Reporter
...
...
Өнгөт арьст Супермэн, цаг үед хөл нийлүүлж буй DC
2020-01-04 14:50:40

Саяхан Variety.com сайтад комикоос сэдэвлэсэн киноны фэнүүдийн анхаарлыг татах нэгэн мэдээ нийтлэгджээ. Тэд холбогдох эх сурвалжаас олж мэдсэн Warner Bros, DC Films компаниудын төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд, үүнээс "Green Lantern Corps" киноны талаарх бидний мэдэж авсан мэдээллээс гадна зөвхөн цуу яриа төдий байсан зарим зүйлсийг тодорхой болгов. Хамгийн их анхаарал татаж байгаа нь Супермэн кино. 

Хэнри Кавилл анх 2013 оноос найруулагч Зак Снайдерын найруулсан "Man of Steel" –ээс эхлээд " БЭТМЭН СУПЕРМЭНЫ ТЭМЦЭЛ Шударга ёсны эхлэл", дараа нь "Жастис Лиг" хүртэл Супермэн Кларк Кентийн дүрд тоглосон. Хэнри Кавилл Шазам (найруулагч Дэвид Ф.Сандберг) кинонд туслах дүр болж гарахгүй агаад, Netflix-ийн олон ангит "The Witcher" кинонд тоглохоор гэрээлжээ. "DC" нэг хэсэг Супермэн цувралыг хийхгүй гэсний дараа Хэнри Кавиллаас өөр хүн супермэнд тоглох болж байгаа юм байна гэсэн цуурхал тарсан билээ. 

Харин Америкийн "Variety.com" сайтад DC компани дараагийн Супермэн кинонд Майкл Бакари Жорданыг нэр цохсон сурагтай. Тэрээр "Black Panther"(найруулагч Райан Куглер) кинонд Т'Чалла(Чедвик Боузман)-д Ваканда улсын хаан ширээг булаагч, эрх мэдлээр сүр далайлгагч эсрэг дүр Киллмонгерын дүрд тоглосон жүжигчин. Майкл Бакари Жорданы тоглож магадгүй дүр нь DC комик дээр Earth-23 -т амьдардаг Супермэн болох Калвин Эллис. Тэрээр DC комикт Криптонд төрсөн, Америкийн ерөнхийлөгч боловч супер хүчээ ашиглан хоёр амьдралаар тууштай амьдрагч. 


Өнгөт арьстай Супермэнтэй кино гарах гэж байгаа талаар сонссон үзэгчдийн сэтгэгдэл янз бүр байна. Гайхамшигт Дөрөв кинонд (найруулагч Жош Транк) DC комикт гардаг цагаан арьст Жонни Стормын дүрийг Майкл Бакари Жордан бүтээсэн ба тухайн үед энэ нь үзэгчдийн дунд арьс өнгөөр ялгаварлах асуудал үүсгэж байсан. Үзэгчид энэ удаад ч өнгөт арьстан Супермэнийг мөн л шүүмжилж хүлээн авч байна. Өнгөт арьстай жүжигчин цагаан арьстны дүрд тоглож болохгүй гэж тэд үзэж байгаа ажээ. 

Түүнчлэн Майкл Бакари Жорданг Супермэний дүрд тоглох болсныг эерэгээр хүлээж авч байгаа хүмүүс ч мэдээж байгаа. Тэд Майкл Бакари Жорданы тоглосон "Black Panther" киног "Марвелийн түүхэнд анхны өнгөт арьстай гол баатартай кино болж мөнхөрсөн, уг кинонд янз бүрийн улс орны өнгөт арьстай жүжигчид тоглож, Ваканда хөгжиж байгаа улс биш дэвшилтэт технологиор гайхуулагч хөгжингүй улсаар дүрслэгдсэн" гэж онцолж байна. Энэ нь өнгөт арьстнуудын талаарх олон өрөөсгөл үзлийг өөрчлөх оролдлого бөгөөд, кинонд амжилттай тоглосон Майкл Бакари Жордан анхны өнгөт арьст Супермэнд тогловол Холливудын киноны түүхэнд бас нэгэн шинэ түүхийн хуудас бичигдэнэ гэж үзэж байгаа ажээ. 


Зургийн эх сурвалж: Warner bros, Disney


Reporter.mn NEWS ARTICLE
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...