Харах төдийд л хайр хүрэм “Минионууд: Грюгийн Сэргэн Мандалт” дэлгэцнээ 5 жилийн дараа кинотеатрт нээлтээ хийж хайртай фэнүүдээ хөгжөөх нь.
2015 онд анх олны хүртээл болсон “Минионууд” кино нь дэлхийн 44 улсаас 1.1 тэрбум долларын орлого олжээ.
“Минионууд: Грюгийн Сэргэн Мандалт” кинонд 1970-аад оны үйл явдал гарах ба балчир Грю, Минионуудын адал явдлын тухай өгүүлэх аж.
Тус киноны трэйлерт хамгийн шилдэг хорт этгээд шалгаруулах шалгаруулалтад орохын тулд бяцхан Грю ба шадар гурван Минион явж буй тухай харуулдаг ба тэдний ур дүйгүй байдал үнэхээр хөгжилтэй хийгээд инээдэмтэй. Анх танилцуулж буй балчир Грюгийн дүр төрх болон гялалзсан нүдтэй Минионуудын дүр төрх үзэгчдийг хөгжөөн инээлгэх ажээ.
Шилдэг хорон санаатнуудыг шалгаруулах тэмцээний шүүгчид балчир Грюд “Жаал аа, чи хорт этгээд болж чадахгүй” гэж шоолдог. Уур нь хүрсэн Грю тэдний ер бусын хүч чадал авчирдаг чулууг нь хулгайлаад зугтана. Дэлхийн хамгийн шилдэг хорон санаатнуудаас хулгайлсан ер бусын чулууг нь өөр чулуутай сольсон Оттогийн цайлган төрх, Грюгийн балмагдсан байдал нь үзэгчдийг инээлгэх ажээ.
Тус киног “Иллюминейшн Энтертайнмент”-ийг үүсгэн байгуулагч хийгээд гүйцэтгэх захирал Кристофер Меледанри, түүний олон жилийн хамтрагч Жанет Хили, мөн Крис Рено нар хамтран бүтээжээ.
“Минионууд: Грюгийн Сэргэн Мандалт” кино 7-р сарын 3-нд Монголд нээлтээ хийнэ.
Зургийн эх сурвалж: Universal pictures