Reporter
...
...
Коронавирусээс бүрэн эдгэрсэн, сайжирсан тухайгаа мэдэгдсэн Холливудын одод
2020-04-05 01:28:32

Холливудын оддоос хамгийн анх коронавирусийн халдвар авч сенсаци үүсгээд байсан Том Хэнкс, Рита Уилсон нар сүүлийн үед баяртай мэдээ дуулгав. Австралид хоёр долоо хоног тусгаарлагдсаны эцэст коронавирусээс бүрэн эдгэрч Америк руу буцсан байна.   

Том Хэнкс 3-р сарын 29-ний өдөр өөрийн олон нийтийн сүлжээний хаягаар тухайн мэдээг хүргэж эмчилгээнд бүх хүчээ дайчилсан Австралийн Эрүүл мэндийн байгууллагад талархсанаа уламжилжээ. Мөн “Бид гэртээ ирээд нийгмийн харилцаанд биечлэн оролцохгүй байгаа” хэмээн сүүлийн үеийн нөхцөл байдлаа танилцуулсан байна. 

Том Хэнкс, Рита Уилсон нар 3-р сарын 27-ны өдөр хувийн онгоцоороо Америкийн Лос-Анжелес хотын нисэх онгоцны буудалд буусан даруйдаа гэр лүүгээ явсан байна. 3-р сарын 11-ний өдөр Австралид коронавирусийн халдвар авснаас 16 хоногийн дараа ийнхүү харьжээ. Тэд Австралийн Голдкост эмнэлэгт эмчлүүлж, халдвар авсан гэж оношлуулснаас 5 хоногийн дараа буюу 16-ны өдөр эмнэлгээс гарч, Австралийн Квийнслэндэд байрлах байрандаа 2 долоо хоног тусгаарлагдсан байна. 

3-р сарын 16-ны өдөр Холливудын жүжигчдээс дараагийн коронавирусийн халдвар авсан жүжигчин Ольга Куриленко мөн хурдан сайжирч байгаа талаарх сүүлийн үеийн нөхцөл байдлаа дэлгэжээ. Бүрэн эдгэрсэн талаар хараахан тодорхой биш боловч, өндөр халуунтай өвдөж байсан үеийг даван гарч сайжрах шатандаа орсон гэж мэдэгдсэн байна. Ольга Куриленко 3-р сарын 23-ны өдөр өөрийн олон нийтийн сүлжээний хаягаар “Бүрэн сайжирсан” гэсэн баярт мэдээний хамт хүүгээ тэвэрч байгаа зургийг оруулжээ. Тэрээр “Долоо хоног өндөр халуурч, толгой өвдөж, ихэнх цагаа орон дээр хэвтэн унтаж өнгөрүүлсэн. Хоёр дахь долоо хоног дээр халуун буурч, хүчтэй толгой өвдөлт арилсан боловч хааяа даа ханиалгаж маш ядарлаа” гэж өнгөрсөн өдрүүдээ дурсжээ. Түүнчлэн “Одоо бүрэн зүгээр болсон. Өглөө бүр урьдын адил ханиалгаж байгаа боловч өдөр тийшээ ханиалга багасаж байгаа. Олон зүйлсийг эргэцүүлэн бодож хүүтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлж байгаа” хэмээн шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг нь тайвшруулжээ.    

MCU-ийн “Тор”, “Авенжерс” киноны Хеймдаллын дүрээр олонд танигдсан тулаанч од Идрис Эльба 3-р сарын 17-ны өдөр коронавирусийн халдвар авсан тухай харамсалтай мэдээ дуулгаж байсан боловч, сүүлийн үед өвдөхгүй байгаагаа мэдэгдэж шүтэн бишрэгч нартаа мэнд уламжилжээ. Идрис Эльбагийн эхнэр Сабрина Доуре мөн коронавирусийн халдвар авч Холливуд дахь өөрийн гэртээ тусгаарлагдсан байна.  

Одоогоор Идрис Эльба, Сабрина Доуре нарт коронавирусийн улмаас илрэх шинж тэмдэг байхгүй байгаа аж. Идрис Эльба 3-р сарын 26-ны өдөр өөрийн олон нийтийн сүлжээний хаягаар “Одоо ч гэсэн эхнэр бид хоёр тусгаарлалтад байгаа. Бид хоёрт урьдын адил өөрчлөлт байхгүй, зүгээр байгаа.” гэж мэдэгджээ. Мөн тэрээр “Лондон дахь гэр лүүгээ хурдан буцмаар байна” хэмээн уламжилсан байна.

Америкийн “LOST” олон ангит киноны жүжигчин Даниел Дае Ким коронавирусийн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд сүүлийн эмчилгээгээ хийлгэснээ мэдэгдэж баяртай байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “NBC”-гийн “New Amsterdam” олон ангит киноны зураг авалтын үеэр коронавирусийн халдвар авч, Хавай мужийн Хонолулуд байрлах “Drive Thru”-ийн оношлуураар коронавирусийн халдвар авсан гэж оношлогджээ.  

