Reporter
...
...
“Үзэгдэл бүхэн оргил үе”... “ТЕНЕТ”
2020-07-31 17:11:45

7-р сарын 30-ны өдөр “Warner Bros” компанийн шинэ бүтээл, найруулагч Кристофер Ноланы зохиолыг нь бичиж найруулсан “ТЕНЕТ” киноны жүжигчид тус киног заавал кино театрт үзэх ёстой шалтгааныг олон нийтэд дэлгэсэн байна. Тус кинонд нууц ажиллагааны шилдэг ажилтны дүрийг бүтээсэн Жон Дэвид Вашингтон хэлэхдээ “Анх зохиолыг нь уншихад дэндүү гайхалтай байсан тул үнэхээр биширсэн. Хаанаас ч олж чадахааргүй онцгой түүх байсан” гээд “Зүрхлэн хэлвээс, Нолан найруулагч киноны түүх хүүрнэх тал дээр үнэхээр сод ухаантай нэгэн. Энэхүү санаагаа зангидан нэг дэлхийг бүтээж тэрхүү дэлхийд бид бүгдийн баярлан цэнгэх өөрийн хуулийг бүтээдэг.” гэжээ. 


Улмаар “ТЕНЕТ” киног кино театрт үзэх ёстой шалтгааны талаар ““ТЕНЕТ”-ийг хаана ч үзсэн бай үнэхээр баярлах болно. Гэхдээ кинотеатрын том дэлгэцээр үзвэл тэр үеийн сэтгэл хөдлөл илүү их байх ба үзэгчдэд амьдралд нь урьд хожид байгаагүй гайхалтай мэдрэмжийг төрүүлэх болно” гэж итгэлтэйгээр хэлсэн байна. Харин жүжигчин Роберт Паттинсон ““ТЕНЕТ” киноны зохиолыг уншаад үнэхээр хэлэх үг олдоогүй. Зүгээр л галзуу кино.” гэж магтжээ. Тэрээр “Нолан найруулагч бие даасан хэрнээ чанартай киног өргөн далайцтайгаар бүтээдэг бараг цорын ганц найруулагч бөгөөд “ТЕНЕТ” бол асар том төсөл юм. Энгийн киноны оргил үе шиг тус кино бүхэлдээ дээд цэгт байх болно.” гээд “ТЕНЕТ” кино таныг соронз мэт татах болно. Харин та болж л өгвөл хамгийн том дэлгэцтэй кино театрт үзээрэй” хэмээн өгүүлжээ. 


Дэлхийг аврах нууц ажиллагаанд оролцох Элизабет Дебики мөн адил “Харанхуйд суугаад энэ киног үзэх нь гайхалтай мэдрэмж хийгээд бэлэг байх болно. Үнэхээр төсөөлөгдөшгүй шинэ кино бөгөөд нүдний тань өмнө өрнөх бүх зүйлс итгэхийн аргагүй байх болно.” гэж хэлсэн байна.  Тус кинонд эсрэг дүрээр гарч ирэх Кеннет Брана “Давтамжтай цаг хугацааг харуулах “Memento”, энгийн цаг хугацааны талаарх ойлголтыг өөрчлөх хүүрнэлийн бүтэцтэй “Dunkirk”, мөн “Inception” гээд олон гайхалтай бүтээлтэй боловч, эдгээрээс “ТЕНЕТ” кино магадгүй Нолан найруулагчийн гайхалтай, хурц чадварыг харуулах болно.” гээд “Цаг хугацааг тэс өөр өнцгөөр тайлбарлаж, түүн доторх алдар хүнд хийгээд хар дарсан зүүдийг хамтад нь харуулах хамгийн агуу хэрнээ өндөр эрмэлзэл шингэсэн бүтээл.” гэж уламжилжээ. Түүнчлэн “”ТЕНЕТ” киноны асар том нарийвчлалыг том дэлгэцээс л харах боломжтой. Нолан найруулагч бидний өдөр тутамдаа байнга хардаг зүйлсийг бүтээлчээр, шинэ өнцгөөр хардаг. Энэ удаа ч мөн адил үзэгч таныг огт очиж байгаагүй тийм газарт тань хүргэх болно. Яг л зураг эвлүүлэх тоглоом шиг хэрнээ зайлшгүй дуусах түүхийн үйл явдал биднийг тэрхүү аялалд хамтад нь аялуулах болно.” гэж тодорхойлсон нь үзэгчдийн өндөр хүлээлтийг үүсгээд байна.  


Коронавируст цар тахлаас хойш нээлтээ анх удаа хийж байгаа Холливудын блокбастер кино гэж тэмдэглэгдсэн “ТЕНЕТ” нь дэлхийн 3-р дайныг зогсоохын тулд урвуу цаг хугацааны урсгалыг ашиглан тэмцэх тухай өгүүлдэг кино юм. Дээрэмтэй кинон дээр тагнуултай тулааныг нэмсэн шинэчилсэн блокбастер кино бөгөөд түүхэнд хамгийн олон буюу дэлхийн 7 улсад IMAX болон 70 мм хальсны камераар зургийг нь авч, өмнө нь байгаагүй нарийвчлалтай цаг хугацааны орон зайг давах олон улсын тагнуулын дайныг бүрэн харуулжээ.  


Тус кино түүхэнд хамгийн том зураг авалтын задгай талбайг барьж, Нолан найруулагч компьютер графикаар бус, бодитоор Beoing 747 онгоц болон нисэх онгоцны байрыг дэлбэлж зураг авсан байна. Нолан найруулагч дахин хамгийн дээд зэргийн энтертайнмент киног, мөн гайхалтай мэдрэмжийг дэлхийн үзэгчдэд мэдрүүлэх болно. Өмнөх бүтээлүүдтэй адил олон янзын тайлбар, гайхшралыг дагуулж ярианы сэдэв болох хүлээлтийг үүсгээд байна.     

Тус кино 8-р сарын 26-ны өдөр Бельги, Болгар, Хорват, Дани, Египет, Эстони, Финланд, Франц, Нидерланд, Унгар, Исланд, Индонез, Итали, Латви, Литва, Португали, БНСУ, Серби, Словак, Швед, Швейцар, Турк, Украин, Англи гэх мэт улсуудад нээлтээ хийж, улмаар 9-р сарын 3-ны өдөр АНУ-д нээлтээ хийх ажээ.

Монгол дахь нээлтийн товыг тун удахгүй мэдээлэх болно. 


Зургийн эх сурвалж: Warner bros

Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...