Холливудын жүжигчин Арнольд Шварценеггер зүрхний хагалгаанд дахин орсон гэж мэдэгджээ. Тэрээр 10-р сарын 24-ний өдөр өөрийн инстаграмдаа “Кливленд Клиникийн багийнхны ачаар өмнөх хагалгаагаар шинээр суулгасан уушгины артерийн зүрхний хиймэл хавхлагатай хамт ашиглах гол судасны шинэ хавхлагатай боллоо” гэсэн посттой хамт нэлээн хэдэн зураг оруулсан байна.
Улмаар “Би хоосон мэдрэмжээр аль хэдийн Кливлендийн гудамжаар алхаж байна. Багийнхаа бүх эмч, сувилагч нартаа баярлалаа” гэж нэмж хэлжээ. Олон нийтэд дэлгэсэн зурагт Арнольд Шварценеггер эмнэлгийн орон дээр хэвтээд эрхий хуруугаа гозойлгожээ. Мөн хагалгааны дараа Кливлендийн гудамжаар алхаж байгаа зургаа оруулсан байна. Арнольд Шванценеггер зүрхний төрөлхийн эмгэ