...
...
13 жилийн дараа нээлтээ хийх гэж байгаа “Avatar: The Way of Water”... Энэ удаад усны үндэстэн
2022-09-16 20:36:18

Пандорагийн хөх тэнгис яг л гарт баригдах мэт нүдний өмнө цэлийхэд өөрийн эрхгүй дуу алдацгаажээ. 

Энэхүү үйл явдал 2022 оны 9-р сарын 10-ны өдөр Калифорни мужийн Анахайм Конвеншн төвд зохион байгуулагдсан Диснейн шүтэн бишрэгчдийн наадам “D23 Expo”-ын үед болжээ. 

Диснейн кино үйлдвэрлэгч компаниуд болох 20th Century Fox, Marvel Studios, Lucasfilm компаниуд тус өдөр 3 цаг орчмын танилцуулгыг хүргэж, шинэ бүтээлийнхээ трэйлерийг олон нийтэд дэлгэсэн байна. 

Тус арга хэмжээний төгсгөлд 13 жилийн дараа нээлтээ хийж байгаа Аватар цувралын дараагийн ангийг танилцуулжээ. 

“Avatar: The Way of Water” гэсэн бичиг том дэлгэцнээ гарахад шүтэн бишрэгчид нь хүлээж байсан мэт чангаар дуу алдацгаасан байна. 2009 онд дэлхийн кино ертөнцөд 3D -ийн шинэ эрин үеийг нээж, тус киног давах бүтээл одоогоор байхгүй хэмээн үнэлэгдсэн Аватар албан ёсоор эргэн ирснийг зарлажээ.


Киноны ажлаар Австралид байсан найруулагч Жэймс Камерон цахимаар мэндчилгээ хүргэсэн бол Сэм Вортингтон(Жэйк Салли), Зои Салдана(Нэйтири), Сигурни Вивер(Грэйс Августин), Стивен Лэнг(Майлс Кварич) зэрэг жүжигчид хамтдаа тайзан дээр гарч ирсэн байна. 

Камерон найруулагч “Avatar: The Way of Water киноныхоо ажлыг амжилттай дуусгаж байгаадаа үнэхээр баяртай байна. Энэ мөчийг та бүгд удаан хүлээснийг мэдэж байна. 

Энэхүү бичлэгийг (3D бичлэг) таалан соёрхоно уу” хэмээжээ. Түүний мэндчилгээ дуусмагц Диснейн ажилчид 7000 гаруй шүтэн бишрэгчдэд 3D нүдний шилийг тараан өгч, гэрэл унтрахад кинон дахь Пандора гарагийн цэнхэр тэнгис дэлгэцийг нэвтлэн гарч давлагаалжээ. 13 жилийн тэртээ буюу 2009 оны 12-р сард Аватар кино нь нээлтээ хийж, хамгийн урт хугацаанд бокс оффисын 1-рт бичигджээ. Дэлхий дахинаас нийт 2,743,577,587 долларын орлого олжээ. 

Энэ оны 5-р сард анх цацагдсан "Avatar: The Way of Water" киноны трэйлерт Навичууд шүрэн цохио, загасаар дүүрэн далайд сэлж, аварга том амьтан унаж байгаа нь бодит мэт нүдний өмнө цэлийнэ. 

Гол дүр Салли, Нэйтиригийн гэр бүлд учирсан аюул зэргийг таамаглаж болох зарим үзэгдэл ч мөн багтжээ. Саллигийн дүрийг бүтээсэн Вортингтон “Avatar: The Way of Water кино нь гэр бүлийнхээ төлөө тэмцэх тэмцлийг агуулсан бүтээл юм. Бид шинэ төрлийн Корона вирусийн халдвар(Ковид-19)-тай нүүр тулж, гэр бүл хамгийн чухал гэдгийг ухаарсан. Үүнийг кинонд шингээсэн” гэж тайлбарлажээ. Дисней компани "Avatar: The Way of Water" шинэ трэйлерийг тарахаас сэргийлж, шүтэн бишрэгчдийг бичлэг хийхийг хатуу хоригложээ. 

