Reporter
...
...
“The Conjuring 3” кино Америкийн анхны чөтгөрийн хэргийг шүүсэн бодит түүх...
2021-05-21 18:32:47

2021 оны 6-р сард нээлтээ хийх “The Conjuring: The Devil Made Me Do It” кино “Арне Жонсоны хүн амины хэрэг”-ийн талаар өгүүлэх ажээ. 

1981 онд Коннектикут мужийн Брүүкфилд тосгонд хүн амины хэрэг болсон байна. 19 настай Жонсон уушийн газарт архи уун согтоод байрны эзнээ тонгоргоор хэд хэдэн удаа хутгалж алжээ. Цагдаад баригдсан Жонсон найз охиныхоо дүү 11 настай Дэвидэд шүглэсэн чөтгөр миний биед орсноор яах ч аргагүй чөтгөрт эзэмдүүлсэн гэж хэлсэн байна.  

Дэвидийн эгч нь хэдэн сарын өмнөөс дүүгийнх нь зүүдэнд том хар нүд, хурц соёо, чих, эвэр, туурайтай амьтан шиг эрэгтэй хүн үзэгдэж болгоомжтой бай гэж сануулсан гэдгийг сонссоноо мэдүүлжээ. Мөн ямар ч шалтгаангүйгээр гэмтсэн байдалтай өглөө сэрдэг, бас үл харагдах хүч хоолойг нь багалзуурддаг, ойр орчмын хүмүүсээ зоддог, хараадаг гэх зэрэг ааш авирыг үзүүлсэн гэжээ. Улмаар Уоррений гэр бүл Дэвидийн биед чөтгөр шүглэсэн гэдэг дүгнэлтэд хүрсэн байна. Католик сүмийн зүгээс албан ёсоор үгүйсгэсэн боловч Уоррений гэр бүл гурван удаа чөтгөрийг хөөх зан үйл хийсэн гэдгээ хэлсэн байна.  

Уоррений гэр бүл Дэвидээс чөтгөрийг хөөх зан үйл хийхэд хажууд нь байсан Жонсон “Дэвидийг зовоолгүй, миний биед ор” гэж хэлэн чөтгөрийг эсэргүүцэж байсан гэж мэдүүлсэн байна. Жонсон согтуудаа гэмт хэрэг үйлдсэнээ чөтгөрөөс болсон гэж байгаа юм биш биз хэмээж болох хэдий ч, Жонсон сүмийн найрал дууны гишүүн хийгээд чин үнэнч сүсэгтэн залуу байжээ. Мөн түүнийг тосгоноороо ачлалт хүү гэдгээр нь мэддэг аж. Жонсоны өмгөөлөгч нь шүүх хурлын үеэр “Шүүх сүнслэг оршихуйг шүүж байна. Жонсон тэрхүү чөтгөрт эзэмдүүлсэн хохирогч. Америкт анхны чөтгөрийн үйлдсэн гэмт хэрэг” гээд гэм буруугүй гэж шийджээ. Энэ нь Америкийн түүхэн дэх анхны чөтгөрийг шүүсэн хэрэг болж тэмдэглэгдэн үлдсэн байна. 

“The Conjuring: The Devil Made Me Do It” кино нь “The Conjuring Universe”-ийн ертөнцийг үзэх үзлийг шинэ хэв маягаар шинээр тогтооход зориулагдсан бүтээл аж. Жэймс Ван төлөвлөлт, продюсер, эх түүхийг хариуцан ажиллажээ. Энэхүү бүтээл нь чөтгөр шүглэсэн байшин, хүүхэлдэйгээр аймшгийн киног харуулж байснаас тэс өөр бөгөөд тэмдэглэгдэж үлдсэн хүн амины хэргийн бодит түүхээр бүтээгдэж байгаагаараа илүү аймшигтай үйл явдлыг харуулах ажээ.


