Reporter
...
...
“Matrix 4”, “John Wick 4” кинонуудын нээлт нэг өдөр, Киану Ривз өөрөө өөртэйгөө өрсөлдөх нь ээ
2019-12-21 13:31:18

Жүжигчин Киану Ривзийн тоглосон “Matrix 4”, “John Wick 4” кино нэг өдөр кинотеатруудад гарах магадлал өндөр байна. 

12 дугаар сарын 11-ний өдөр Америкийн “Варнер Брос” компани “Matrix 4”(найруулагч Лана Вачовски) киноны нээлтийн өдрийг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гэж зарлав. Өнгөрөгч 5 дугаар сард “John Wick” цувралыг бүтээгч “Лайонсгейт” компани “John Wick 4” киног бүтээхээр болсноо албан ёсоор зарласан бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нээлтээ хийнэ хэмээн мэдэгджээ. Киану Ривзийг шилдэг од болгосон “Matrix” цуврал, түүний дараах мандан бадрах үеийг авчирсан “John Wick 4” цувралыг нэг өдөр хүлээн авч үзэх ажээ.   

“Matrix”(найруулагч Лилли Вачовски, Лана Вачовски) 1999 онд анх үзэгчдийн хүртээл болж, олны сонирхлыг маш ихээр татсан. Хүн, техник, хиймэл оюун ухаан гээд цоо шинэ түүх хийгээд тулалдааныг өгүүлснээр өнөөг хүртэл яригдаж байгаа алдартай бүтээлийн нэг болж чаджээ.

Түүнээс хойш “Matrix” цуврал 2003 онд “The Matrix Reloaded”, “The Matrix Revolutions” хоёр улсын хамтран бүтээсэн “Animatrix” кинонууд бүтээгдсэн байна. “Matrix”-д Нео(Киану Ривз)-ийн ухаарлын талаар гардаг бол “Matrix 2, 3”-д хүн болон хиймэл оюун ухааны тулааныг харуулдаг. 

Нэгдүгээр анги бүтээгдсэнээс 20 жилийн дараа эргэн ирж байгаа “Matrix 4” киноны Неогийн дүрийг Киану Ривз, Тринитигийн дүрийг Кэрри-Энн Мосс бүтээхээр болсон нь шүтэн бишрэгчдийг нь догдлуулаад байна. 

“John Wick” цувралын хувьд 2015 онд анх олны хүртээл болсон “John Wick”(Дэвид Литч, Чад Стахельски) бүтээгдэж, 2017 онд “John Wick Reload”(Чад Стахельски), 2019 онд “John Wick 3: Parabellum” бүтээгджээ. 

Кино бол түүхийг энгийнээр ойлгуулж, киноны турш сэтгэл эмзэглүүлсэн тулалдааныг харуулсаар үзэгчдийг өөртөө татдаг. Гайхалтай тулааны ачаар “John Wick” цуврал дахь аллагууд шуугиан тарьж, “John Wick”-д 77, “John Chapter 2”-д 128, “John Wick 3: Parabellum”-д 85 аллага гээд өнөөг хүртэл нийт 280 аллага гарчээ.

“Matrix” цувралын 1-р анги дэлхий дахинаас 465,340,000 доллар, 2-р анги нь 741,840,000 доллар, 3-р анги нь 427,340,000 доллар, нийт 1,634,520,000 долларын орлого олжээ.

Харин “John Wick” цувралын 1-р анги 86,010,000 доллар, 2-р анги нь 171,540,000 доллар, 3-р анги нь 326,700,000 доллар, нийт  584,250,000 долларын орлого олсон байна. 


“Варнер Брос” компани 2021 оны 6-р сард “Batman”, 7-р сард “Space Jam 2”, 8-р сард “The Suicide Squad 2” кинонуудыг олны хүртээл болгохоор ажиллаж байгаа тул “Matrix 4” киноны нээлтийн өдөр өөрчлөгдөх магадлал тун бага байна.

Харин “Лайонсгейт” компани “John Wick 4” кинонд гол анхаарлаа хандуулж байгаа тул нээлтийн өдөр өөрчлөгдөх магадлал харьцангуй өндөр байна. 

