтад нь энэ кино сайнаар нөлөөлнө гэж бодож байсан боловч “Санаснаар болсонгүй” гэж хэлсэн байна.




“Таг суугаад байхаас ч залхлаа. Хүмүүс намайг баахан мөнгөтэй болсон, зөндөө саналд дарагдаж байгаа гэж бодож байгаа. Гэтэл огт тийм биш. Аладдинаас хойш нэг ч кинонд тоглох санал надад ирээгүй. Би ямар Бэтмэнд тоглоё гэсэн биш дээ, ядаж ганц санал ирэх байх гэж найдаж байлаа. Үнэндээ байдал гэвэл ийм л байна. Та бүхний бодож байгаа шиг биш.”

Үнэхээр Аладдины жүжигчдийг сонгох үед ч тэрээр чин сэтгэлээ дэлгэж байсан юм. Түүнтэй цуг тоглосон Наоми Скотт, Вилл Смит нарын хэлж байгаагаар Массуд эцсийн хариу гарахын өмнөхөн “Би энэ дүрд заавал тогломоор байна” гээд нулимс дуслуулсан гэдэг. Эцэст нь 2000:1 өрсөлдөөнд ялж Аладдинд анхны гол дүрээ бүтээхээр болсон билээ. 

Мена Массуд "10 жилийн хичээл зүтгэлийг минь Аладдинаар л үнэлж байгаа бололтой. Цаашдаа ч олон жил Аладдиныг л ярих байх." гэжээ.



Тэрээр Египет гаралтай бөгөөд, 3 настайгаасаа Канадад амьдрах болжээ. Террорист биш дүрд тоглох гэж байдгаараа хичээсэн гэдэг. 

Тэгээд ч ур чадвараа дайчлан байж Аладдинд тоглохоор болсон боловч урьдын адил нэрд гараагүй жүжигчний амьдралаас нэг их ялгарах юм байхгүй байгаа ажээ.  

Телевизийн цуврал  Reprisal, Lamya’s Poem кино нь удахгүй гарах гэж байгаа ч хоёулаа Аладдинаас өмнө зураг авалт нь дууссан, бас аль хэдийн сонгогдсон байжээ. Түүнийг гэх хүмүүс Массудыг энэхүү хана саадыг даван туулж дахин сайн бүтээлд хүч сориосой гэж хүсэн хүлээсээр. 


<Зургийн эх сурвалж: Disney, Mena Massoud жүжигчний инста хуудас>



Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...