Reporter
...
...
Жордан Пилийн “NOPE” киног үзэх гурван шалтгаан
2022-08-12 10:57:55

“Get Out”, “US” киногоор олонд танигдсан Жордан Пил найруулагчийн шинэ бүтээл “NOPE” кино 2022 оны 8-р сарын 19-ний өдөр нээлтээ хийнэ. “Universal Pictures” компаниас тус киног үзэх шалтгааныг олон нийтэд дэлгэжээ. “NOPE” киног үзэх эхний шалтгаан бол Жордан Пилийн ертөнц юм. Тус кинонд эхлээд хэн ч харж үл чадах “тэр зүйл”-ийн улмаас эмх замбараагүй байдал үүсэж буй тосгоны дүр төрхийг харуулна.

Улмаар гол дүрүүд нь айдастай хэр нь юу болохыг нь мэдэхийг хүсэн, байгаа газраасаа өөр өөрсдийн аргаар тухайн зүйлийг мөшгөн дагана. Пил найруулагч тус бүтээлийнхээ гол дүрүүдийн дүр төрхийг “үзэмжид донтогч” гэж тодорхойлсон ба бид ямар хүн болох, ямар хүн гэж хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг талаарх дотоод хүслийг дамжуулахыг зорьжээ. 


"NOPE" -ийг үзэх хоёр дахь шалтгаан бол Жордан Пилийн бүтээлийн жүжигчдийн сонгон шалгаруулалт юм. Даниел Калуя нь “Get Out” киноны дараа Пил найруулагчтай “NOPE” киногоор дахин хамтарч байна. Тэрээр Жордан Пил найруулагчийн эрэлхийлж байгаа санааг хэн хүнээс илүү сайн ойлгож байгаа, тиймд адилхан сэтгэл зүйгээр бүтээлийг хамтдаа дуусгаж чадсан гэж хэлжээ. Тэр Өү Жэй Хейвудийн дүрийг хэрхэн бүтээх нь маш их хүлээлт үүсгэж байна. Мөн дуучин Кеке Палмер тус кинонд Эмералд Хейвудийн дүрийг бүтээжээ.

Найруулагч Пил түүнийг тус дүрд яг тохирсон гэж тодорхойлсон бөгөөд Эмералд Хейвудийн дүрийг хэрхэн бүтээв гэдэг нь хүлээлт үүсгэж байна. Түүнчлэн “Minari”, “Burning”-ийн Стивен Ён тус кинонд Рики Жуп Паркийн дүрийг бүтээжээ. Тэрээр тус бүтээлд Пил найруулагчийн хэлэхийг хүсэж буй санаа, бусад хүмүүс намайг яаж харж, бид өөрсдийгөө яаж хардаг болохыг гайхалтай зохиомол дүрээр харуулах ажээ. Сүүлийн шалтгаан бол илүү тод нарийвчлал юм.

“US” киноны продюсер Иэн Купер “NOPE” киноны багт орж, “Get Out”, “US”-аас өөр Пилийн ертөнцийг үзүүлнэ хэмээжээ. Мөн “Interstellar”, “Dunkirk”, “Tenet” зэрэг киноны багт ажилласан Хойте Ван Хойтема зураглаач тус киноны багт багтжээ.

"NOPE" 8-р сарын 19-өөс кино театруудын дэлгэцнээ гарах болно. 

Зургийн эх сурвалж: Universal pictures



Reporter.mn NEWS ARTICLE
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...
user
“Супер цэрэггүй ч боломжтой юу? “Ахмад Америк: Цоо...
2-р сарын 14-нд нээлтээ хийсэн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” бол ерөнхийлөгч болсон Таддеус Росс(...
user
“Муфаса”, өнчин нэгнээс домгийн хаан болох хүртэл....
Ганцаардмал өнчин нэгнээс домогт хаан болсон Муфасагийн түүх ил боллоо. Өөрийн хувь тавиланг эхлүүл...
user
“Шинэ Ахмад” Энтони Маки “Ахмад Америк: Цоо шинэ д...
2025 оны 02-р сард нээлтээ хийх Марвелийн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” киноны шинэ трэйлер цацаг...
user
Хүн-Аалзын эртний дайсан Кравен ирэх нь ээ... “Kra...
Хүн-Аалзын эртний дайсан гэдгээр танигдсан хорон санаатан Кравений төрөлтийг дүрсэлсэн кино “Kraven...
user
Ээдрээтэй хувь тавилангаар удирдуулсан зам “Муфаса...
1994 онд олны хүртээл болсон Дисней анимэйшний “Араатны хаан Арслан” нь урьдын адил алдартай бүтээл...
user
“Wicked”, “Түүхэн дэх хамгийн төгс мюзикл кино” хэ...
“Wicked” мюзикл кино Умард Америкт нээлтээ хийснээс хойш магтаалын үгээр тасрахгүй байна. Умард Аме...
user
“Моана 2” урьдчилсан худалдан авалтаар энэ жилийн...
“Моана 2” нь энэ жилийн глобал зах зээлд урьдчилсан худалдан авалтаар хамгийн дээд амжилтыг тогтоог...
user
“Моана 2” илүү сүртэй болжээ... “Бүх элементүүд 10...
Диснейгийн “Моана 2” анимэйшний багийнхан тус киноны талаар маш итгэлтэйгээр өгүүлжээ.Walt Disney S...
user
Симбагийн аав, “Араатны хаан Арслан: Муфаса” 2024...
Disney Live Action-ий түүхэнд хамгийн их борлуулалттай байсан “Араатны хаан Арслан” киноны өмнөх тү...
user
“Веном: Сүүлчийн бүжиг” илүү хүчирхэгжсэн хорон са...
“Веном: Сүүлчийн бүжиг” киноны “Эдди Брок” болон “Веном”-ын гайхалтай байдлыг харуулсан гол трэйлер...
user
Өмнөх Харли Квинн байхгүй... “Joker: Folie à Deux”...
“Joker: Folie à Deux” кино (найруулагч Тодд Филлипс)-ны Лэди Гага агшин зуур харц булаам гайх...