Орлогын хувьд “Matrix” цуврал илүү их орлого олсон хэдий ч, “John Wick” цуврал ч бас Киану Ривзийн бусдыг өөртөө татах увдисаар хайр хүндлэл олсон шиг 2021 оны 5 дугаар сард Киану Ривз хоорондын орлогын төлөөх өрсөлдөөнийг хүлээх л үлдлээ. 


Зургийн эх сурвалж: ‎Warner Bros


Reporter.mn NEWS ARTICLE
user
“Deadpool & Wolverine”-д хүч үзэх Кассандра Нова,...
“Кассандра Нова” бол “X-men” universe дэх “Чарлес Завиэр” профессорын ихэр нь юм. Тэрээр алсаас уди...
user
Ридли Скоттын бүтээл “Харийнхан:Ромулус” 2024 оны...
“Харийнхан” энэ зун шинэ цувралаар эргэж ирж байна.“Харийнхан: Ромулус” нь “Харийнхан” цувралын 7 д...
user
Шинэ Ахмад Америк мэндлэх нь ээ... “Brave New Worl...
“Captain America: Brave New World” кино олонд ил боллоо. 2025 оны 02-р сард нээлтээ хийхээр төлөвлө...
user
“Despicable Me”-ийн нийт борлуулалт 5 тэрбум долла...
“Despicable Me” цуврал нь анимэйшний франчайзаас борлуулалтаараа 5 тэрбум долларыг давсан анхны ани...
user
“Wicked” киногоор уулзах нь ээ... Ариана Гранде то...
Дэлхийн хэмжээний мюзикл “Wicked”-ийн ид шид мэт үзэл баримтлал өргөн дэлгэцээр гарах нь ээ. Univer...
user
8 жилийн дараа, Моана эргэн ирлээ
“Моана 2” киноны still cut цацагдаж, нас биед хүрсэн дүр төрхтэй болсон Моана анхаарал татаж байна....
user
“Inside out 2” Academy Award for Best Picture номи...
Дэлхий дахины бокс оффисыг байлдан дагуулж байгаа Disney, Pixar-ийн “Inside out 2”анимэйшн Academy...
user
“Том Харди, Веном эргэн ирлээ”...
“Веном” цувралын 3 дахь түүх “Веном: Сүүлчийн бүжиг” кино 2024 оны 10-р сард нээлтээ хийхээр болжээ...
user
“Харийнхан” цувралын хувьслыг үзэх үү?... “Харийнх...
“Харийнхан” цувралын шинэ анги “Харийнхан: Ромулус” кино 2024 оны 08-р сард нээлтээ хийнэ.“Харийнха...
user
Гамшгийн тухай өгүүлэх “Үхлийн хар салхинууд” кино...
“Twisters” буюу “Үхлийн хар салхинууд” кино нь 1996 онд Торнадог судалж буй цаг уур судлаачдын түүх...
user
“Месси англиар?” “Муу залуус: Үүрд хамтдаа” камео(...
Лионель Месси (Inter Miami CF) Холливудын кинонд тогложээ. Английн өдөр тутмын сонин “Dailymail”-д...
user
Марвелын аврагч “Deadpool & Wolverine” ирлээ
“Deadpool & Wolverine” (Шон Леви найруулагч) киноны гол постер цацагдлаа. Постерт Deadpool (Райа...
user
Жудаггүй боловч үзэн ядаж үл чадах муурны адал явд...
Гэрийн бүх эд зүйлсийг сүйтгэсэн хэрнээ огт санаа зовсон шинжгүй, хүнийг түлхчихээд хамгийн сайхан...
user
Олон төрлийн сэтгэл хөдлөл Inside Out 2”, 2024 оны...
“Inside Out”-ийн хоёр дахь түүх дэлгэцнээ гарах гэж байна. “Inside Out 2”-т 13 настай Райлигийн тол...
user
“The Garfield Movie”, “Inside Out 2”, “Moana 2” Хо...
2024 оны 03-р сарын 08-ны өдөр эргэн ирсэн “Кун Фу Панда 4”-өөр эхэлсэн Пиксарын “Inside Out 2”, Ди...