Reporter
...
...
Марго Робби “Жокертой харьцуулбал илүү эрч хүчтэй.”
2020-01-23 22:37:35

 “Махчин Шувууд: Харли Квиннийн Гайхамшигт Эрх Чөлөө” кино Жокероос салж эрх чөлөөтэй болсон Харли Квинн гэмт хэрэгтнүүдтэй тэмцэлдэж, Готам хотын баатар эмэгтэйчүүдийн багийг байгуулах тухай өгүүлэх соло кино юм. “DC Comics”-ийн 2020 оны анхны бүтээл бөгөөд өөрчлөгдсөн “DC Comics”-ийн шинэ үсрэлтийг харуулах бүтээлээр “Wonder Woman”, “Aquaman”, “Joker” кинонуудыг залгуулан дахин их орлоготой байх хүлээлтийг үүсгээд байна. 

Жүжигчин Марго Робби Харли Квинний дүрийг бүтээж, илүү эрч хүчтэй, гоёмсог байдлыг харуулах ажээ. Мөн тэрээр тус кинонд продюсероор ажиллана. Марго Робби “Жокер кино нь илүү амьдралд ойр нийгмийн шинжтэй бол манай кино нь илүү сэтгэл догдлуулам эрч хүчтэй” гэж тайлбарлаж хүлээлт их үүсгээд байна. 

Гэмт хэрэгтнүүдийг зогсоох Хантрэсс дүрийг бүтээсэн Мэри Элизабет Уинстэд сүүлийн үеийн “Gemini Man”, “10 Cloverfield Lane”, “Die Hard”, “Death Proof”, “Factory Girl” зэрэг кинонуудад тоглосон. Хүчтэй дуу хоолойтой Блэк Канарийн дүрийг бүтээсэн Жорни Смоллетт-Белл “Underground”, “True Blood” зэрэг олон ангит киногоороо олонд танигдсан тэрээр тус кинонд тоглосон ажээ. 


Готам хотын ялзарсан цагдаагийн байгууллагыг жигших Монтояа мөрдөгчийн дүрийг бүтээсэн Рози Перес “Fearless” киногоор “Academy Awards”-ийн шилдэг эмэгтэй туслах дүрд нэр дэвшиж байсан ба “Берлин”-ий кино наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртэж байсан чадварлаг жүжигчин хийгээд тэмцэгч юм. Кассандрагийн дүрийг бүтээсэн Елла Жэй Баско Солонгос гаралтай жүжигчин бөгөөд “Grey’s Anatomy”, “Veep” зэрэг олон ангит кинонд тоглосон дуучин, дуу зохиогч авьяастай нэгэн аж. 

Тус киноны найруулагч Кэти Янь хятад гаралтай найруулагч бөгөөд “DC Films”-ийн анхны Ази гаралтай эмэгтэй найруулагч. 2018 оны “The Sundance Film Festival”-аас “Special Jury Award for ensemble acting” шагналыг хүртсэн нь чадвартай нэгэн хэмээн хүлээн зөвшөөрөгдөж тус кинонд найруулагчаар сонгогджээ. 

“Махчин Шувууд: Харли Квиннийн Гайхамшигт Эрх Чөлөө” кинонд “John Wick” цувралын Чад Стахелски найруулагч хамтарч, харанхуйн бэлгэдэл Готам хотыг өнгө алаглуулан дүрсэлсэн аж. Мөн хүчтэй тулалдаан дээр сонирхол татсан OST-оор туйлын зохицлыг харуулж байна.

2-р сарын 7-ны өдөр нээлтээ хийх болно.


Зургийн эх сурвалж: Warner bros



Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...