Зургийн эх сурвалж: Warner bros

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Муу ёр 666” цувралыг тойрсон олон янзын хэрэг явд...
Occult киноны “үндэслэгч” гэгддэг “Муу ёр 666” цувралын эхлэлийн түүхийг өгүүлэх “Муу ёр 666: Эхлэл...
user
“The Garfield Movie” дэлхийн хамгийн алдартай муур...
“The Garfield Movie” нь зөвхөн Америкт комикс номоор 130 сая гаруй хувь борлуулагдсан бүтээлийн гол...
user
Илүү аймшигтай болсон ... “Муу ёр 666: Эхлэл” 2024...
Алдарт франчайз аймшгийн кино “Муу ёр 666”-гийн өмнөх түүхийг өгүүлэх “Муу ёр 666: Эхлэл” киноны го...
user
“Кунфу Панда 4” дэлхийн 37 улсын бокс оффист 1-рт...
2024 оны 03-р сарын 18-ны бокс оффисийн мэдээлснээр “Кунфу Панда 4” (Майк Митчелл, Стефани Стайн на...
user
“Хий Үзэгдлийн Ангуучид: Мөсөн Хот”, 2024 оны 04 с...
“Ghostbusters” цувралын 4 дэх бүтээл мөн “Хий Үзэгдлийн Ангуучид: Сэргэн Мандалт” киноны үргэлжлэл...
user
“Марвелын Ертөнцийн эзэн”... “Deadpool & Wolverine...
Дэлхий дахинаас 1.56 тэрбум долларын орлого олж, R ангиллын баатартай киноны шинэ түүхийг бичсэн “Д...
user
Хүчирхэг мангасуудын хамтын ажиллагаа, “Годзилла б...
Өмнөх бүтээлд МонстрВерсийг бусниулах тулааныг өрнүүлсэн Годзилла ба Конг. Тэдний багийг бүрдүүлэх...
user
“Бичин Гарагийн Хаант Улс”, 2024 оны 5-р сард нээл...
Уолт Дисней студийн “Бичин Гарагийн Хаант Улс” киноны Super Bowl тэмцээний үеэр трэйлерийг олон ний...
user
“Dune: Part Two” үзэх 3 шалтгаан
#1. Тимоти Шаламэ, Зэндэяа, Остин Батлер гээд... Холливудын шилдгүүдийн сонгон шалгаруулалт Өөрийн...
user
“Кунфу Панда 4” 3-р сарын 8-ны өдөр нээлтээ хийнэ
“Кунфу Панда 4” кино 2024 оны 3-р сарын 8-ны өдөр нээлтээ хийхээр болж, постер, трэйлерээ олон нийт...
user
Марвелын шинэ баатар... “Madame Web”?
Ирээдүйн бүх хувь тавиланг найруулах Марвелын шинэ баатар мэндэллээ. Марвел комиксын “Madame Web” н...
user
“Kingsman” чадвар хэвээрээ... Мэттью Вон найруулаг...
Вон найруулагчийн шинэ бүтээл “Argylle”-д ч бас үзэгчдийн тархинд удаан хоногшиж үлдэх үзэгдэл гарн...
user
“Argylle” Хенри Кавиллын дүр
2024 оны 02 сарын 02-ны өдөр нээлтээ хийх тагнуултай тулаант блокбастер кино “Argylle” кинонд тогло...
user
“Wonka” → “Dune: Part Two” киногоороо жүжигчин Тим...
Холливудын төлөөлөх залуу жүжигчин Тимоти Шаламе “Wonka”, “Dune: Part Two” гэсэн хоёр том бүтээлээр...
user
“Dune: Part two” хүлээсний эцэст ирэх жилийн 3-р с...
Дэлхий дахины анхаарлыг татаж буй шинжлэх ухаан зөгнөлт кино “Dune: Part two” удаан хүлээсний эцэст...
Bluemon tower, 8th floor, Sambuu street-32, Baga toiruu, 8th khoroo Sukhbaatar district, Ulaanbaatar

© 2019-2020 , Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. developed by AJU