“Avatar: The Way of Water” кино 2022 оны 12-р сарын 16-ны өдөр кино театруудад нээлтээ хийнэ.  

Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
Мөөгний хаант улсыг хамгаал... “Super Mario Bros....
Тоглоомыг нь мэдэхгүй ч дүрийг нь сайн мэдэх дэлхий дахинаа алдартай Нинтендогийн видео тоглоом “Су...
user
15 жилийн дараа эргэн ирсэн... Харрисон Форд “Инди...
“Индиана Жонс: Хувь Тавилангийн Хүрд” нь домогт аялагч, археологич Индиана Жонс хувь тавилангийн ду...
user
Бурхдын хилэн... “Шазам!”
2023 оны 03-р сарын 17-ны өдөр нээлтээ хийх DC-ийн ертөнцийг үзэх үзлийг өөрчлөх “Шазам: Бурхдын хи...
user
Видео тоглоомоо орхиод кино театр явцгаах уу? ......
Дотоод, гадаадын олон шүтэн бишрэгчдийг байлдан дагуулсан “Super Mario”, “Dungeons & Dragons”, “...
user
6 жилийн дараа кино театруудын дэлгэцнээ эргэн ирж...
Дэлхий дахинаас 1,637,100,000 сая долларын орлого олсон “Галактикийн хамгаалагчид” цуврал 6 жилийн...
user
“Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” → “Галактик...
Энэ жил Марвелын 5-р үеийн эхлэлийг тавьж байгаа “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” (цаашид “Хү...
user
“Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” киногоо үзэ...
Марвелын ертөнц шинээр нэг шат ахилаа. “Black Panther: Wakanda Forever”-оор 4-р үе дуусаж, дараагий...
user
Дисней, “Toy Story 5”, “Frozen 3”, “Zootopia 2” а...
2023 оны 02-р сарын 08-нд Диснейн захирал Боб Айгер дэлхий дахины кинонд дурлагсдын сэтгэлийг булаа...
user
“Ор Сураггүй” киноны бүх сэжүүр интернэтэд...
“Ор Сураггүй” кино нь “Searching”(2018) цувралын шинэ түүх бөгөөд оюутан охин сүүлийн үеийн дэвшилт...
user
“Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа”, сэтгэл дог...
Марвелын фаз 5 эхэлж байгааг зарлаж, эргэн ирсэн “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” кино удахгү...
user
Таносоос илүү хорон санаатай Канг гэж хэн бэ?
Марвелын 5-р үе “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” киногоор эхэлж байна. Тус бүтээл нь 2023 оны...
user
“Аватар: Усны Ертөнц” кино нь хамгийн их орлого ол...
Бокс оффисыг илт давуу тэргүүлэн 1-р байраа хадгалж, энэ өвөл кино театруудыг эзэгнэн дэлхий дахины...
user
“Аватар цувралын 3-р ангид гал болон галт уулын үн...
Жэймс Камерон найруулагч “Аватар 3” киноны талаар мэдээлэл өгчээ. 2023 оны 01 сарын 01-ний өдөр Аме...
user
Өмнөх ангиас илүү дэлгэцийн бүтээлийн гоо зүй… 3 ц...
Маргад эрдэнийн өнгөтэй тэнгис нүдний өмнө цэлийнэ. Цэнхэр арьстай хөвгүүн халимтай төстэй Тулкун х...
user
“DreamWorks” студийн “Гуталт Муур 2”, 2022 оны 12-...
“Гуталт Муур 2” кинонд есөн аминаас ганцхан амь нь үлдсэн баатар Гуталт муур алдсан амиа эргүүлэн а...
Bluemon tower, 8th floor, Sambuu street-32, Baga toiruu, 8th khoroo Sukhbaatar district, Ulaanbaatar

© 2019-2020 , Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. developed by AJU