Reporter
...
...
Жүжигчин Адам Драйвер “Кайло Рен”-ий дүрээр эргэн ирнэ
2019-12-09 15:32:25

Адам Драйвер бол өвөрмөц төрх, өндөр нуруу, сэтгэл татам дуу хоолойтой жүжигчин. 2012 онд “Not Waving But Drowning” кинонд тоглож гарч ирсэн тэрээр Мартин Скорсезе найруулагчийн “Silence”, Жим Жармуш найруулагчийн “Paterson”, Стивен Спилберг найруулагчийн “Lincoln” зэрэг кино ертөнцийн урдаа барьдаг уран бүтээлчдийн хараанд өртөж, Холливудад од болон гарч ирсэн. 




Тэрээр энэ өвөл "Оддын Дайн: Скайуокерын Сэргэн Мандалт" цуврал үзэгчдэд хүрснээр Бокс Оффист багтах болно. “Оддын дайн”-ы шинэчилсэн цувралын сүүлчийн анги болох Оддын Дайн: Скайуокерын Сэргэн Мандалт -д харанхуйг ноёрхогч Кайло Рен(Адам Драйвер), түүнтэй шинээр тулалдах Рей(Дэйзи Ридли) -ийн хооронд ширүүн тулаан болж, тус тулаан дуусгавар болно.  

“ОДДЫН ДАЙН: ХҮЧ СЭРГЭСЭН НЬ” цувралыг найруулсан Ж.Ж.Абрамс найруулагч дахин найруулах болсон нь үнэнч шүтэн бишрэгчдэд өндөр хүлээлтийг үүсгээд байна. 2015 онд “ОДДЫН ДАЙН: ХҮЧ СЭРГЭСЭН НЬ”-аар эхэлсэн “Оддын дайн”-ы шинэчилсэн цуврал тухайн үед Бокс Оффисийн 1-т бичигдэж, түүхэнд шилдэг танилцуулга(opening score)-тай кино болж, нэр төр нь мөн чанартайгаа тохирох “Оддын дайн”-ы франчайзийн нөлөөг бодитоор мэдрүүлсэн. Гуравласан зохиолын сүүлчийн анги Оддын Дайн: Скайуокерын Сэргэн Мандалт цуврал “Авержерс”-ийн тогтоогоод байгаа Бокс Оффисийн рекордыг эвдэнэ хэмээн үзэж байна. 



Адам Драйверийн бүтээсэн Кайло Рен дүр бол “Оддын дайн” цувралын хамгийн нэр хүндтэй байсан Дарт Вейдер -ийн дараа орох хорон санаатан. Тэрээр Хан Соло, Лэиа гүнжийн хүү боловч харанхуйн урхинд орж хорон нэгэн болдог. Кайло Ренийг Дарт Вейдертэй харьцуулахад бүрэн төгс болоогүй хорон санаатан хэдий ч, Адам Драйвер тус дүрийг илүү бодит, нууцлагдмал байдлаар бүтээн олны талархал хүртээд байна. 

Кайло Рен тус цувралын сүүлчийн ангид өмнөх ангиас илүү хүчтэй болсон байна. Оддын Дайн: Скайуокерын Сэргэн Мандалт кино 12 дугаар сарын 20-ны өдөр нээлтээ хийнэ. 




Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...