Reporter
...
...
"Хий Үзэгдлийн Ангуучид: Сэргэн Мандалт" 80-аад онд дарж авсан сүнснүүд дахин гарч ирнэ
2019-12-14 17:31:51

"Хий Үзэгдлийн Ангуучид: Сэргэн Мандалт" киноны шинэ цувралын трэйлер цацагдаж фэнүүддээ хүрлээ. 2020 оны 7 сараас гарч эхлэх энэ бүтээл 30 жилийн өмнөөс үзэгчдийн сонирхлыг багагүй татсан киноны буухиаг үргэлжлүүлэх гэж байна. 

Ghostbusters цувралыг анх комик номоос сэдэвлэж 1984 онд кино гаргасан байдаг. Хий "Үзэгдлийн Ангуучид: Сэргэн Мандалт" кино нь найруулагч Айван Райтманы гол бүтээлийн нэг бөгөөд, дөрвөн суут эрдэмтэн Нью-Йоркт үзэгдэх болсон сүнстэй нэгийгээ үзэж байгаа тухай инээдмийн кино. Комикийн дүр, кино цувралын жүжигчид жигтэйхэн адилхан гэдгээрээ үзэгчдийн сэтгэлд хүрч, дүрүүдийн авхаалж самбаа, цоглог аяараа талархал хүлээсэн билээ. Эхний цуврал нь тухайн үедээ 200 сая гаруй долларын орлого олж дараагийн цуврал нь гарсан юм. Ghostbusters 2-т одоогийн Холливудын урдаа барьдаг том жүжигчин Билл Мюррей, Сигурни Вивер нар тоглож нэрд гарсан бөгөөд, кино урлагийн түүхэнд тод мөрөө үлдээцгээсэн түүхтэй. 


Ghostbusters цуврал 27 жилийн дараа удаах нь буюу Ghostbusters 2016(найруулагч Пол Фейг) гарахад өмнөх цувралын найруулагч Айван Райтман продюсероор ажиллаж Ghostbusters кино цувралд хичнээн хайртайгаа харуулж байжээ. Бас гол дүрд тоглож байсан камео дахин тоглох хүсэлтэйгээ хэлж үнэнч байхаа илтгэж байв. Энэхүү бүтээл эх зохиолоо шинэчилсэн(өмнөх ангиа үргэлжлүүлэхээс татгалзаж цувралын түүхийг шинээр зохиосон) цуврал агаад, урьдахаасаа ондоо дөрвөн эмэгтэй эрдэмтэн гол дүр нь болж гардаг. 

Жүжигчин Кэйт Маккиннон буюу Мелисса Маккарти тоглож үзэгчдийн талархал хүлээв. Мөн өмнөх цувралд Сигурни Виверийн тоглосон эмэгтэй баатрын дүрийг Крис Хемсворт авч өвөрмөц дүр бүтээв. 

Гэвч Умард Америкт 128 сая, дэлхий дахинд 229 сая долларын орлого олсон нь зарлагаасаа дөнгөн данган давсан үзүүлэлт байв. 


12 сарын 9-нд 2020 онд нээлтээ хийх "Хий Үзэгдлийн Ангуучид: Сэргэн Мандалт" киноны албан ёсны трэйлер цацагдан, анхны цувралаасаа 30 жилийн дараах үйл явдлыг харуулах бөгөөд, өмнөх цувралын агуулгыг үргэлжлүүлэх ажээ. Энэ удаа 80-аад онд дарж авсан сүнснүүд дахин гарч ирэх ба хүүхдүүд тэдний эсрэг тэмцэнэ. 

Киног Айван Райтман найруулагчийн хүү Жэйсон Райтман найруулна. Netflix-ийн цуврал Stranger Things кинонд Майкийн дүрд тоглож нэрээ мандуулсан жүжигчин Финн Вулфхард энэ удаа "Хий Үзэгдлийн Ангуучид: Сэргэн Мандалт" шинэ цувралын гол дүрд тоглоно. Финн Вулфхард гэр орных нь амьдрал ахуй доройтмогц гэрийнхэнтэйгээ хөдөөний бөглүү Саммервилл хотод нүүж ирдэг. Тэгээд найзуудтайгаа нэг эзгүй газар очиход жигтэй гэрэл үзэгдэж сүнс хөөж устгах ажилд оролцох болдог. 


Марвелийн Хүн Шоргоолж цувралын Пол Радд ч бас тус цувралд тоглож Саммервиллийн хүүхдүүдэд 30 жилийн өмнө Нью-Йоркт болсон явдал, сүнсний ангуучдын тухай ярьж өгдөг. 

