НҮБ-тай хамтарсан Аюулгүй байдлыг хамгаалах тусгай багийн ахмад Артемис(Милла Йовович) багийн гишүүдээ удирдан сураггүй алга болсон Браво багийг олохоор явна. Тэд яг л ууршсан мэт ямар ч ул мөргүй алга болжээ. Тэднийг хайж явахдаа Артемисийн баг аянга цахилгаантай зэрэгцэн элсэн шуурганд орж, ухаан ороод хартал тэдний өмнө алга болсон нөхдийнх нь цогцос байна. Гарцаагүй ямар нэгэн зүйл болсон гэдгийг гадарласан Артемис үлдсэн гишүүдтэйгээ хамт яаж ч байсан даалгавраа биелүүлэхийг зорих ба тэдний өмнө аварга том мангас гарч ирнэ. Харин энэ бүхнийг холоос “Мангасын ангууч(Тони Жаа)” ажиглан харж зогсоно.
“Мангасын Ангууч” кино нь дэлхий дахинаа асар их шүтэн бишрэгчтэй видео тоглоомын цувралын анхны бүрэн хэмжээний кино бөгөөд “Mortal Kombat(1995)”, “Resident Evil” цуврал зэрэг тоглоомын эх зохиолыг амжилттай кино болгосон Пол Андерсон найруулагчийн шинэ бүтээл юм. Олон жил тус тоглоомыг өөрөө тоглож үзэн киногоо бүтээж ирсэн найруулагчийн стратеги нь тодорхой зүйлийг сонгосон, мөн төвлөрсөн гэлтэй. Киноны өмнөх үе болох “NEW WORLD”, баатрын талаар танилцуулдаггүй ба хүүрнэл хэсэг ч байдаггүй гэж хэлж болох боловч энэ бүхнийг мэдрэхгүйгээр мангастай тулалдах тулаан үргэлжилдэг. Тоглоомын эх зохиолыг кино болгосон бас нэгэн бүтээлээр, “Resident Evil”-ийн Милла Йовович, Тайландын тулаанч од Тони Жаа нар хамтарсан нь сонирхол татах ажээ. Өнгөрсөн хугацаанд Пол Андерсон найруулагчтай “Resident Evil” цувралд хамтран ажилласан Милла Йововичийн тулалдах чадвар, гайхалтай жүжиглэлт нь кинонд хүчтэй байр суурийг эзэлж байна. Холливудын хэд хэдэн тулаант кинонд тоглосон Тони Жаа киноны дунд үеэс гарч ирнэ.
Тоглоомын эх зохиолоор кино хийсэн гэхэд стерео түүхийн бүтэц, дүрүүдийн бүрэлдэхүүн байдаггүй. “Мангасын Ангууч” бол сонирхолтой байдлыг онцолсон блокбастер киногоор хүмүүст хүрэхийг зорьж байгаа бололтой. Киноны өгүүлэмж бүхэлдээ энгийн боловч тулаан болон мангасыг онцгойлон дүрслэхэд төвлөрсөн Пол Андерсон найруулагчийн сонголтыг үзэгчид хэрхэн хүлээн авахыг тус кино олны хүртээл болсны дараа нэг тийш шийдэгдэх нь мэдээж. Тусгай багийн гишүүдийн ойрын тулаан, уян хатан хөдөлгөөн шаардсан сэлмийн эрдэм, тулааны цохих техник хосолж, үнэхээр сэтгэл сэргээнэ. Хоорондоо тэс өөр тулааны урлаг, хөдөлгөөн нь Милла Йовович, Тони Жаа нарын жүжиглэлтээр бодит мэт мэдрэмжийг төрүүлэх аж. Тоглоомын дэлгэцээс л харах боломжтой байсан баатруудын үхлийн тусгай техник, тулааныг кинотеатрын өргөн дэлгэцээс үзэх боломжтой болжээ. Шинэ баатрууд гарч ирснийг дуулгаж дараагийн анги байгааг сануулсан танилцуулга бичлэг байгаа тул кино дууссаны дараа түр суудалдаа саатахыг хүсэж байна.
“Мангасын ангууч” кино 2021 оны 2-р сарын 26-ны өдөр нээлтээ хийнэ.
Зургийн эх сурвалж: Sony pictures