Reporter
...
...
Аниргүй Орчин 2 кино 3-р сард нээлтээ хийнэ
2019-12-25 19:58:31

Аниргүй Орчин аймшгийн киноны 2-р анги гарах гэж байна. 1-р ангийг найруулж, гол дүрд тоглосон Жон Красински энэ ангийг бас найруулж, бүр сонирхолтой чимээгүй ертөнцийг үзүүлэхээр бэлджээ. Жон Красински найруулагч анх 2-р анги гаргана гэж бодолгүй зохиолыг бичиж найруулсан боловч 1-р анги амжилттай болж Paramount Pictures компаниас түүнийг ятгасаар байсан тул дараагийн ангийг хийхээр шийджээ.

Өнгөрсөн жил гарсан Аниргүй Орчин кино нь амжилт олох нь тодорхой байсан. Өчүүхэн төдий чимээ гаргахад л аймшигт мангасын дайралтад өртдөг бараан ертөнцийг харуулж анхаарал татсанаас гадна, 1 цаг 30 минут буюу харьцангуй богино хугацаанд хамаг биеэр хүйт оргиулж чадсан билээ.

Тэгээд зогсохгүй эхнэр нөхөр Эмили Блант, Жон Красински нар хамтдаа аймшигт мангасуудаас зугтаж ойн гүнд нуугдан дуу чимээ гаргалгүй амьдарч байгаа Эбботынхны дүрд тоглосон юм. 

Аниргүй Орчин киног бүтээхэд 17 сая доллар зарцуулж, нийт 341 сая долларын орлого олсон нь маш том амжилт байв.  


Эбботынхон мангасуудын сул талыг мэдээд эхний анги дууссан. Дараагийн ангид мангас юунаас болж гарч ирснийг үзүүлэх юм байна. Бас амьд үлдсэн өөр хүмүүстэй уулзах аж. 

Өмнөх ангид тэднийхээс өөр амьд хүн гэвэл эхнэрээ алдсан нэг хөгшин л байсан. Аймшгийг арьс маханд мэдрүүлэх гэж зориуд цөөхөн хүн гаргасан нь тэр.  

Харин дараагийн ангид хэд хэдэн амьд үлдэгсэд гарна гэлцэж байна. Хоёр нь Харанхуйн хөлөг баатар цуврал, Дюнкерк киногоор нэрд гарсан Киллиан Мерфи, Брайан Тайри Хэнри. Тэднийг ямар дүрд тоглохыг хараахан мэдээлээгүй байна.  

Эхний ангийг дүрүүдтэй цуг амьсгаа даран айж үзсэн бол энэ удаа яах бол гэдэг нь мэдээж хүлээх л зүйлийн нэг.

 Аниргүй Орчин 2 кино 2020 оны 3 сарын 20-нд нээлтээ хийнэ.



Зургийн эх сурвалж: Paramount Pictures


Reporter.mn NEWS ARTICLE
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...