2022 оны 9-р сарын 30-ны өдөр нээлтээ хийх Парамаунт Пикчерсийн адал явдалт, тулаант цувралын 7-р анги буюу “Mission: Impossible 7”-ын нээлт хойшилж 2023 оны 7-р сард боллоо.
Үүний улмаас 2023 оны 7-р сарын 07-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөж байсан түүний дараагийн анги болох “Mission: Impossible 8” кино 2024 оны 6-р сард нээлтээ хийхээр болжээ. Дэлхий дахинаа тархсан коронавирусийн дэгдэлтийн улмаас энэ намар нээлтээ хийхээр төлөвлөж байсан боловч дахин хойшлогдоод байна.
Тиймд Парамаунт Пикчерс нь “Манай компани болон Skydance компани коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын улмаас “Mission: Impossible 7”, “Mission: Impossible 8” киноны нээлтийн өдрийг хойшлуулахаар шийдсэн. 2023 оны 7-р сарын 14-ний өдөр, 2024 оны 6-р сарын 28-ны өдөр тус тус нээлтээ хийхээр болсон. Үзэгчдэдээ харьцуулшгүй сайхан сэтгэл хөдлөлийг үзүүлэх болно” гэдгээ амласан байна.
Тус цувралын гол дүрд тоглосоор ирсэн жүжигчин Том Круз бүхий л аюултай үзэгдлүүдээ өөрөө гүйцэтгэдгээрээ онцлог билээ.