Холливудын жүжигчин Крис Хемсвортын орлон тоглогч “Тор болно гэдэг амаргүй юм байна.” гэж хэлжээ. 2021 оны 2-р сарын 8-ны өдөр “Thor: Love and Thunder” киноны Торын дүрийг бүтээж байгаа Крис Хемсвортын орлон тоглогч Бобби Холланд Хантон нэгэн радио нэвтрүүлэгт орж, тухайн дүртэй бие бялдрын хувьд адилхан болоход хэцүү байсан гэж хэлсэн байна.
Крис Хемсвортын биетэй адил болохын тулд орлон тоглогч Бобби хоолны дэглэм чандлан сахихын зэрэгцээ дасгал сургуулилалт хийсэн байна. “Хоёр цаг тутамд юм идсэн. Яг л гэрийн ажил шиг. Би гэрийн ажилд дургүй.” хэмээжээ.
Крис Хемсворт өмнөх бүтээл дэх махлаг Тороос төгс бие бялдартай Торыг бүтээхийн тулд маш их дасгал сургуулилалт хийж, хооллолтоо зохицуулж байгаа ажээ.
Зургийн эх сурвалж: Disney