Reporter
...
...
Харанхуйн хөлөг баатар болоод 2 жил болсон Брюс Уэйн
2022-03-06 12:10:50

“Хүн-Аалз: Буцах замгүй” кино ковид – 19 цар тахлын үед амжилт дагуулсан нь Марвелын супер баатар урьдын адил үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж байгаа гэдгийг нотолсон. Марвелын өрсөлдөгч боловч кино зах зээлд хүчээ гаргаж чадахгүй байсан DC-ийн хувьд үзүүр түрүүнд сойх хамгийн хүчтэй кино нь “The Batman” юм. “Aquaman”(2018) киногоор амжилт олсон хэдий ч Бэтмэний хэмжээнд олонд танигдаж чадаагүй. Тиймд “War for the Planet of the Apes” цувралын Мэтт Рийвз найруулж, Роберт Паттинсон гол дүрийг нь бүтээж, шинэ эхлэлийг тавьж буй “The Batman” кинонд дэлхий дахин аяндаа анхаарлаа хандуулж байна. Кристофер Нолан найруулж, Кристиан Бэйл гол дүрд нь тоглосон “The Dark Knight”-ийн гурвалсан бүтээл (2005-2012)-тэй харьцуулсан байдаг. 

Готам хотын шинэ хотын даргыг сонгох сонгууль ширүүн явагддаг. Одоогийн хотын дарга нь цагаан арьст дунд насны залуу, харин шинээр нэр дэвшигч нь хар арьст залуухан бүсгүй. Нэгэн өдөр хотын дарга өөрийн байшиндаа амиа алдсан байдалтай олдоно. Цогцсын нүүрийг нь ороосон туузан дээр “ДАХИН ХУУРАХГҮЙ.”


гэж бичсэн байна. Түнэр харанхуйд гэмт хэрэгтнүүдийг шийтгэж ирсэн Бэтмэн ч бас мөрдлөгт оролцоно. Тэрээр гэмт хэрэгтний үлдээсэн оньсого мэт ул мөр, баримтын учгийг нэг нэгээр нь тайлна. Мөрдлөгийн явцад Бэтмэн “Пингвин” гэж нэрлэгддэг хорон санаатан Освальд (Колин Фаррелл), хожим Catwoman болох Селина (Зои Кравиц), энэ бүхний ард байдаг Риддлер (Пол Дано)-тэй таарах болно.

Тус кинонд Бэтмэн нь супер баатраар урьдын адил мөрдөгч шиг ажиллана. Бэтмэн нь гэмт хэрэгтнийг мөшгөхөөс илүүтэйгээр ул мөрийн баримтад тулгуурлан аажуу эргэцүүлэн дүгнэдэг. Энэ нь гол хорон санаатан болох Риддлер нь оньсого таалгах дуртай гэдэгтэй холбоотой гэлтэй.

Дараагийн ангийг төлөвлөсөн гэдгээ зарлаагүй боловч “The Batman” кино нь “The Dark Knight” гурвалсан бүтээл шиг цуврал бүтээл болон гарах магадлалтай байна. Брюс Уэйн Бэтмэн болоод ердөө 2-хон жил болж байгаа.

Гол дүрийн зан чанар нь төлөвшсөн гэхээс илүүтэйгээр төлөвшилтийн үедээ явж байгаа гэлтэй. Бэтмэн нь өөрийгөө хянаж чадаагүйн улмаас заримдаа уурлан бухимддаг. Үнэнч туслагч Альфред (Энди Серкис)-тэй хурц зөрчилддөг.


Селина нь хараахан Catwoman гэдэг нэрийг аваагүй байгаа. Брюс Уэйн нь асар их баялгийг өвлөн авсан хөрөнгөтний давхаргынхан үйлийн үрээс бүрэн чөлөөлөгдөх боломжгүйг урьдчилан хэлж байгаа гэлтэй. Америкийн комикийн олон супер баатруудаас Бэтмэн л зөвхөн сайн, муугийн зааг дээр байдаг дүр байсан.

“The Batman” кинонд ч бас үүнийг онцолсон байна. Бэтмэн хорон санаатныг мөшгөж байгаа нь яг л аймшгийн кинонд алуурчин гол дүрийг хөөж байгаагаар зураг авалт хийгдсэн байна. Мэтт Рийвз найруулагч саяхан “Бэтмэн нь бусдыг авардаг гэсэн уламжлалт супер баатар боловч, хараахан салж чадаагүй учир үүнээсээ болж дарамтад орсноор хэт их улайрдаг дүр билээ.” гээд “Бэтмэн нь заримдаа төсөөллийн хил хязгаарыг даван өөрийгөө хянадаг байхын оронд хүний төрөлхийн мөн чанарыг хайж байгааг харуулах болно” гэж хэлжээ.

