Reporter
...
...
“Шинэ Мутантууд” кино коронавируст халдвараас хойш Америкт хамгийн амжилттай нээлтээ хийжээ. Гэхдээ үнэлгээ нь?
2020-09-03 16:14:03

“Икс-Хүмүүс” цувралын шинэ анги “Шинэ Мутантууд” кино Умард Америкт коронавируст халдвараас хойш олны хүртээл болсон шинэ бүтээлүүдээс хамгийн өндөр амжилттайгаар нээлтээ хийсэн киногоор тодорлоо. 8-р сарын 31-ний өдөр “Variety” зэрэг мэдээллийн сайтуудад нийтэлснээр 8-р сарын 28-нд Умард Америкт нээлтээ хийсэн “Шинэ Мутантууд” кино 7 сая долларын нээлтийн орлого олж, боксоффист нэгээр гарч иржээ. Одоо Умард Америкт коронавируст халдварын улмаас нийт кино театруудын 62% нь үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нийт суудлын 25-50%-ийн танхим дүүргэлттэйгээр ажиллаж байгаа юм. 


Тус нийтлэлд өгүүлснээр “Шинэ Мутантууд” кино нь кино театр хэвийн үйл ажиллагаа явуулж байсан бол 14 гаруй сая долларын нээлтийн орлого олох байсан гэж таамаглаж байгаа аж. Гэвч “Шинэ Мутантууд” кино ийм хэмжээний орлоготой байгаа ч хэвлэл мэдээллийнхний үнэлгээ янз бүр байна. “Variety” сайт “нэмэлт зураг авалт хийж, засаж янзалсан тал нь дажгүй, зарим хэсэг нь сайн биш байна.” гэж үнэлжээ. “LA times” сайт “Супер баатрын франчайзд дөхөх олон янзын арга барил байна” гэж тайлбарлан сайн гэсэн үнэлгээ өгчээ. “Шинэ Мутантууд” кино супер баатрын жанрыг аймшгийн киноны жанртай хослуулсныг нь сайнаар үнэлсэн байна. 


Тус кинонд нууц байгууламжид хоригдсон дийлдэшгүй хүч чадлаа хэрхэн удирдахыг мэдэхгүй өсвөр насны Мутантууд өөрсдийн айдастайгаа нүүр тулж байгаа тухай өгүүлдэг. Анх 2018 оны 4-р сард нээлтээ хийхээр төлөвлөж байсан боловч нэмэлт зураг авалт хийх шалтгаанаар хойшлуулсан байна. Улмаар 2019 оны 2-р сард, мөн 2020 оны 4-р сар гээд нээлтээ байнга хойшлуулж байгаад коронавируст халдварын тархалтын улмаас 2020 оны 8-р сарын 28-ны өдөр болгон хойшлуулжээ. 

“Шинэ Мутантууд” кино кино театруудаар одоо гарч байгаа. 


Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Муфаса”, өнчин нэгнээс домгийн хаан болох хүртэл....
Ганцаардмал өнчин нэгнээс домогт хаан болсон Муфасагийн түүх ил боллоо. Өөрийн хувь тавиланг эхлүүл...
user
“Шинэ Ахмад” Энтони Маки “Ахмад Америк: Цоо шинэ д...
2025 оны 02-р сард нээлтээ хийх Марвелийн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” киноны шинэ трэйлер цацаг...
user
Хүн-Аалзын эртний дайсан Кравен ирэх нь ээ... “Kra...
Хүн-Аалзын эртний дайсан гэдгээр танигдсан хорон санаатан Кравений төрөлтийг дүрсэлсэн кино “Kraven...
user
Ээдрээтэй хувь тавилангаар удирдуулсан зам “Муфаса...
1994 онд олны хүртээл болсон Дисней анимэйшний “Араатны хаан Арслан” нь урьдын адил алдартай бүтээл...
user
“Wicked”, “Түүхэн дэх хамгийн төгс мюзикл кино” хэ...
“Wicked” мюзикл кино Умард Америкт нээлтээ хийснээс хойш магтаалын үгээр тасрахгүй байна. Умард Аме...
user
“Моана 2” урьдчилсан худалдан авалтаар энэ жилийн...
“Моана 2” нь энэ жилийн глобал зах зээлд урьдчилсан худалдан авалтаар хамгийн дээд амжилтыг тогтоог...
user
“Моана 2” илүү сүртэй болжээ... “Бүх элементүүд 10...
Диснейгийн “Моана 2” анимэйшний багийнхан тус киноны талаар маш итгэлтэйгээр өгүүлжээ.Walt Disney S...
user
Симбагийн аав, “Араатны хаан Арслан: Муфаса” 2024...
Disney Live Action-ий түүхэнд хамгийн их борлуулалттай байсан “Араатны хаан Арслан” киноны өмнөх тү...
user
“Веном: Сүүлчийн бүжиг” илүү хүчирхэгжсэн хорон са...
“Веном: Сүүлчийн бүжиг” киноны “Эдди Брок” болон “Веном”-ын гайхалтай байдлыг харуулсан гол трэйлер...
user
Өмнөх Харли Квинн байхгүй... “Joker: Folie à Deux”...
“Joker: Folie à Deux” кино (найруулагч Тодд Филлипс)-ны Лэди Гага агшин зуур харц булаам гайх...
user
A Minecraft Movie, эхний трэйлер цацагдав... гол д...
Алдартай видео тоглоом “Minecraft”-аас сэдэвлэсэн уран сайхны киноны трэйлер цацагджээ. Тус трэйлер...
user
“Хүн-Аалз 4”, ирэх жил зураг авалт эхэлж, “Шан-Чи”...
“Шан-Чи” киноны найруулагч Дэстин Даниэл Креттон Марвелын баатартай кино “Хүн-Аалз 4”-ийг найруулна...
user
Амазоны энэ жилийн ном “Эрх чөлөөт Робот Роз” өргө...
“Эрх чөлөөт Робот Роз”-д санаандгүй ослоор өргөн уудам зэрлэг талд буусан Робот Роз ганцаар үлдсэн...
user
“Дэлхий бол тайз”... “Joker: Folie à Deux”, Жокер-...
2024 оны 10-р сард нээлтээ хийх “Joker: Folie à Deux” киноны Жокер Вакин Феникс болон Харли К...
user
Уолт Дисней, “Фрозен 3, Тоглоомын түүх 5 зэрэг шин...
Уолт Дисней компани (цаашид Дисней гэнэ) өнгөрөгч амралтын өрдүүдэд “D23: The Ultimate Disney Fan E...