Reporter
...
...
“Юрийн Галавын Ертөнц: Ноёрхол” зураг авалтаа түр зогсоожээ
2020-10-13 11:06:35

Америкийн “Variety” сайтын мэдээлснээр “Юрийн Галавын Ертөнц: Ноёрхол”  киноны зураг авалтын талбайд коронавируст халдвар тархаж, шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүс илэрч, зураг авалтыг түр зогсоосон байна. Колин Треворроу найруулагч үүний талаар мэдээлэхдээ.

Колин Треворроу найруулагч ““Юрийн Галавын Ертөнц: Ноёрхол” кино зураг авалтын газарт ажиллаж байсан хэд хэдэн хүнээс коронавируст халдвар илэрсэн. Удалгүй бүгдийнх нь хариу сөрөг гарсан боловч аюулгүй ажиллагааны журмын дагуу хоёр долоо хоног кино зураг авалтыг зогсоосон.” гэж мэдэгдсэн. Үүний талаар Юниверсал Пикчерсийн хэвлэлийн төлөөлөгч “Өнгөрсөн шөнө “Юрийн Галавын Ертөнц: Ноёрхол” кино багийн гишүүдээс коронавируст халдварын хариу эерэг гарсан гэсэн мэдээ авсан. Хоёр дахь шинжилгээгээр сөрөг хариу гарсан боловч, жүжигчдийн болон киноны багийн аюулгүй ажиллагаа, нийгмийн хариуцлага юу юунаас илүү чухал учраас эерэг хариу авсан хүмүүс болон хавьталд орсон хүмүүс өөрсдийгөө тусгаарлаад байгаа.” гэж уламжилжээ.


Тус кино нь 2020 оны 3-р сард коронавируст халдвар дэлхий даяар тархсан тэр үеэр зураг авалтаа эхлүүлсэн боловч төд удалгүй хэдэн сараар зогсоогоод, дахин үргэлжлүүлэн ажиллаж байсан. Тус кино 2022 оны 6-р сарын 10-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөж байна. 


Зургийн эх сурвалж: Universal pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
Avengers: Doomsday кинонд Ахмад Америк нэгдэнэ
Авенжерс цувралын шинэ анги Avengers: Doomsday кинонд Ахмад Америк(Крис Эванс) эргэн ирнэ.Avengers:...
user
Яагаад кино театр хэрэгтэйг “Аватар” яруу тодоор х...
Яагаад кино театр хэрэгтэй гэж?“Аватар: Гал ба үнс(Аватар 3)” энэ асуултад хариуллаа. “Аватар 3” ки...
user
152м аварга том далайн залхаг… “Аватар: Гал ба үнс...
Шив шинэ Пандораг нээн харуулах “Аватар: Гал ба үнс” хэмжээ, төсөөллийн хувьд өмнөх ангиудаа давж...
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...