Насанд хүрсэн дөрвөн эрэгтэй гол дүр нь байсан цуврал шинэ дүр төрхөөр эргэн ирэхдээ хүүхдүүдийг гол дүрээ болгожээ. Өсвөр насныхныг оролцуулахдаа өмнөх цувралын хөнгөн мэдрэмжийн оронд хүндэвтэр түүх, айдас, хүүхдүүдийн адал явдалд гол анхаарлаа төвлөрүүлж магадгүй юм. Шинэ цуврал өмнөх цувралынхаа дутууг гүйцээж дундуурыг дүүргэж чадах уу гэдэг тун чиг сонирхолтой. 





Зургийн эх сурвалж : Columbia Pictures, Universal Pictures, Sony Pictures




Reporter.mn NEWS ARTICLE
user
“Deadpool & Wolverine”-д хүч үзэх Кассандра Нова,...
“Кассандра Нова” бол “X-men” universe дэх “Чарлес Завиэр” профессорын ихэр нь юм. Тэрээр алсаас уди...
user
Ридли Скоттын бүтээл “Харийнхан:Ромулус” 2024 оны...
“Харийнхан” энэ зун шинэ цувралаар эргэж ирж байна.“Харийнхан: Ромулус” нь “Харийнхан” цувралын 7 д...
user
Шинэ Ахмад Америк мэндлэх нь ээ... “Brave New Worl...
“Captain America: Brave New World” кино олонд ил боллоо. 2025 оны 02-р сард нээлтээ хийхээр төлөвлө...
user
“Despicable Me”-ийн нийт борлуулалт 5 тэрбум долла...
“Despicable Me” цуврал нь анимэйшний франчайзаас борлуулалтаараа 5 тэрбум долларыг давсан анхны ани...
user
“Wicked” киногоор уулзах нь ээ... Ариана Гранде то...
Дэлхийн хэмжээний мюзикл “Wicked”-ийн ид шид мэт үзэл баримтлал өргөн дэлгэцээр гарах нь ээ. Univer...
user
8 жилийн дараа, Моана эргэн ирлээ
“Моана 2” киноны still cut цацагдаж, нас биед хүрсэн дүр төрхтэй болсон Моана анхаарал татаж байна....
user
“Inside out 2” Academy Award for Best Picture номи...
Дэлхий дахины бокс оффисыг байлдан дагуулж байгаа Disney, Pixar-ийн “Inside out 2”анимэйшн Academy...
user
“Том Харди, Веном эргэн ирлээ”...
“Веном” цувралын 3 дахь түүх “Веном: Сүүлчийн бүжиг” кино 2024 оны 10-р сард нээлтээ хийхээр болжээ...
user
“Харийнхан” цувралын хувьслыг үзэх үү?... “Харийнх...
“Харийнхан” цувралын шинэ анги “Харийнхан: Ромулус” кино 2024 оны 08-р сард нээлтээ хийнэ.“Харийнха...
user
Гамшгийн тухай өгүүлэх “Үхлийн хар салхинууд” кино...
“Twisters” буюу “Үхлийн хар салхинууд” кино нь 1996 онд Торнадог судалж буй цаг уур судлаачдын түүх...
user
“Месси англиар?” “Муу залуус: Үүрд хамтдаа” камео(...
Лионель Месси (Inter Miami CF) Холливудын кинонд тогложээ. Английн өдөр тутмын сонин “Dailymail”-д...
user
Марвелын аврагч “Deadpool & Wolverine” ирлээ
“Deadpool & Wolverine” (Шон Леви найруулагч) киноны гол постер цацагдлаа. Постерт Deadpool (Райа...
user
Жудаггүй боловч үзэн ядаж үл чадах муурны адал явд...
Гэрийн бүх эд зүйлсийг сүйтгэсэн хэрнээ огт санаа зовсон шинжгүй, хүнийг түлхчихээд хамгийн сайхан...
user
Олон төрлийн сэтгэл хөдлөл Inside Out 2”, 2024 оны...
“Inside Out”-ийн хоёр дахь түүх дэлгэцнээ гарах гэж байна. “Inside Out 2”-т 13 настай Райлигийн тол...
user
“The Garfield Movie”, “Inside Out 2”, “Moana 2” Хо...
2024 оны 03-р сарын 08-ны өдөр эргэн ирсэн “Кун Фу Панда 4”-өөр эхэлсэн Пиксарын “Inside Out 2”, Ди...