Америкийн “Variety” сэтгүүл “Дисней” компани маш их ашиг орлоготой байсан “Аладдин” киноны дараагийн ангийг энэ зун бүтээхээр бэлдэж байна гэж нийтэлжээ. Зохиолыг нь Жон Гэйтинс, Андреа Берлофф нар бичихээр болсон байна.
Өмнөх ангийг найруулсан Гай Ричи найруулагчаар ажиллах эсэх нь тодорхойгүй байгаа аж. Жүжигчин Вилл Смит, Мена Массуд, Наоми Скотт нар өмнөх ангийн Жинн, Аладдин, Жасминий дүрийг дахин бүтээх ажээ.
Ноднин жил олны хүртээл болсон “Дисней” компанийн бүтээсэн “Аладдин” кино дэлхий дахинаас 1 тэрбум долларын орлого олсон.
Тус киноны эх зохиолыг бичихээр болсон Жон Гэйтинс нь “Flight” киногоор, Андреа Берлофф “Sleepless”, “Straight Outta Compton” киногоор тус тус Оскарын шагналд нэр дэвшиж байсан учир “Аладдин” киноны дараагийн анги маш их хүлээлт үүсгээд байна.