Reporter
...
...
Bohemian Rhapsody кинонд тоглосон Рами Малек ур чадвараа нотлон харуулсаар байна
2019-12-29 17:25:30

2018 оны шувтаргаар үзэгчид Queen хамтлагаар амьсгалсан билээ. Танил дотно ая дуу, жүжигчдийн чадварлаг жүжиглэлтээрээ үзэгч олны зүрх сэтгэлд хүрсэн Bohemian Rhapsody киноны амжилтын илрэл тэр байв. 

Дэлхий дахинд нэр нь түгсэн Bohemian Rhapsody кинонд Английн алдарт дуучин Фредди Меркури болон түүний домогт Queen хамтлагийн тухай гардаг. Хувь тавилангаар цуглацгаасан гишүүд тарж, дахиад нэгдэх хүртэлх 15 жилийн түүхийг өгүүлдэг. Bohemian Rhapsody ба бусад хит дуунууд нь шигтгээ болон чимсэн тус кино Queen хамтлагийг дурсан санагч үеийнхэн төдийгүй тэднийг сайн мэдэхгүй залуу үеийнхэнд хүртэл таалагдсан нь гайхалтай. 


Хамтлагийн гишүүдтэй тун чиг төстэй дүрүүдээс гадна Bohemian Rhapsody дуу нь дахин дэлхийг доргиосон билээ. 

Bohemian Rhapsody киног амжилтад хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн жүжигчин бол яах аргагүй гол дүр Фредди Меркуригийн дүрд тоглосон Рами Малек. Bohemian Rhapsody киногоороо Оскарын шагнал авсан тэрээр Фредди Меркуригийн төрх байдал, дуу хоолой, тайзыг эзэгнэх увдисыг хүртэл маш чадварлаг амилуулж чадсан юм. Шилдэг оддын зиндаанд багтсан хэдий ч 2015 оноос хойш гол дүрд нь тоглож ирсэн USA Network телевизийн Mr. Robot-4 цувралаа дуустал тоглон хэр үнэнч, зүтгэлтэйгээ харуулжээ. Тус кино нь одоо Умард Америкт гарч байгаа. 


2020 онд Рами Малек хоёр блокбастер кинонд тоглоно. Удахгүй нээлтээ хийх зөгнөлт кино Dolittle-д Чи Чи гориллагийн дүрээр үзэгчидтэйгээ уулзана. Хэдийгээр зөвхөн дуу хоолойн жүжиглэлт боловч Роберт Дауни Жүниорын тоглох гол дүр доктор Дүлиттлтэй цуг өнгөрүүлж байгаа хугацаагаараа бусдаасаа хол илүү дүр.  


Мөн Английн алдарт тагнуулч “Жэймс Бонд” цувралын No Time to Die киногоор дэлгэцнээ эргэж ирнэ. Рами Малек өмнөх амьдрал нь нууцлаг эсрэг дүр Сафинд тоглож Жэймс Бондтой ана мана үзэлцэнэ. 

Dolittle 2020 оны 1 сарын 17-нд, No Time to Die 2020 оны 4 сарын 10-нд нээлтээ хийнэ.

Зургийн эх сурвалж: 20th century fox , Universal pictures




Reporter.mn NEWS ARTICLE
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...