Reporter
...
...
Удахгүй дэлгэцнээ гарах ТОП 4 аймшгийн кино
2020-06-19 11:49:45

Зун болж, бүгчим халуун өдрүүд эхэллээ. Гэвч та санаа зовох хэрэггүй. Учир нь халууныг мартуулах аймшгийн кинонууд энэ намар ээлж дараалан нээлтээ хийнэ. Хүсэн хүлээсэн аймшгийн киноны дараагийн ангиас зүрх түгшээм шинэ бүтээл гээд олон аймшгийн кинонууд кино театруудыг ноёрхох гэж байна. 



1. АНИРГҮЙ ОРЧИН II

Өмнөх ангиараа олны сонирхлыг татаж үзэгчдийн хүлээлтийг ихээр үүсгээд буй "Аниргүй Орчин II" кино нээлтээ хийнэ. 

9-р сарын 4-ний өдөр олны хүртээл болох “Аниргүй Орчин II” кинонд чимээ гаргахад дайрдаг үл мэдэгдэх мангасаас арай хийн амьд үлдсэн нэгэн гэр бүл цаашид амьдрахын төлөө чимээ аниргүй тэмцэх тухай өгүүлдэг.   

Бусад аймшгийн киноноос өөрөөр айдас түгшүүрийг мэдрүүлэх тус кино үзэгчдийн алганы хөлсийг урсгах болно.  



2. КЭНДИМЭН 

“Get Out”, “Us” зэрэг киногоор Холливудын кино ертөнцийн анхаарлыг татсан Жордан Пил найруулагчийн “Кэндимэн” кино нээлтээ хийнэ.  

1992 онд анх олны хүртээл болж байсан ижил нэрт киноны дараагийн анги болох “Кэндимэн” кино нь нэгэн хотод ам дамжин яригдах домгийн тухай өгүүлнэ. Тус домогт КЭНДИМЭН гэж таван удаа хэлэхэд баруун гартаа төмөр дэгээтэй, том биетэй хар арьст хүн гарч ирж түүнийг дуудсан нэгний биеийг тасдан алдаг хэмээдэг ажээ.  

Шар үс босгож, хөлс дуслуулсан аймшгийн кино бүтээдгээрээ олны хайр хүндэтгэлийг олсон найруулагч Жордан Пил тус киног хэрхэн шинээр харуулах бол гэсэн хүлээлт үүсгэж байна. Тус кино 9-р сарын 25-ны өдөр нээлтээ хийнэ.   



3. ХАРААЛ 3

Анх дэлгэцнээ гарсан цагаасаа л олны хайр хүндэтгэлийг хүртэж байсан “Conjuring” цуврал энэ удаад шинэ дүр төрхөөр эргэн ирнэ. 

2020 оны 9-р сарын 11-ний өдөр нээлтээ хийх “Хараал 3” кино нь чөтгөр шулмыг тарнидан зайлуулагч гэр бүлд тохиолдсон бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн тааварлашгүй үйл явдлаар айдас мэдрүүлэх кино юм. 

Өмнөх ангид тоглосон Патрик Уилсон, Вера Фармига, Руаири О’Коннор нар өөрсдийн дүрийг дахин амилуулан жихүүдэс хүргэм бодит түүхийг өгүүлэх аж.   



4. ХЭЛЛОУИНЫ АЛЛАГА

Аймшгийн киноны нэгэн жанр болох харгис алуурчинтай кино тун удахгүй кино театруудад нээлтээ хийнэ. 

10-р сард нээлтээ хийх “Хэллоуины Аллага” кино 2018 онд олны хүртээл болсон “Хэллоуин” киноны үргэлжлэл юм. 

Тус кинонд Хэллоуины баяраар цуврал аллага үйлдэгч, хүний арьсан баг зүүх Майкл Майерс (Ник Кастл)-ийн харгис хэрцгий аллагыг харуулдаг.


Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...