Reporter
...
...
2020 онд дэлгэцнээ гарах шилдэг аймшгийн кинонууд
2020-01-04 19:47:58

Аймшгийн кино бол бие арзалзуулж, гарын алганд хөлс дааварлуулж үзэгчдийн сэтгэлийг түгшээн сэрхдийлгэдэг өвөрмөц нэг төрөл. 2019 онд "Бид", "Лоронагийн Хараал", "Аннабелл" гэх мэт олон аймшгийн кино дэлгэцнээ гарч үзэгчдэд хүрсэн билээ. 

Тэгвэл шинэ онд ч гэсэн дараа дараагийн аймшгийн кинонууд дэлгэцнээ ээлж дараалан гарах болно.  


1. The Grudge / Сүнстэй Байшин/

Хамгийн эхэнд "Сони Пикчерс" -ийн бүтээл Сүнстэй Байшин 1 сарын 3-нд нээлтээ хийж кинотеатруудад гарч байна. Японы аймшгийн кино "Сүнстэй Байшин" киног Америк маягаар дахин бүтээж амжилт олсон  киноны дараагийн анги. 2004 онд Сэм Рэйми продюсерлож Умард Америкт л гэхэд 100 сая долларын орлого олж томоохон шуугиан дэгдээж байв. Энэ удаа бас Рэйми найруулагч продюсероор оролцож өмнөх ангийн эрч хүчийг бууруулахгүйн төлөө мэрийх болно. Найруулагчаар 2016 онд "The Eyes of My Mother" аймшгийн киногоор гараагаа эхэлсэн Николас Песке ажиллана. 


2. Invisible Man / Үл Үзэгдэгч Хүн

2 сард "Үл Үзэгдэгч Хүн" кино нээлтээ хийнэ. "Хөрөө" цувралын зохиолыг бичиж, "Далд Айдас 3" киног найруулсан найруулагч Ли Уоннелл ажиллахаар болжээ. Get Out(2017), Paranormal Activity(2010) киног бүтээж “бага төсвөөр сайн аймшгийн кино бүтээгч” гэгддэг "Blumhouse Productions" тус киног бүтээж байна. 

Энэ кинонд нөхөртөө дарамтлуулдаг Сесилия Касс(Элизабет Мосс) нөхрөөсөө зугтах боловч учир нь үл мэдэгдэх айдас заналхийлэлд автсаар байгаа тухай өгүүлдэг. Трэйлерээс үзвэл, айдаст автсан Сесилия, галзуу нүдээр ширтэх Адриан гарч байгаа нь гүн сэтгэгдэл төрүүлнэ. 


3. The Conjuring: The Devil Made Me Do It

“Хараал” киноныхон ч бас шинэ бүтээлээр үзэгчидтэйгээ учран золгоно. Энэ цувралын 3 дахь анги "The Conjuring: The Devil Made Me Do It" киног "Лоронагийн Хараал" киногоор нэр хүндээ өсгөсөн найруулагч Майкл Чавес найруулж байна. "Warner Bros" компаниас тус ангийг 9 сард нээхээр төлөвлөжээ.

“Хараал” цувралд далдын хүч судалдаг эхнэр нөхөр хоёр (Вера Фармига, Патрик Уилсон) сүнс хардаг болсон гэр бүлийнхэн дээр очиж ад чөтгөрийг хөөн зайлуулж байгаа тухай гардаг. “Хараал” киноны шинэ ангийг нэгэн гэр бүлийнхний амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн этгээд “Ад чөтгөр надаар үүнийг хийлгэсэн” гэж мэдүүлсэн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд, гарцаа байхгүй сонирхолтой бүтээл болох биз ээ.


Зургийн эх сурвалж: Sony pictures, Universal pictures, Warner bros pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...