Reporter
...
...
“Wonder Woman 1984” киноны нээлт 6→ 8-р сар болж хойшлогджээ
2020-03-26 16:58:31

DCEU коронавирусийн дэгдэлтийн улмаас “Wonder Woman 1984” киноны нээлтийн өдрийг хойшлуулжээ. 

Өнгөрсөн 24-ний өдөр Variety сайтад “Wonder Woman 1984 кино 6-р сарын 5-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөж байсныг 8-р сарын 14-ний өдөр болгон хойшлуулжээ" гэж нийтэлсэн байна. Харин Кристофер Нолан найруулагчийн шинэ бүтээл “Tenet” төлөвлөж байсан 7-р сарын 17-ны өдөр нээлтээ хийх аж.  

Warner Bros албан ёсны мэдэгдлээр “8-р сар гэхэд дэлхий дахинаа илүү аюулгүй болж, эрүүл энх байх болтугай” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Хүйтэн дайны үеийн талаар өгүүлэх тус кинонд Диана(Галь Гадот) шинэ дайснуудтай нүүр тулах аж. 2019 оны 11-р сард олны хүртээл болгохоор төлөвлөж байсан боловч киноны төгсгөл хэсгийн ажлын улмаас киноны нээлтийг хойшлуулсан байна.    

Өнгөрөгч 21-ний өдөр гэхэд л Indie Wire сайт “Wonder Woman 1984” кино төлөвлөсний дагуу 6-р сарын 5-ны өдөр нээлтээ хийнэ хэмээн нийтэлж байсан.

Коронавирусийн дэгдэлтийн улмаас кинотеатруудад гаргалгүйгээр шууд streaming үйлчилгээгээр олны хүртээл болгоно гэсэн дам яриа гарахад маш итгэлтэйгээр төлөвлөсөн хугацаандаа киноны нээлтийг хийнэ гэж өөрийн байр суурийг илэрхийлж байсан.  

Тус киноны найруулагч Пэтти Женкинс мөн адил байр суурьтай байв. Тэрээр дам яриаг шууд үгүйсгэж, кинотеатруудад нээлтээ хийнэ гэж мэдэгджээ. 

Гэвч коронавирусийн халдвар тархсаар дэлхийн кино ертөнцөд нөлөөлөхөд дахин судалж үзсэний эцэст нээлтийн өдрийг хойшлуулсан бололтой. 

Америкт коронавирусийн халдвар дэгдмэгц ихэнх кинотеатрууд үйл ажиллагаагаа зогсоосон. Мөн “007: Үхэх ч завгүй”, “Black Widow”, “Мулан” зэрэг эхний хагаст хүлээлт үүсгээд байсан кинонууд нээлтийн өдрөө хойшлуулжээ. Universal Pictures “Троллууд 2” киног кинотеатруудад, мөн VOD(Video on demand)-оор олны хүртээл болгохоор шийдсэн байна.

Америкийн “The Hollywood Reporter” сайтад мэдээлснээр коронавирусийн нөхцөл байдал дэлхийн киноны зах зээлд ойролцоогоор 5 тэрбум долларын хохирол учруулах болно гэж барагцаалан тооцжээ. 


Зургийн эх сурвалж: Warner Pictures


Reporter.mn NEWS ARTICLE
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...