Reporter
...
...
Марвелын шинэ гүүр... “Eternals”
2021-10-20 10:36:31

“Eternals” кино нь “Авенжерс” цувралын онцгой холбоос болж, цаашид Марвел фаз 4-ийн харуулах алсын харааг шингээн, Марвелын шинэ гүүр болох бүтээл гэдгээр анхаарал татаж байна.

“Eternals” кино нь “Авенжерс: Цаглашгүй дайн”, “Авенжерс: Эцсийн тулаан” кинонуудтай нягт холбоотой. Ялангуяа дэлхийн хүн амын тэн хагасыг алга болгосон Таносын FINGER SNAP -аас хойш Авенжерсийн гишүүд үүнийг зогсоох явцад энергийн асар том дэлбэрэлт бас нэгэн аюулыг авчирсан тухай өгүүлдэг. Олон нийтэд цацагдсан трэйлерт “Ахмад Америк, Төмөр хүн нар байхгүй болсон юм чинь одоо хэн Авенжерсийг удирдах вэ?” гэсэн асуултад “Би удирдаж болох л юм.” гэсэн хэсэг гарч Авенжерс байхгүй ч, Этерналууд тэрхүү буухиаг үргэлжлүүлэн Марвел фаз 4-ийг удирдах шинэ баатруудтай батальон байгаа гэдгийг харуулах аж.


Түүгээр зогсохгүй Авенжерсаас өмнө байсан Этерналуудын тухай “Таностай тулалдахад яагаад туслаагүй юм бэ? Яагаад бүх дайн дажин, түүхийн аймшигт үеүдэд ч яагаад нүүрээ буруулав?” гэсэн үзэгчдийн сонирхлыг татах жинхэнэ түүхийг ч бас агуулсан байна. "Авенжерс” цувралаас өмнө хүн төрөлхтний түүхийн нэгэн агшинг харуулах нь их хүлээлт үүсгээд байна. Дэлхий дээр анх хөл тавьсан үеэс хүн төрөлхтний хөгжил, дэвшлийн төлөө нууцаар тэдэнд тусалж байсан Этерналуудын дүр төрх, эрт дээр үеэс оршин байсан хүн төрөлхтнийг хамгийн ихээр сүрдүүлэн айлгагч Дэвиантуудтай халз тулалдаж байгаа нь олны хүртээл болж, цаашид хэрхэх нь кино сонирхогчдийн анхаарлыг татаад байна.   


“Nomadland” киногоор 93 дахь удаагийн Академийн кино наадамд шилдэг кино, шилдэг найруулагч шагналыг авч, дэлхий дахинаа алдаршсан Хлое Чжаогийн шинэ хараа “Eternals” кинонд шингэх ажээ. Ялангуяа цаашид Марвелын баримтлах алсын хараа, мессежийг тус бүтээлд тодорхой харуулах аж. Марвел фаз 4-ийг шинээр нээж буй баатруудын батальон Этерналуудын агуу түүх хэрхэн, яаж өрнөх вэ гэдэг нь үнэхээр сонирхол төрүүлж байна. Тус киногоор олон зүйлийг харуулах аж. Этерналын 10 гишүүний харилцаанд суурилсан нөхөрлөл, хайр, хагарал, эвлэрэл гэх зэрэг бүх хүний хүлээн зөвшөөрөх гол асуудлыг харуулж, нас, хүйс үл хамаарсан олон дүрүүдтэй гэдэг нь үнэхээр сонирхол татаж байна.  


Марвел студийн “Eternals” кино нь олон жил өөрсдийгөө харуулаагүй амьдарч ирсэн усташгүй баатрууд “Авенжерс: Эцсийн тулаан”-ы дараа хүн төрөлхтний олон жилийн дайсан Дэвиантуудтай халз тулалдахын тулд дахин хүчээ нэгтгэж буй тухай өгүүлэх ажээ. Жүжигчин Анжелина Жоли, HBO-ийн алдартай олон ангит кино “Хаадын тоглоом” цувралын Ричард Мэдден, Кумэйл Нанжиани, Жемма Чан зэрэг Холливудын өмнөө барьдаг жүжигчид хамтдаа тоглосон нь шуугиан тариад байна. Тус кинонд “Train to Busan”, “The Outlaws”, “Along with the Gods” цуврал зэрэг кинонд өвөрмөц дүрээр олны хайр хүндэтгэлийг хүртсэн Солонгос жүжигчин Дон Ли Гильгамешийн дүрийг бүтээж байгаа нь илүү их хүлээлтийг үүсгээд байна. 2021 оны 11-р сарын 05-ны өдөр нээлтээ хийнэ.       


Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...