“The Batman” яг одоо кино театруудад гарч байгаа.

Зургийн эх сурвалж: Warner bros


Reporter.mn NEWS ARTICLE
user
“Муу ёр 666” цувралыг тойрсон олон янзын хэрэг явд...
Occult киноны “үндэслэгч” гэгддэг “Муу ёр 666” цувралын эхлэлийн түүхийг өгүүлэх “Муу ёр 666: Эхлэл...
user
“The Garfield Movie” дэлхийн хамгийн алдартай муур...
“The Garfield Movie” нь зөвхөн Америкт комикс номоор 130 сая гаруй хувь борлуулагдсан бүтээлийн гол...
user
Илүү аймшигтай болсон ... “Муу ёр 666: Эхлэл” 2024...
Алдарт франчайз аймшгийн кино “Муу ёр 666”-гийн өмнөх түүхийг өгүүлэх “Муу ёр 666: Эхлэл” киноны го...
user
“Кунфу Панда 4” дэлхийн 37 улсын бокс оффист 1-рт...
2024 оны 03-р сарын 18-ны бокс оффисийн мэдээлснээр “Кунфу Панда 4” (Майк Митчелл, Стефани Стайн на...
user
“Хий Үзэгдлийн Ангуучид: Мөсөн Хот”, 2024 оны 04 с...
“Ghostbusters” цувралын 4 дэх бүтээл мөн “Хий Үзэгдлийн Ангуучид: Сэргэн Мандалт” киноны үргэлжлэл...
user
“Марвелын Ертөнцийн эзэн”... “Deadpool & Wolverine...
Дэлхий дахинаас 1.56 тэрбум долларын орлого олж, R ангиллын баатартай киноны шинэ түүхийг бичсэн “Д...
user
Хүчирхэг мангасуудын хамтын ажиллагаа, “Годзилла б...
Өмнөх бүтээлд МонстрВерсийг бусниулах тулааныг өрнүүлсэн Годзилла ба Конг. Тэдний багийг бүрдүүлэх...
user
“Бичин Гарагийн Хаант Улс”, 2024 оны 5-р сард нээл...
Уолт Дисней студийн “Бичин Гарагийн Хаант Улс” киноны Super Bowl тэмцээний үеэр трэйлерийг олон ний...
user
“Dune: Part Two” үзэх 3 шалтгаан
#1. Тимоти Шаламэ, Зэндэяа, Остин Батлер гээд... Холливудын шилдгүүдийн сонгон шалгаруулалт Өөрийн...
user
“Кунфу Панда 4” 3-р сарын 8-ны өдөр нээлтээ хийнэ
“Кунфу Панда 4” кино 2024 оны 3-р сарын 8-ны өдөр нээлтээ хийхээр болж, постер, трэйлерээ олон нийт...
user
Марвелын шинэ баатар... “Madame Web”?
Ирээдүйн бүх хувь тавиланг найруулах Марвелын шинэ баатар мэндэллээ. Марвел комиксын “Madame Web” н...
user
“Kingsman” чадвар хэвээрээ... Мэттью Вон найруулаг...
Вон найруулагчийн шинэ бүтээл “Argylle”-д ч бас үзэгчдийн тархинд удаан хоногшиж үлдэх үзэгдэл гарн...
user
“Argylle” Хенри Кавиллын дүр
2024 оны 02 сарын 02-ны өдөр нээлтээ хийх тагнуултай тулаант блокбастер кино “Argylle” кинонд тогло...
user
“Wonka” → “Dune: Part Two” киногоороо жүжигчин Тим...
Холливудын төлөөлөх залуу жүжигчин Тимоти Шаламе “Wonka”, “Dune: Part Two” гэсэн хоёр том бүтээлээр...
user
“Dune: Part two” хүлээсний эцэст ирэх жилийн 3-р с...
Дэлхий дахины анхаарлыг татаж буй шинжлэх ухаан зөгнөлт кино “Dune: Part two” удаан хүлээсний эцэст...
Bluemon tower, 8th floor, Sambuu street-32, Baga toiruu, 8th khoroo Sukhbaatar district, Ulaanbaatar

© 2019-2020 , Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. developed by AJU