Reporter
...
...
Том Крузын гол дүрд нь тоглосон “Биелэгдэшгүй даалгавар 7” кино 2023 оны зун нээлтээ хийнэ
2022-05-30 07:07:28

Удаан хүлээлгэсний эцэст 2023 оны зун нээлтээ хийхээр болсон “Биелэгдэшгүй даалгавар” цувралын 7 дахь бүтээл “Mission: Impossible – Dead Reckoning Part One” нэрээр гарах ба “Dead Reckoning” нь “чиглүүлэгч” гэсэн утгатай аж. Энэ нь газар дээр зорилтот бай нь байхгүй далайн мандал болон элсэн цөл зэрэг газарт ашигладаг зам заагчаар гаднын системд тулгуурлахгүйгээр зөвхөн удирдлагын хөдлөх, хүрэх газрыг холбосон шугамаар маршрутыг шийдэхийг хэлдэг.


“Шүүлт” гэсэн утгатай “Reckoning”-аар өнөөг хүртэл биелэгдэшгүй даалгаврыг гүйцэтгэж ирсэн Итан Хант(Том Круз)-ыг шинэ даалгавар, шүүлт хүлээж байгааг тааварлаж болох юм. “Сайн, муу гэдгийг одооноос бид шийднэ. Аль талд нь зогсохоо шийд” гэж хэлэх Южин Киттриж(Хенри Черни)-ийн хэлэх үгийн хамт Итан Хантын зүрх түгшээх тулаан өрнөх ажээ. Южин Киттриж нь “Mission Impossible 1”(1996)-д Олон Улсын Валютын сан(IMF)-ийн даргын дүрээр гарч байсан бол энэхүү 7 дахь бүтээлд ямар түүхийг өгүүлэх нь сонирхол татаж байна.

Мөн Итан Хантын багийн Ильза(Ребекка Фергюсон), Бенжи (Саймон Пегг), Лютер(Винг Рэймс) болон шинээр “Авенжерс” цувралын Пом Клементьюфф бас гарах ажээ. Богино трэйлерт цохионы замаар мотоциклтой давхих Итан Хантын дүр төрх нь бидний сэтгэлийг өнөө хүртэл түгшээж байсан “Биелэгдэшгүй даалгавар” цувралын тусгай ажиллагаа эхэлснийг зарлах гэлтэй. Энэ удаагийн цувралд ч бас Том Круз орлон тоглогчгүйгээр бүх тулааныг өөрөө гүйцэтгэжээ.


Тус киноны найруулагчаар Кристофер Маккуорри ажилласан байна. Тэрээр “Mission: Impossible – Rogue Nation”, “Mission: Impossible – Fallout” гээд “Биелэгдэшгүй даалгавар” цувралын 3 дахь бүтээлээ ийнхүү найруулж байна. Өнгөрсөн 26 жилд ганц ч удаа алдаа гаргаагүй, амжилттай гүйцэтгэж ирсэн дэлхийн шилдэг тулаант франчайз киноны 7 дахь цувралыг 2023 оны зун үзэх нь ээ. 

Зургийн эх сурвалж: Paramount pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...