Reporter
...
...
Махчин Шувууд: Харли Квиннийн Гайхамшигт Эрх Чөлөө киноны соньхон дүрүүд
2019-12-13 23:00:41

Харли Квинний кино Махчин Шувууд: Харли Квиннийн Гайхамшигт Эрх Чөлөө 2020 онд DCEU(DC Extended Universe)-ийн кинонуудын салхийг хагалж үзэгчидтэйгээ учран золгоно. Wonder Woman(2017) киноны амжилтаас хойш анх удаа гарч байгаа DC-ийн эмэгтэй баатартай кино, Үхлийн Салаа(2016) киногоор нэрээ тамгалж таниулсан Харли Квинний соло кино. Харли Квинн урьд нь үзэн ядах аргагүй хорон санаатан байж болдгийг харуулсан бол, одоо соло киногоороо эмэгтэй баатруудын шинэ салаа бүрдүүлнэ. 

12 сарын 6-нд Warner Bros студи "Махчин Шувууд: Харли Квиннийн Гайхамшигт Эрх Чөлөө" киноны дүрүүдийн зурагт хуудсыг дэлгэсэн билээ. "Махчин Шувууд: Харли Квиннийн Гайхамшигт Эрх Чөлөө" кинонд Харли Квинн хайрт Жокероосоо салснаас хойш жинхэнэ эрх чөлөөг мэдэрч байгаа тухай өгүүлнэ. Харли Квинн өөр шиг нь эрх чөлөөг хүсэмжлэгч Готам хотын эмэгтэй баатруудыг нэгтгэж шинэ "Махчин Шувууд" салаа байгуулна. Харли Квинн салааныхантайгаа Готам хотод язганасан “хорт этгээдүүдийг тонилгох” зорилготой. 

Дүрүүдийн зурагт хуудас дээр Харли Квинн үзэсгэлэн гоо төрхтэй ч эвгүй өрсөлдөгч гэдгээ харуулж, "Үхлийн Салаа" кино дах үеэс хүч чадвараар илүүрхэнэ. Хайртаасаа салснаас хойш үндсэн имиж нь байсан хоёр хагалж самнасан үсээ хайчилж богиносгосон нь улам донжтой харагдуулна. "Үхлийн Салаа" кинонд Харли Квиннд тоглож дэлхий даяар шуугиан тарьсан жүжигчин Марго Робби энэ кинонд хавьгүй дээд шатны Харли Квиннийг харуулах болно. 

Бэйсболын цохиур гартаа барьж сүржин зогсоо Блэк Канари эх комикийнхоо дүрээс илүү хайр талархал хүлээх нь лавтай. Нэг орилж хашхирах л юм бол ойр хавийнх нь бүх юм хагарч бутарч эгэл хүмүүсийг цочирдуулдаг онцгой чадвартай. Эх зохиолдоо шаргал үст цагаан арьстан байдаг бол, уг кинонд африк гаралтай жүжигчин Журни Смоллеттийг тоглуулжээ. 

Үзмэн ягаан теньтэй, нэг гартаа чулуун нумтай содон анчин бас нэг гол дүр нь. Жүжигчин Мэри Элизабет Винстед энэхүү анчин бүсгүйд тоглож, өдөр нь эгэл багш, шөнө нь Готам хотыг аврагч баатар болдог. Бага насаа өөртэй нь адилхан өнгөрүүлсэн Бэтмэнд талтай, Бэтмэн шиг хүчтэй болохын тулд зэвсгийн эрдэмд боловсорч, чулуун нумын ид хавыг сурч эзэмшдэг. 

Готам хотын мөрдөгч Рене Монтойя, Бэтгёрл Кассандра Кэйн бас тэдний нэг. Испани гаралтай жүжигчин Рози Перес Рене Монтойягийн дүрд тоглож дунд эргэм насны эмэгтэй баатрыг, Солонгос-Филиппин гаралтай жүжигчин Элла Жей Баско Кассандра Кэйний дүрд тоглон ази эмэгтэй баатрын дүрийг гаргана. 




