Reporter
...
...
“Галзуу Хурд 9: Хурдны Домог” кинонд Хан...
2020-02-10 14:00:04

Дэлхийн дахинаа хүлээлт үүсгээд байсан тулаант блокбастер “Галзуу Хурд” цувралын 9-р анги “Галзуу Хурд 9: Хурдны Домог” киноны трэйлер цацагдсан. 

“Галзуу Хурд 9: Хурдны Домог” кинонд өмнө нь амиа алдсан Хан(Сон Кан) болон “Галзуу Хурд” цувралын төгс гэр бүл мэт болсон анхны гишүүд гарах ажээ.  

“Галзуу Хурд 9: Хурдны Домог” кинонд тэтгэвэрт гарсан Доминик(Вин Дизель) эхнэр Летти(Мишель Родригес)-тэйгээ хамт цагийг аз жаргалтай өнгөрүүлж байтал шинээр хорт этгээд Жэйкоб(Жон Сена) гарч ирэн тэмцэлддэг тухай өгүүлдэг. Өмнө нь амиа алдсан Хан(Сон Кан) дахин гарч ирж байгаа нь шуугиан тарж байна. Олон нийт “#JusticeForHan” гэсэн hashtag-тэй постыг нийгмийн сүлжээнд оруулж, эргэн ирсэнд нь нааштай байгаагаа харуулж байна. 

2020 оны 1-р сарын 31-нд “Галзуу Хурд 9: Хурдны Домог” киноны найруулагч Жастин Лин Америкийн “Энтертайнмент Вийкли”-д өгсөн ярилцлагадаа Хан яагаад дахин ирж байгаа шалтгааныг дурдсан байна. Тэрээр “Хан гэдэг дүр нууцлаг дотно мэдрэмжтэй. Үзэгчидтэй ойлголцох нь чухал гэж бодсон учраас Хантай хамт дахин аялалд гарахаар шийдсэн. Бүх зүйлд учир шалтгаан байдаг гэдэгт итгэдэг. Түүнийг дахин ирүүлэх шийдвэр гаргахад амаргүй байсан.” гэж мэдэгджээ. 


Хан бол “Галзуу Хурд” цувралд гэмт хэрэгтний бүлэглэлийн гишүүн байсны шийтгэлээ үүрээд хэсүүчлэн тэнэдэг жолоочийн дүрийг бүтээсэн. Түүний гадаад төрх хүйтэн хөндий харагддаг боловч тэрээр хүнлэг байдлыг харуулснаар нэр хүндийг олсон дүр билээ. “Галзуу Хурд: Токио Дрифт”(Найруулагч Жастин Лин)-д хайртай амраг Жизель Харабо(Галь Гадот)-тай хамт хайрын түүхийг бүтээсэн. Тэрээр “Галзуу Хурд: Токио Дрифт”-д машины дэлбэрэлтээр амиа алдаж, харамсалтайгаар төгсгөжээ. 

Ханаас гадна “Галзуу Хурд” цувралыг хариуцлагатайгаар бүтээлцэж ирсэн анхны жүжигчид эргэн ирнэ. Доминик(Вин Дизель)-ийн эхнэр Летти(Мишель Родригес) болон олон талын авьяас чадвартай Роман Пирс(Тайриз Гибсон), Теж Паркер(Лудакрис) нар тус ангид тоглосон байна.

Роман Пирс “Галзуу Хурд 2”-т гэмт хэрэгтний амьдралаас салахын тулд удаан нөхөрлөсөн анд Брайнтай хамт гэмт хэрэгтнүүдийг баривчилдаг нэгний дүрийг анх бүтээсэн бол Теж Паркер мөн ангид Майамигийн бүс нутагт болдог машины уралдааныг удирдан явуулдаг зохион байгуулагчийн дүрийг бүтээжээ. Тэд ийнхүү “Галзуу Хурд” цувралд найзлан нөхөрлөж Доминикт тусалдаг чухал хүмүүс болов. Тэдний хөгжилтэй яриа “Галзуу Хурд” цувралын гол үйл явдлын нэг болжээ.     

Харин энэ удаагийн ангид Жон Сена Доминикийн дүү “Жэйкоб”-ийн дүрийг бүтээсэн ба хүчтэй нэгэн гэдгээ харуулна. Өмнөх ангид алан хядах бүлэглэлийн удирдагч “Сайфер”-ийн дүрийг бүтээсэн Шарлиз Терон Жэйкобын зохиосон арга мэхэнд хүч нэмж, Доминикийг устгахын тулд ямар ч арга зам, багаж хэрэгсэлийг бүтээгч агуу хорон санаат нэгний дүрийг бүтээжээ.   

Тус кино 5-р сарын 22-нд нээлтээ хийнэ. 


Зургийн эх сурвалж: Universal pictures


Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...