Reporter
...
...
Өмнөх ангиас илүү дэлгэцийн бүтээлийн гоо зүй… 3 цаг 12 минутын турш усны ертөнцийн амьдрал үргэлжилнэ
2022-12-23 08:56:47

Маргад эрдэнийн өнгөтэй тэнгис нүдний өмнө цэлийнэ. Цэнхэр арьстай хөвгүүн халимтай төстэй Тулкун хэмээх амьд биеттэй ойлголцон тэнгист сэлнэ. 3D нүдний шилтэй үзэгчид агшин хором бүрд кинон дахь ертөнцтэй хамтдаа хөгжилдөнө. 13 жилийн өмнө бокс оффист 1-т (2,822,910,000 доллар) бичигдэж, 3D-ийн давлагааг өрнүүлж байсан Жэймс Камерон найруулагч “Аватар” киног нэг шат ахиулж, кино ертөнцийн шинэ эрин үеийг харуулах аж. 

“Аватар: Усны ертөнц” кино 2022 оны 12-р сарын 16-ны өдөр нээлтээ хийсэн. Тус кино нь өтгөн шигүү ой хөвчөөс өргөн уудам далай тэнгис рүү бууриа сэлгэсэн байна. Учир нь Дэлхийн хүмүүс Пандора хэмээх харь гараг руу довтолсон юм. Өмнөх ангид ховор нөөцийг булааж, гаргийг эзлэх зорилготой байсан бол энэ удаад нутгийн уугуул иргэн Нэйтири (Зои Салдана)-тэй гэрлэж Нави үндэстэн болсон Жэйк (Сэм Уортингтон)-ээс өшөөгөө авах ажээ. Жэйкийн гэр бүл ундуй сундуй болсон ой хөвчийг орхин усны ертөнцийн Меткайна үндэстнүүд байдаг далайн эрэгт суурьшина. 


“Аватар: Усны Ертөнц” кино бол Камерон найруулагчийн бүтээлч сэтгэлгээ, технологийн чадварын нэгдэл юм. Усны гүн дэх шумбалтаар дэлхийн рекордыг эзэмшигч, Нешнл географикийн аялагч тэрээр далайн гүн дэх үзэсгэлэнтэй төрхийг харуулахыг зорьсон. Усан доорх гэрлийн хугарал, ер бусын өнгөтэй шүрэн цохио, үл мэдэгдэх гаргийн амьд биетүүдийн сэрвээ, дээш оргилох усны дусал бүрийг харуулахыг зорьжээ. Онцгойлон дэвүүр загастай төстэй Илү, Меткайна үндэстний дайчдын унаа Скимвинг, Меткайна үндэстэнтэй сүнсээр холбоотой Тулкун гээд олон төрлийн амьд биетүүдийг бүтээжээ. Эдгээр бүтээлүүд нь далай тэнгисээр аялж, өөр бусад амьд биетүүдтэй зэрэгцэн оршиж байгаа нь сэтгэлийг огшоодог. Үнэхээр гайхалтай дэлгэцийн бүтээлийн гоо зүй юм. 

Дэлхийн хүмүүсийн унаж ирсэн сүүлийн үеийн зэвсэг(унаа), харь гаргийн үндэстэн болох бүтээлтэй тулалдах тулааны үзэгдэл ч мөн адил гайхалтай. Устгаж, цохиж, шидэх ширүүн тулааныг бодит мэтээр дүрсэлжээ. Компьютерын байлддаг тоглоом (FPS)-ын дайны талбарт орсон мэт мэдрэмжийг төрүүлэх ажээ. Камерон найруулагч кинон дахь усны ертөнцийг бодит мэт харагдуулахын тулд 3,406,870 литр багтаамжтай торхонд зураг авалтыг хийжээ. Жүжигчид усан дахь зургийг авхуулахын тулд тусгай сургалтад суусан байна. Тус киноны Роналын дүрийг бүтээсэн жүжигчин Кэйт Уинслет энэхүү сургалтаар усан дотор амьсгалаа барих чадвараа дээшлүүлж, усанд 7 минут 14 секунд амьсгалаа барин жүжиглэжээ. Дүрүүд усан дотор амьсгалаа удаан барин жүжиглэж буй дүр төрх нь найруулагчийн мэдлэг, чадвар болон жүжигчний хичээл зүтгэлээр бүтэж буй киноны алдартай үзэгдэл болох ажээ.  


Киноны зураг авах газар нь өөрчлөгдсөн боловч киноны өгүүлэмж өмнөх ангитайгаа адилхан. Дэлхийн хүмүүс энэ өргөн уудам тэнгисийг хайр найргүй устгаж байгаа нь өмнөх ангид Навичуудын амьдардаг Пандора гаргийн ой хөвчийг хормын төдийд үнсэн товрог болгож буйтай адил юм. Устаж сүйрсэн Пандора гаргаар хүн төрөлхтний амьдралын цаашдын зам мөр ямар болохыг шууд утгаар дамжуулсан. Камерон найруулагч “Бид өөрийн ухамсартайгаар болон ухамсаргүйгээр далай бол амьдралын эх бөгөөд дэлхийн ертөнцийн амьдралыг тэтгэгч эх үүсвэр гэдгийг мэдэж байгаа. Гэвч амьдрал дээр халимаас авхуулаад далайн олон амьтдыг хэтэрхий ихээр барьж байгаа учраас устах аюултай нүүр тулаад байгаа.” гээд “Бидний амьдарч буй дэлхий дээр бодитоор өрнөж байгаа уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудал, далайг хамгаалах талаарх санааг хүргэхийг зорьсон” хэмээжээ. 

Харийн хүн болох Жэйкийн гэр бүл Меткайна үндэстний нэг болж байгаа зэргээр хамтдаа оршин тогтнохын үнэ цэнийг харуулж байна. Онцгойлон “Аав нь хамгаалах болно. Энэ бол амьд байгаагийн учир шалтгаан.”, “Гэр бүл бол нэг цул.” гэх үгсийг олонтоо хэлж гэр бүлийн хайр халамжийг онцолдог. 

“Аватар: Усны Ертөнц” кино театруудад гарч байна. Киноны үргэлжлэх хугацаа 192 минут. 

Зургийн эх сурвалж: 20th century fox

Reporter.mn NEWS ARTICLE
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...