Reporter
...
...
“Аватар 2” кино 2021 онд нээлтээ хийхээр болжээ
2020-01-10 18:51:15

Шинжлэх ухаан, уран зөгнөлт кино төрөлд домог болсон “Аватар” киноны дараагийн анги гарахаар болжээ.

Жэймс Камерон найруулагчийн 2009 онд найруулсан “Аватар” кинонд ойрын ирээдүй, дэлхийн энергийн хомстлын асуудлыг шийдэхийн тулд Пандора гараг дээр Навичуудтай тулалдаж буй хүн төрөлхтний тухай өгүүлдэг. Дэлхий даяар 2,743,000,000 долларын орлого олсон гайхалтай амжилт тогтоож, нээлтээ хийсэн үеэс дараагийн анги сонирхол татаж эхэлсэн.

“Аватар 2” кино 2014 онд нээлтээ хийхээр төлөвлөж байсан боловч өнөөг хүртэл нээлт хийх өдрөө 5 удаа хойшлуулж, үзэгчдийн урмыг хугалаад байна. Хойшлох болсон шалтгааны талаар Жэймс Камерон найруулагч эх зохиол удаашралтай байгаа, компьютер графикийн технологи бүрэн бус байгаатай холбоотой гэж тайлбарласан. Үүнээс гадна “Аватар 2” киноны хөгжмийн зохиолч Жэймс Хорнер онгоцны ослоор нас барсан зэрэг олон асуудлууд давхацсаны улмаас киноны нээлт хойшлогдсон ажээ.  


1-р сарын 7-ны өдөр Лос-Анжелес хотноо зохион байгуулагдсан  “CES 2020 (Consumer Electronics Show)” -д  “Мерседес Бенз” компани нь “Аватар” киноноос сэдэвлэсэн “Vision AVTR” -ийг танилцуулсан байна. Мөн тус өдөр “Аватар” -ын албан  ёсны олон нийтийн сүлжээ хаягт “Аватар  2"  киноны   арт  зургуудыг  нийтэлжээ. 

Уг зурагт нэр нь үл мэдэгдэх гарагийн хөх тэнгис болон тэнгэрийг ширтэн харах аватаруудыг араас нь харуулсан байна.. Өнгөцхөн харахад л графикийн дэвшил, нэг  шат шинэчлэгдсэн киноны баатрууд үнэхээр сонирхол татаж, хүлээлт үүсгэж байна.  



“Аватар 2” кинонд Навичуудын нэг болсон Жэйк Салли(Сэм Уортингтон), Нейтири(Зои Салдана), эсрэг дүр хурандаа Майлз Куоритч(Стивен Лэнг) дахин гарч ирэх болно. Мөн жүжигчин Кэйт Уинслет, Вин Дизель нар "Аватар 2" кинонд дүр бүтээжээ. Эхний ангиас хойш цаг хугацаа өнгөрч Жэйк, Нейтиригийн гэр бүл гарч, ирээдүйн талаар өгүүлэх шинэ үйл явдал өрнөх ажээ.



“Дисней” компани “Аватар 2” киноны албан ёсны нээлтийн өдрийг 2021 оны 12-р сарын 17 гэж зарласан. “Аватар” цуврал дахин 3 анги хийгдэх ба 3-р ангийг 2023 онд, 4-р ангийг 2025 онд, 5-р ангийг 2027 онд нээхээр төлөвлөж байгаа ажээ. 


Зургийн эх сурвалж: 20th century fox


Reporter.mn NEWS ARTICLE
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...