Reporter
...
...
Бри Ларсон <Ахмад Марвел> кинонд тоглох болсон шалтгаан...
2020-09-11 10:40:18

Холливудын жүжигчин Бри Ларсон Марвелын “Ахмад Марвел” кинонд тоглох саналаас 2 удаа татгалзаж байсан. Бри Ларсон 2020 оны 4-р сард өөрийн албан ёсны youtube channel-ээр нэгэн бичлэгийг нийтэд дэлгэжээ. Тухайн бичлэгт түүний оролцсон сонгон шалгаруулалттай холбоотой яриа байв. Тэрээр “Анх “Ахмад Марвел” киноны Кэрол Дэнверс ахмадын дүрд тоглохоос татгалзсан” гэж хэлжээ. ““Конг: Хохимой арал” киноны зураг авалтаар Австралид байхад холбогдсон. Ахмад Марвелын дүрийг бүтээхгүй биз гэж асуусан. Би тэр дүрийг бүтээхэд нэлээн түгшүүртэй байсан тул менежертээ чадахгүй гэж хэлэхэд менежер “ойлголоо” гэж хэлсэн” гэж тайлбарлажээ. 

Мөн “Хэдэн сарын дараа дахин холбогдсон. Менежер надаас “Марвелаас дахин залгалаа. Дүр бүтээхгүй биз?” гэж асуусан. “Дотогшоогоо хүн тул тэр дүрийг бүтээж чадна гэсэн итгэл надад бага байсан. Миний чадвараас давсан дүр байсан тул чадахгүй гэж хэлээрэй” гэж хариулсан” хэмээн нэмж хэлжээ. 


Бри Ларсон “Гурав дахь удаагаа залгалаа гэхэд манай баг Марвелд татгалзсан хариу өгөөгүй байсныг тэгэхэд л мэдсэн. Надад нэг дор нэгээс илүү төсөлд ажиллахад хэцүү байдаг. Манай багийнхан намайг “Конг: Хохимой арал”-ийн зураг авалт дуусах хүртэл хүлээх хэрэгтэй гэдгийг мэдэрсэн бололтой” гэж хэлжээ. Улмаар “Цаг хугацаа өнгөрч киноны зураг авалт бүрэн дуусаж, Марвелтай уулзсан. Тэдний зүгээс надад таарах хослолыг хийлгэсэн байв. Марвелын хийх гэсэн зүйлд сэтгэл минь маш их хөдөлсөн. Үнэхээр дэвшил байсан. Феминизмийн талаар өгүүлэх арга барил, түүх яриа нь үнэхээр гайхалтай байв. Эмэгтэй зохиолч, эмэгтэй найруулагч, тэгээд бас олон эмэгтэйчүүдийн дуу хоолой нэгдсэн кино гэдгийг мэдсэн” гэж хэлжээ. 

Эцэст нь Бри Ларсон “Ахмад Марвел” киноны дүрийг бүтээхээр шийджээ. Гэхдээ түүнд (Марвелын кинонд тоглох тухай) хэнд ч хэлэхгүй байх гэдэг нь хэцүү байсан байна. Найзууд над руу мессежээр “Чи гайхалтай Кэрол Дэнверс ахмад болж чадна” гэж бичсэн ч, юу хэлээд байгааг чинь мэдэхгүй байна гэж хариулсан” гэж уламжилжээ. 


Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...