"Махчин Шувууд" салаа DC-ийн эсрэг баатруудын нэг Блэк Макстай тулалдана. Англи жүжигчин Эван Макгрегор Блэк Маскийн дүрийг бүтээх бөгөөд, Блэк Макс нь Готам хотын томоохон гэмт бүлэглэлийн толгойлогч. Бэтмэн цувралд эсрэг дүр болж гарч байсан энэ дүр ийнхүү "Махчин Шувууд" салааны эхний ангид гарах нь тодорхой болжээ. Эх зохиолдоо ижил хүйстэн гэж гардаг болоод ч тэр үү зурагт хуудсанд хүртэл загварын содон мэдрэмжтэй анзаарагдана. 

"Махчин Шувууд: Харли Квиннийн Гайхамшигт Эрх Чөлөө" киноны найруулагчаар эмэгтэй найруулагч Кэти Ян ажиллаж, кино 2020 оны 2 сараас кинотеатруудын дэлгэцнээ гарах болно.




Зургийн эх сурвалж: Warner Bros. Pictures




Reporter.mn NEWS ARTICLE
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...
user
“Супер цэрэггүй ч боломжтой юу? “Ахмад Америк: Цоо...
2-р сарын 14-нд нээлтээ хийсэн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” бол ерөнхийлөгч болсон Таддеус Росс(...
user
“Муфаса”, өнчин нэгнээс домгийн хаан болох хүртэл....
Ганцаардмал өнчин нэгнээс домогт хаан болсон Муфасагийн түүх ил боллоо. Өөрийн хувь тавиланг эхлүүл...
user
“Шинэ Ахмад” Энтони Маки “Ахмад Америк: Цоо шинэ д...
2025 оны 02-р сард нээлтээ хийх Марвелийн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” киноны шинэ трэйлер цацаг...
user
Хүн-Аалзын эртний дайсан Кравен ирэх нь ээ... “Kra...
Хүн-Аалзын эртний дайсан гэдгээр танигдсан хорон санаатан Кравений төрөлтийг дүрсэлсэн кино “Kraven...
user
Ээдрээтэй хувь тавилангаар удирдуулсан зам “Муфаса...
1994 онд олны хүртээл болсон Дисней анимэйшний “Араатны хаан Арслан” нь урьдын адил алдартай бүтээл...
user
“Wicked”, “Түүхэн дэх хамгийн төгс мюзикл кино” хэ...
“Wicked” мюзикл кино Умард Америкт нээлтээ хийснээс хойш магтаалын үгээр тасрахгүй байна. Умард Аме...
user
“Моана 2” урьдчилсан худалдан авалтаар энэ жилийн...
“Моана 2” нь энэ жилийн глобал зах зээлд урьдчилсан худалдан авалтаар хамгийн дээд амжилтыг тогтоог...
user
“Моана 2” илүү сүртэй болжээ... “Бүх элементүүд 10...
Диснейгийн “Моана 2” анимэйшний багийнхан тус киноны талаар маш итгэлтэйгээр өгүүлжээ.Walt Disney S...
user
Симбагийн аав, “Араатны хаан Арслан: Муфаса” 2024...
Disney Live Action-ий түүхэнд хамгийн их борлуулалттай байсан “Араатны хаан Арслан” киноны өмнөх тү...
user
“Веном: Сүүлчийн бүжиг” илүү хүчирхэгжсэн хорон са...
“Веном: Сүүлчийн бүжиг” киноны “Эдди Брок” болон “Веном”-ын гайхалтай байдлыг харуулсан гол трэйлер...
user
Өмнөх Харли Квинн байхгүй... “Joker: Folie à Deux”...
“Joker: Folie à Deux” кино (найруулагч Тодд Филлипс)-ны Лэди Гага агшин зуур харц булаам гайх...