Reporter
...
...
“Сүнсний Ертөнц”анимэйшн нь 2021 оны Оскарт өрсөлдөхүйц бүтээл болсон уу?
2020-10-21 18:31:25

“Сүнсний Ертөнц” анимэйшн нь “Rotten Tomatoes”-т 100%-ийн шинэлэг байдлын рекорд тогтоож, гаднын шүүмжлэгчид магтахын зэрэгцээ 2021 оны Оскарт  хүчтэй өрсөлдөгч байна хэмээн яригдаж байна. 

“Сүнсний Ертөнц” анимэйш(найруулагч Пит Доктер)-ийг гаднын кино шүүмжлэгчид ар араасаа магтсанаар кино сонирхогчдийн гол ярианы сэдэв болж байна. Тус кинонд дунд сургуулийн хөгжмийн хамтлагийн багш Жоу Гарднерт Нью-Йорк хотын хамгийн шилдэг жааз клубт тоглох боломж гардаг боловч, гэнэтийн ослын улмаас сүнс нь хойд насанд очихын өмнөх үед очдог. Тэнд амьдралын хамгийн чухал зүйл юу болохыг нээн илрүүлдэг тухай өгүүлэх ажээ.

“Дисней-Пиксар” компанийн өмнөх бүтээлүүдээс харж байгаагүй шинэлэг байдлыг илүү харуулсан тус анимайшнийг үзсэн хэвлэлийнхэн “Үнэхээр шинэлэг хэрнээ Пиксар өөрийн онцлогийг амилуулжээ(DEADLINE)”, “Нууцлаг, сонирхолтой шийдлээр Пискар өөрийн мэдрэмжийг сайн шингээсэн кино болжээ(INDIEWIRE)”, “Аргагүй л Пиксар! Амьдралын онцгой месежийг өгүүлсэн Пиксарын гайхалтай адал явдал(THE HOLLYWOOD REPORTER)” гэх зэргээр сайшаажээ. 


“Empire magazine” –т “Хүн хэмээн оршихуйн сайхан хийгээд таатай аялал! Төсөөлшгүй гайхалтай байдлаар дүүрэн байлаа” гэж үнэлэн, бүх үеийнхнийг байлдан дагуулах анимэйшний хосгүй бүтээл болжээ гэж мэдэгдсэн байна.

Америкийн “Variety” сайт “Сүнсний Ертөнц” анимэйшн 2021 оны Оскарт хүчтэй өрсөлдөгч байх нь гэж уламжилжээ. Тус анимэйшнийг найруулсан Пит Доктер “Up”, “Inside out” анимэйшнээр 82, 88 дахь Оскараас “Шилдэг анимэйшн” шагнал хүртэж байсан. Харин түүний шинэ бүтээл болох “Сүнсний Ертөнц” нь Оскарт нэр дэвшиж шагналын цомд түүнийг дахин нэг удаа хүргэх эсэх нь анхаарал татаж байна.

“Сүнсний Ертөнц” анимэйшн нь 73 дахь удаагийн Каннын кино наадамд албан ёсоор уригдсан кинонуудын нэгээр сонгогджээ.  


Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...