Корона цар тахлын улмаас Америк дахь дорнын хүн рүү чиглэсэн жигшин зэвүүцсэн сэдэлтэй гэмт хэрэг, арьс өнгөөр ялгаварлах байдал газар авч байгаа энэ нөхцөл байдал дунд ч тэрээр хүчтэй байв. Улмаар олон нийтийн сүлжээгээр бичлэг хийн эмч нарын зөвлөгөө, өөрийн нөхцөл байдлыг тодорхой дамжуулж, шүтэн бишрэгч нартаа тус дэм болохыг зорьсон байна. 3-р сарын 29-ний өдөр инээмсэглэл тодруулан сүүлийн эмчилгээ дууссаныг уламжилж “Саяхныг гэхэд л бие хүнд оргиж, ядрахын зэрэгцээ үнэртэх, амтлах мэдрэмж алга болсон байсан ч, одоо бие маань хамаагүй сайн байгааг мэдэрч байна” гэж хэлжээ. Түүнчлэн “Бүгдээрээ хамтдаа энэ вирустэй тэмцэн даван туулахад бүх хүчээ дайчилцгаая” хэмээн дайчин зоригтой байдлаа илэрхийлсэн байна.    

Зургийн эх сурвалж: SNS

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Aquaman and the Lost Kingdom” бүтээлээрээ үзэгчид...
Атлантисын хаан болсон Акуамэн, түүний хаант улсад нүүрлэсэн хамгийн хүнд аюул, далдлагдсан нууцын...
user
Диснейн 100 жилийн ойг угтан “Хүсэл: Аша болон Хүс...
Уолт Дисней компани байгуулагдсаны 100 жилийн ойг угтан бүтээсэн “Хүсэл: Аша болон Хүслийн од” аним...
user
Тимоти Шаламе “Wonka” кино, шинэ постер цацагдлаа....
Холливудын томоохон төлөөлөл жүжигчин Тимоти Шаламегийн шинэ бүтээл “Wonka” киноны шинэ постер цаца...
user
“The Marvels”, гурван баатар
MCU-ийн супер баатар, Ахмад Марвелын 2 дахь түүх хийгээд 2023 оны хамгийн шилдэг блокбастер кино “T...
user
Ридли Скотт, Вакин Финикс, “Наполеон” кинонд 23 жи...
Ридли Скотт найруулагчийн шинэ бүтээл хийгээд Холливудын алдарт жүжигчин Вакин Финиксийн тоглосон э...
user
“Фреддигийн пиццаны газарт өнгөрүүлсэн 5 шөнө” кин...
“Universal picture”-ийн мэдээлснээр “Фреддигийн пиццаны газарт өнгөрүүлсэн 5 шөнө” кино Умард Амери...
user
“Авенжерсийн удирдагч” Ник Фюри, “The Marvels”-т г...
Урлагийнхны талаар мэдээлэл хүргэдэг “The Direct” сайтад нийтэлснээр Сэмюэл Л.Жексоны бүтээсэн Ник...
user
Пак Со Жүнь “The Marvels” киноны ханхүү
Жүжигчин Пак Со Жүний Холливудад хөл тавьж буй бүтээл “The Marvels” киноны дүрийн постер цацагджээ....
user
“The Marvels”, Шинэ баатар, хорон санаатнуудаа дэл...
MCU-ийн Ахмад Марвелын хоёр дахь түүх “The Marvels” нь сансар огторгуйг хамгаалдаг баатар Ахмад Мар...
user
“Юу ч бодолгүй үзэж байгаад толгой дундуураа цохиу...
“Rogue One: A Star Wars Story” киноны Гарет Эдвардс найруулагчийн “Бүтээгч” кино нь хиймэл оюун уха...
user
“Буг чөтгөр номхотгогч: Итгэгч”, хоёр охины биеийг...
Аймшгийн киноны ариун судар “Буг чөтгөр номхотгогч”-ийн шинэ бүтээл “Буг чөтгөр номхотгогч: Итгэгч”...
user
Frozen x Moana x The Lion King кино багийнхан “WI...
Диснейн 100 жилийн ойд зориулан бүтээсэн “WISH” киноны гол дүр Аша, ид шидийн Росас вант улсын Магн...
user
“Wonka” киноны найруулагч Тимоти Шаламег сайн дуул...
2023 оны 9 сарын 11-ний өдөр “Total Film” сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэр “Wonka” киноны найруулагч...
user
“Suzume” нэрийн нууц...
“Suzume” анимейшн кинонд гамшиг дуудагч хаалгыг санаандгүй нээсэн Сүзүмэ охин Японы өнцөг булан бүр...
user
“Бүтээгч”-д Холливудын төлөөлөх шинжлэх ухаан, ура...
“Бүтээгч” кино нь өндөр түвшний хиймэл оюун ухаанд түшиглэн цөмийн зэвсгийн дайралт эхэлснээс хойш,...
Bluemon tower, 8th floor, Sambuu street-32, Baga toiruu, 8th khoroo Sukhbaatar district, Ulaanbaatar

© 2019-2020 , Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. developed by AJU